Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»Дуучин Нара ээж болохдоо бэлдэж тайван амьдрахаар шийджээ
Уртын дуу

Дуучин Нара ээж болохдоо бэлдэж тайван амьдрахаар шийджээ

Урлаг Урлаг06/03/2014Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
nara4510413242014-03-06-12-36[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Энэ удаад "Мобайль Ньюс" буландаа Дуучин Нарагийн яриаг онцолж байна.

Дуучин болох багын мөрөөдөлдөө хөтлөгдөн дуучин болж нэгэн үе залуусын харцыг булаасан сайхан бүсгүйчүүдийн нэг нь Нара. Урлагийнхан дундаа шулуун яриатай, чөлөөт хувцаслалтаараа ялгардаг тэрбээр шоу ертөнцөд хөл тавьсан.  NTV-ийн "Showbuzz"  хэмээх нэртэй танин мэдэхүйн нэвтрүүлгийн хөтлөгчөөр ажиллаж байсан юм.

Хаана ч, хэний ч өмнө өөрийнхөөрөө байж чаддаг дуучин Нараг үнэлэх нэгэн байхад үгүйсгэх хүн ч бий. Түүний талаарх сайн, муу мэдээлэл хэвлэл, цахим сайтуудаар бичигдэж нэг ёсондоо энэ цагийн “хэвлэлийн баатар” болоод авсан гэхэд хилсдэхгүй. Түүнийг тойрсон мэдээлэл үргэлж л дуулиан тарьж, олны анхаарлыг татаж байдаг.

Дуучин бүсгүй "Задгай хувцасласан бүхэн задгай явдалтай байдаггүй” хэмээн өөрийг нь үгүйсгэсэн хүмүүст тайлбар өгч байсан удаатай. Үүнээс хойш “Богино банзал, энгэр задгай цамцнаас татгалзлаа” хэмээн мэдэгдэж байсан ч яалт ч үгүй өөрийн сонирхлоосоо салж чадалгүй задгай хувцсаа өмссөн.

Харин сүүлийн үед дуучин Нара “Би олны хараанд өртөхөөс залхаж байна. Тиймээс одооноос эхлээд Монголд байхгүй юм шиг бүүр болж өгвөл яг үхсэн юм шиг”  амьдарна гэж найз нөхдөдөө мэдэгджээ.

Тэр ч бүү хэл өөрийн цахим хуудсаа хаасан аж. Уг нь саяхан тэрбээр сайн үйлсийн аяныг эхлүүлэх талаар өөрийн үеийнхнийгээ уриалаад байсан билээ.

Түүний энэхүү мэдэгдэл хөл хүнд болж тун удахгүй ээж болох гэж буйтай нь холбоотой аж. Тэрбээр хөл хүнд болсон болохоор олны хараанд өртөхгүй нам гүмхэн амьдарч, ээж болохдоо бэлтгэлээ хийхээр шийджээ. Одоогоор түүний хайртай залуу хэн гэгч аавын хүү болох нь нууц хэвээр байгаа юм.

Д.Ана

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Boyband хамтлагууд нэгдэж задгай талбайн шоу хийсэн нь дэлхийд ч байхгүй жишиг

06/06/2025

Хүн ам статистикийн цуглуулгууд нь чухал баримт

06/06/2025

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар “Дэлхийн адууны өдөр”-ийг долдугаар сарын 11-нд тэмдэглэнэ

06/06/2025

“Хурд” хамтлаг энэ сарын 21-нд “Бүсгүй” тоглолтоо хийнэ

06/06/2025

“Blackpink”-ийн 2025 оны “Deadline” аялан тоглолтод Азийн найман хот багтлаа

05/06/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.