Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Театр»“Театр-Студи” ангид жүжигчин элсүүлэх шалгалт энэ сарын 18-19-нд УДЭТ-д болно
Театр

“Театр-Студи” ангид жүжигчин элсүүлэх шалгалт энэ сарын 18-19-нд УДЭТ-д болно

Урлаг Урлаг05/06/2025Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

УДЭТ-аас жүжгийн зохиолын улсын уралдааныг зарлах,  “Г.Доржсамбуугийн нэрэмжит жүжигчний анги”-д оюутан элсүүлэх талаар, театрын дэргэдэх “Студи анги”-д жүжигчин элсүүлэх талаар мэдээлэл өглөө.

Хэвлэлийн бага хуралд УДЭТ-ын уран сайхны удирдагч, соёлын тэргүүний ажилтан Б.Хишигзаяа, УДЭТ-ын ерөнхий найруулагч, гавьяат зүтгэлтэн Ч.Түвшин, УДЭТ-ын зөвлөх, гавьяат зүтгэлтэн Ч.Найдандорж, Монголын Үндэсний Номын Сангийн Захирал, яруу найрагч Б.Ичинхорлоо, Монголын Зохиолчдын Эвлэлийн гүйцэтгэх захирал О.Энхжавхлан, УДЭТ-ын жүжигчин соёлын тэргүүний ажилтан Б.Шинэбаяр нар мэдээлэл өглөө.

Энэ үеэр УДЭТ-ын зөвлөх, гавьяат зүтгэлтэн Ч.Найдандорж жүжгийн зохиолын улсын уралдааны тухай мэдээлэл өглөө. Энэ талаар “ Жүжгийн зохиолын уралдаан нь түүхэн болон Аттила хааны тухай, хүүхдийн жүжиг, мюзикл (орчин үеийн) гэсэн дөрвөн номинацийн хүрээнд бүтээл хүлээн авна. Төрөл тус бүрд нэгдүгээр байр 20 сая төгрөг, хоёрдугаар байр 12 сая төгрөг, гуравдугаар байр найман сая төгрөг,  нийт 160 сая төгрөгийн шагналын сантай. Жүжгийн зохиолыг наймдугаар сарын 31-нийг хүртэл хүлээн авна. Мөн шилдэг зохиолуудаар эмхэтгэл, ном гаргах төлөвлөгөөтэй байгаа” гэлээ.

Харин  УДЭТ-ын дэргэдэх “Театр-Студи” ангид жүжигчин элсүүлэх шалгалт энэ сарын 18-19-нд УДЭТ-д болно. Шалгаруулалтад оролцогчид жүжигчний мэргэжлээр их дээд сургууль төгссөн, бакалаврын зэрэгтэй байх ёстой бөгөөд насны хязгаар заагаагүй байна.

СУИС, УДЭТ-тай хамтран Г.Доржсамбуугийн нэрэмжит жүжигчний бакалаврын боловсрол олгох хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар уран сайхны удирдагч Б.Хишигзаяа мэдээлэл өглөө. Тэрээр “Уг хөтөлбөрийн хүрээнд суралцагч мэргэжлийн болон мэргэжлийн суурь хичээлүүдээ УДЭТ-д үзнэ.  Харин СУИС-д ерөнхий эрдмийн болон бусад хичээлүүдээ үзэх юм. СУИС-ийн Театрын урлагийн сургуулийн удирдлага дор дөрвөн жилийнхээ бакалаврын боловсролыг эзэмшинэ. Энэ ангид хамрагдсанаар ажлын байртай болох нөхцөлийг бүрдүүлнэ.  Энэ ангид суралцахын тулд  монгол хэл болон нийгэм судлалын хичээлээр ЭЕШ өгсөн байх ёстой. Өмнө нь ЭЕШ өгсөн хүмүүсийн оноо нь 2.8 жилдээ хүчинтэй байдаг учраас хугацаа нь дуусаагүй хүмүүс ЭЕШ өгөхгүйгээр орж болно.

Ур чадварын шалгалтыг хоёр үе шаттайгаар зохион байгуулна. Эхний шатанд өөрийн судалбар, хөдөлгөөний эвсэл буюу бүжиг, дуу, сонсгол ритм, уран уншлагаар шалгалт авна. Илүү дэлгэрэнгүй мэдээллийг УДЭТ-ын фэйсбүүк хуудаснаас авах боломжтой” гэлээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Театр Урлаг

“Үгүйлэгдсэн хайр” уянгын драмын жүжиг дахин тайзнаа амилна

21/02/2026
Театр Урлаг

Жүжигчин Д.Цэрэндарьзав Монгол Улсын Ардын жүжигчин цол хүртлээ

17/02/2026
Театр Урлаг

Гавьяат жүжигчин Д.Цэрэндарьзав Монгол Улсын Ардын жүжигчин цол хүртэнэ

15/02/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Үгүйлэгдсэн хайр” уянгын драмын жүжиг дахин тайзнаа амилна

21/02/2026

Бүдүүн харгайт цахирын өвөлжөөний хүн чулуун хөшөө

21/02/2026

Амттаны галзуурал хөлдөөсөн чихрээр үргэлжилж байна

20/02/2026

Берлиний олимпын сэдэвтэй футболк шүүмжлэл дагуулав

20/02/2026

Италийн алдарт “Хайрын нум” Валентины өдөр нуржээ

20/02/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.