Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Гадаад мэдээ»Хэйли Бибер өөрийн “Rhode” брэндээ нэг тэрбум ам.доллароор худалдахаар болжээ
Гадаад мэдээ

Хэйли Бибер өөрийн “Rhode” брэндээ нэг тэрбум ам.доллароор худалдахаар болжээ

Урлаг Урлаг30/05/2025Шинэчлэгдсэн:30/05/2025Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Поп од, дуучин Жастин Биберийн эхнэр, загвар өмсөгч Хэйли Бибер өөрийн нүүр будаг, гоо сайхан, арьс арчилгааны “Rhode” брэндээ “e.l.f. Beauty” компанид нэг тэрбум ам.доллароор худалдахаар болсон байна.

28 настай загвар өмсөгч Хэйли Бибер “Rhode” брэндээ 2022 онд нөхрийн хамт үүсгэн байгуулж байсан бөгөөд брэндээ өөрийн дунд нэрээр нэрлэсэн аж.

Түүний брэндийн нэр хүнд “TikTok” гэх мэт аппликейшнүүдийн ачаар цахим орчинд өсөж, 2024 оны гуравдугаар сараас хойшхи нэг жилийн хугацаанд нийт орлогын хэмжээ нь 200 сая ам.долларыг даваад зогсохгүй АНУ болон Их Британи дахь “Sephora” сүлжээ дэлгүүрүүдээр бараа бүтээгдэхүүнээ борлуулахаар төлөвлөөд байсан байна.

Тэгвэл түүний брэндийг худалдан авах тохиролцоонд хүрсэн талаар “e.l.f. Beauty” компанийн зүгээс мэдэгдэж, 800 сая ам.долларыг бэлнээр болон компанийн хувьцаа хэлбэрээр төлөх бол 200 сая ам.долларыг нь компанийн ирээдүйн орлогоос төлөх нөхцөлтэйгээр тохиролцсон байна.

Хэйли Бибер мөн өөрөө “Rhode” компанийн ахлах бүтээлч даргын албан тушаалд үлдэх бөгөөд энэхүү тохиролцоо нь брэндийн дараагийн шинэ үе шат болж байгаа гэдгийг өөрийн нийгмийн сүлжээний хуудсандаа онцолжээ.

Талууд “Rhode” брэндийг худалдан авах гэрээг оны сүүлчээр эцэслэн байгуулахаар болсон байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Гадаад мэдээ Урлаг

“Reuters” агентлаг хоёр төрөлд Пулитцерийн шагнал хүртжээ

06/05/2026
Гадаад мэдээ Урлаг

Хамгийн өндөр ялалтын хаалгыг Вашингтонд барина

12/02/2026
Гадаад мэдээ Урлаг

“NASA” сансрын нисгэгчдэд ухаалаг утас авч явахыг зөвшөөрлөө

11/02/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Дилов хутагтын хэрэглэж байсан шар манан хөөрөг 95 жилийн дараа эх нутагтаа ирлээ

14/05/2026

Сольфежийн дасгал ажлын дэвтрийг монгол хэлнээ орчуулан гаргалаа

14/05/2026

“Номын баяр” энэ сарын 15, 16, 17-ний өдрүүдэд болно

14/05/2026

Телевизийн нэрт хөтлөгч Владимир Молчанов таалал төгсжээ

13/05/2026

“Eurovision 2026” уралдааны финалын шатны эхний оролцогчид тодорчээ

13/05/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.