Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Музей»Хүн ам статистикийн цуглуулгууд нь чухал баримт
Музей

Хүн ам статистикийн цуглуулгууд нь чухал баримт

Урлаг Урлаг06/06/2025Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Нэг сарын өмнө “Монгол улсын хүн амын тооллогын хэрэглэгдэхүүн” хэмээх есөн боть номын нээлтийг хийж байсан бол өнгөрсөн лхагва гараг /2025.06.04/-т “Чингис хаан” үндэсний музейгээс зохион байгуулдаг цуврал лекцийн хүндэт зочин илтгэгч нь Польш улсын Варшавын их сургуулийн профессор Агата-Барея Стажинска байлаа.

“Чингис хаан” үндэсний музейн захирал, академич С.Чулуун Варшавын их сургуулийн профессор Агата-Бария Стажинск нар Польш улсын Ур чадварын академи болон ШУА-ийн архивтай хамтран нэрт Монголч эрдэмтэн профессор Л.В.Котвичийн архивд хадгалагдаж буй Монгол Улсад 1915-1916 онд явуулсан хүн ам, статистикийн холбоотой баримтуудыг нэгтгэн есөн боть ном болгон хэвлүүлсэн.

Илтгэгч хэлэхдээ “Монгол Улсын 1915-1916 оны хүн амын тооллогын материалууд нь Польш дахь Краков хотын архивд байгаа. Тэр архив нь Л.В.Котвичийн хувийн архив гэж хэлж болно түүнээс 3500 хуудсыг эргүүлж үзсэн. Л.В.Котвич бол олон жил Орос улсад санхүүгийн чиглэлээр ажилласан, монголч эрдэмтэн бөгөөд зарим материалуудаа монголоор бичсэн.Тухайн үеийн хошууны дарга түүний гэр бүл, засаг захиргааны байдал зэрэг 10 гаруй асуултаар хүн амын тооллогыг хийсэн байдаг. Хамгийн дэлгэрэнгүй 34 хуудас бүхий мэдээлэл нь Түшээт хан аймгийнх байсан. Уг хүн амын тооллогын баримтыг гурван хэсэгт хуваагдсан гэж үздэг, зарим материалууд устгалд орсон байх магадлалтай” гэв.

Хүн ам статистикийн баримт цуглуулгууд нь Монгол Улс тусгаар тогтнолоо тунхаглан зарласны дараа хийгдсэн XX зууны хамгийн томоохон хүн ам, эдийн засгийн бүртгэл, судалгааны болоод хэрэглээний чухал баримт юм.

Ташрамд сонирхуулахад, илтгэгч Агата-Барея Старжинска нь Польш Улсын Варшавын их сургуулийн Дорно дахин судлалын тэнхимийн эрхлэгч, профессор бөгөөд Монгол-Төвөдийн соёл, утга зохиол тэр дундаа Буддын шашны тухай голчлон судалдаг байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Музей Урлаг

Эртний Египетийн Шинэ хаант улсын үеийн хоёр бунхныг олон нийтэд дэлгэжээ

16/05/2026
Музей Урлаг

“Музейн судалгаа: Хуваагдмал дэлхийг нэгтгэж буй музейнүүд” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болно

15/05/2026
Музей Урлаг

Мөнгөн тоногтой бүрээ

15/05/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Spotify” BTS-ээс уучлалт гуйлаа

18/05/2026

Тайландын алдартай загвар өмсөгч, жүжигчин Дом Печтамронгчай 22 насандаа лам болохоор шийджээ

18/05/2026

Жүжигчин, дуучин IU төрсөн өдрөөрөө 300 сая вон хандивлалаа

18/05/2026

ФОТО: “A Sound” хамтлагийн “Баяртай” тоглолтоос

18/05/2026

G-Dragon “Team GD” багийн гол ажилтнууддаа Сөүл хотын үнэтэй бүсэд байрлах тансаг зэрэглэлийн орон сууц бэлэглэжээ

18/05/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.