Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»Төв музейгээ удаан цоожилмооргүй байна
Уртын дуу

Төв музейгээ удаан цоожилмооргүй байна

Урлаг Урлаг07/03/2014Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
.jpg2799993922014-03-07-09-25[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  Байгалийн түүхийн музей 2013 оны тавдугаар сард хаалгаа барьсан. 1956 онд ашиглалтад оруулсан, зориулалтын бус энэ барилгад ажиллах боломжгүй болсон тул өнгөрсөн тавдугаар сараас үйл ажиллагааг нь зогсоосон.

Байгалийн түүхийн музейг жилд дунджаар 80 мянган хүн үздэгээс 70 хувь нь гадаадын жуулчид байдаг аж. Музей хаалгаа барьснаас хойш “Шинэ музейгээ хурдан бариарай” гэсэн хүүхдүүдийн захидал тус музейд олноор иржээ.

Ирээдүйн шинэ музейн үзмэрийг дэглэхэд ямар бодлого баривал зүйтэй талаар тус музейнхэн өнөөдөр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгууллаа. Музейн мэргэжилтнүүд, эрдэмтэд оролцсон уг хэлэлцүүлгээс музейн хөгжлийн хандлагыг урьдчилан харсан, дор хаяж зуун жилдээ хоцрогдохооргүй музей байх ёстой гэсэн саналыг олон хүн хэлж байв.

Байгалийн түүхийн музейн барилгыг анх Хөдөө аж ахуйн техникум байгуулах зорилгоор барьсан аж. Динозаврын том танхим нь Спорт заал байсан гэнэ. Сургуулийн барилга ашиглалтад ороход музейн байр байгаагүй учир зориулалтыг нь өөрчилсөн юм байна. Шинэ музей барих ажил ямар шатандаа яваа талаар тус музейн захирал Н.Зоригтбаатараас тодрууллаа.

-Музейн шинэ барилгын зураг төсөл бэлэн болсон уу?
-Музейн шинэ барилгын зураг төсөл бэлэн болсон. Газар дээр долоон давхар, газар дор нэг давхар нийт найман давхар, одоогийнхоос гурав дахин том барилга болно. Давхар давхартаа ямар үзмэр байрлуулахаа ч тогтсон.

Одоо бол барилгын материалын тооцоог хийж байгаа, арваад хоногт гарчих байх. Гуравдугаар сардаа багтан зураг, төсөв нь бэлэн болно. УИХ-ын хаврын чуулганаар оруулж, санхүүжилтийг нь батлуулж амжвал 2015 онд музейн шинэ барилга эхлэх боломжтой. Буулгах зардлыг мөн УИХ-аар хэлэлцүүлж, шийдүүлнэ. Буулгахад эхний ээлжинд 990 сая төгрөг гэж тооцож байгаа.

–Музейн үзмэрүүдийг нүүлгэн шилжүүлсэн үү?
-Бүх үзмэрээ хайрцаглаад, хаягжуулж, зургийг нь аваад ном журмын дагуу фонддоо  хадгалсан.

-Байгалийн түүхийн музей нэрийг өөрчлөх тухай яриа хэлэлцүүлгийн үеэр гарлаа. Энэ талаар та ямар бодолтой байна вэ?
-Сургуулиар бол Байгалийн түүхийн музей коллеж байгаа. Бид их сургууль болох ёстой. Үүний тулд гэрээ өөрчлөх шаардлагатай байна. Төв музей маань үндэсний хэмжээний музей байх ёстой. Тиймээс нэр дээрээ “үндэсний” гэдэг үг оруулъя.

Байгалийн түүхийн үндэсний музей, эсвэл Байгаль, шинжлэх ухааны үндэсний музей болох уу гэсэн санал гарч байгаа. Шинжлэх ухаан, судалгааны чиглэл бол музейн хамгийн гол нэг үүрэг байдаг. Олон орны эрдэмтэд ирж, судалгаа шинжилгээ хийдэг, эрдмийн зэрэг хамгаалахаар баялаг өв сан музейд бий. Энэ чиглэлийг нь хөгжүүлэхэд “үндэсний” хэмээх статустай байх хэрэгтэй.

Төрийн ордноос 80-90-хэн метрийн зайд орших хотын төв цэг дэх Байгалийн түүхийн музейг хүүхдүүд олноор үздэг. Мөн гадаадын жуулчдад Монгол орны онгон байгалийг сурталчлах нүүр царай болдог төв музейгээ удаан цоожилж болохгүй.  Үүний тулд салбарын яамныхан, төсөв хөрөнгийг батлах УИХ, музейн ажилтнууд цөм санаачлагатай, шуурхай ажиллах биз ээ.

Э.Оргил

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Boyband хамтлагууд нэгдэж задгай талбайн шоу хийсэн нь дэлхийд ч байхгүй жишиг

06/06/2025

Хүн ам статистикийн цуглуулгууд нь чухал баримт

06/06/2025

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар “Дэлхийн адууны өдөр”-ийг долдугаар сарын 11-нд тэмдэглэнэ

06/06/2025

“Хурд” хамтлаг энэ сарын 21-нд “Бүсгүй” тоглолтоо хийнэ

06/06/2025

“Blackpink”-ийн 2025 оны “Deadline” аялан тоглолтод Азийн найман хот багтлаа

05/06/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.