Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Эрчүүдээ ээжтэйгээ, эхнэртэйгээ “Гэрэлт үзэсгэлэн гоо” цэнгүүнд морилон саатаарай
Нийгэм

Эрчүүдээ ээжтэйгээ, эхнэртэйгээ “Гэрэлт үзэсгэлэн гоо” цэнгүүнд морилон саатаарай

Урлаг Урлаг07/03/2014Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
1725399_724406787590275_1032199008_n6771133542014-03-07-11-15[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

   Энэ орчлонгийн утга учир болсон хайрт ээж, халамжит хань, хонгорхон бүсгүйгээ баярлуулахаар эрчүүд маань нэгийг бодон суугаа энэ цаг мөчид нэгэн гайхалтай санааг чухалчлан хүргэж байна. Энэхүү эрчүүддээ чухалчлан хүргэж буй мэдээлэл маань “Номин талст” хамтлагийн дуучин МУ-ын Соёлын Тэргүүн Т.Дэлгэрмөрөн “Гэрэлт үзэсгэлэн гоо” хэмээх хүндэтгэлийн цэнгүүн, шоу тоглолтоо энэ сарын 8-нд “SS CLUB”-т 19.00 цагаас ганцхан удаа хийх гэж байгаа тухай юм. Энэхүү цэнгүүн, шоу тоглолт нь энэ тэндгүй тоглогдож байгаа олон тоглолт, шоу арга хэмжээнүүдээс үнэхээр онцгой юм. Учир нь эр хүн та хайрт ээж, халамжит хань, хонгорхон бүсгүйгээ баярлуулахаар 80.000 мянган төгрөгний тасалбар худалдан авахад л хангалттай.

   Таны хамгаас хайртай эрхэм хүнийг чинь “Гэрэлт үзэсгэлэн гоо” цэнгүүний эзэн дуучин Т.Дэлгэрмөрөн таньтай хамтран дээдийн дээдээр баярлуулах болно. Тодруулбал та худалдан авсан тасалбараараа тусгайлан зассан хүндэтгэлийн ширээнд тухлан сууж, ширээ дүүрэн бэлтгэсэн амттаны дээдийг зооглож, рашаан сархадыг амсан хүртэж амран суух боломжтой бөгөөд та бүхнийг тухлан саатах үед дуучин Т.Дэлгэрмөрөн өөрийн ээжүүд эмэгтэйчүүдээ магтан дуулсан олон сайхан уран бүтээлүүдээ эгшиглүүлэх бөгөөд “Гэрэлт үзэсгэлэн гоо” цэнгүүнд хүндэтгэл үзүүлэн оролцож буй МУ-ын Ардын жүжигчин А.Долгор, МУГЖ Т.Ариунаа, МУГЖ Э.Бүрнээбаяр, МУГЖ Т.Баясгалан, Азийн ятгын хатан хаан МУСТА Ч.Мөнх-Эрдэнэ, МУ-ын Морин хуурын чуулга, ҮДБЭЧ-ийн 9-н хатад, Яруу найрагч Ц.Хулан, Улсын Филармоны Баянмонгол чуулга, бүжгийн Улаансарнай хамтлаг зэрэг олон гайхалтай уран бүтээлчид зөвхөн танд болоод таны хайртай хүнд чинь зориулан дуулан бүжиж цэнгэн наадах юм.

   Ингээд эр хүн та хайрт ээж, халамжит хань, хонгорхон бүсгүйгээ дайлсан шиг дайлж, дуулуулсан шиг дуулуулж, бүжиглүүлсэн шиг бүжиглүүлж, дээдийн дээдээр баярлуулж хамтдаа нэгэн үдшийг өнгөрүүлэх гайхалтай боломж нь  МУ-ын Соёлын Тэргүүн Т.Дэлгэрмөрөнгийн “Гэрэлт үзэсгэлэн гоо” хүндэтгэлийн цэнгүүн байх болно. Та морилон саатаарай. Дэлгэрэнгүй мэдээллийг: 99193227 дугаараас лавлаарай.


Та бүхнийг урлагийн тэнгэр ивээг…
www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

“Улаанбаатарын хавар” соёл, урлагийн нэгдсэн өдөрлөг төв талбайд болно

24/03/2026
Нийгэм Урлаг

Уран бүтээлчдэд бүдүүлэг, садар самуун үг хэллэгийг олон нийтэд түгээхээс татгалзахыг зөвлөлөө

18/03/2026
Нийгэм Урлаг

Монгол, Хятад орны хоолны соёлыг таниулав

13/03/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Элтон Жон: Миний амьдрал үнэхээр зөгнөл мэт

25/03/2026

“Fantastic Film School – Global Course 2026” олон улсын кино сургалтын хөтөлбөрт оролцох уран бүтээлчдийг сонгон шалгаруулж байна

25/03/2026

“Дэлхийн адууны өдөр”-ийн бэлгэдлээр уран барималч А.Очирболдын “Тэнгэрийн хүлэг” бүтээл шалгарлаа

25/03/2026

Ширээний хөөрөг 600 гр жинтэй

25/03/2026

Дэлхийн анхны “Minecraft” парк 2027 онд Их Британид нээлтээ хийнэ

24/03/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.