Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»“Хязгааргүй” киноны нээлтэнд шагналын хур буулаа
Нийгэм

“Хязгааргүй” киноны нээлтэнд шагналын хур буулаа

Урлаг Урлаг08/03/2014Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
IMG_08651002708702014-03-08-12-47[www.urlag.mn].JPG
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

   Монголын кино урлагийн энэ цаг үеийн өнгийг тодорхойлох “Хязгааргүй” уран сайхны кино өчигдөр албан ёсны нээлтээ хийж үзэгч түмний хүртээл боллоо. 14-н жилийн тэртээ үгүй болсон байсан кино үзлэгийг дахин сэргээн урьдчилсан үзлэгийг зохион байгуулж кино сохирхогч, шүүмжлэгч судлаачдаас өндөр үнэлгээ авсан тус уран бүтээлийн нээлтэнд ССАЖ-ын дэд сайд М.Түмэнжаргал, Монголын Сэтгүүлчдийн Эвлэлийн ерөнхийлөгч Б.Галаарид нарын нийгэм олон нийтийн төлөөлөл болсон олон алдартай төлөөлөгчид оролцсон юм. Ийнхүү нээлтийн үеэр танхимд цугласан олныг баярлуулсан нэгэн үйл явдал тохиосон нь киноны гол дүрд тоглосон жүжигчин У.Пүрэвжавт Монголын Сэтгүүлчдийн Эвлэлийн ерөнхийлөгч Б.Галаарид "Хэвлэл мэдээллийн салбарын тэргүүний ажилтан" цол тэмдэг хүртээсэн юм. Мөн жүжигчин М.Дорждэрэм, Б.Гарамханд нарт "Сэтгүүлзүй нь 100-н жилийн ойн медаль"-ийг гардуулсан явдал юм. Түүнчлэн бас нэгэн онцлог үйл явдал тохиосон нь жүжигчин Н.Цэнд-Аюуш, М.Дорждэрэм нарт ССАЖ-ын сайдын тушаалаар МУ-ын “Соёлын Тэргүүний Ажилтан” хэмээх цол тэмдэг хүртээснийг ССАЖ-ын дэд сайд М.Түмэнжаргал гардуулан өгсөн юм.  Ийнхүү кино урлагийг гайхимшгийг монголын мянга мянган үзэгчдэд төгс утгаар хүргэж хязгааргүй амжилтыг бүтээхээр нээлтээ хийсэн тус киноны хамт олонд болоод шагнагдсан бүхий л уран бүтээлчдэд нь өндөр амжилт хүсье.




  Ийнхүү өчигдөр нээлтээ хийж монголын мянга мянган үзэгчдэд хүрч эхэлсэн “Хязгааргүй” хэмээх уран сайхны киноны ерөнхий найруулагчаар МУ-ын Урлагийн гавьяат зүтгэлтэн И.Нямгаваа ажилласан бол тус киноны ерөнхий продюссерээр жүжигчин М.Дорждэрэм ажиллажээ. Түүнчлэн киноны гол дүрд “ТВ Коктейль” хамтлагийн жүжигчин МУСТА Н.Цэнд-Аюуш, жүжигчин М.Дорждэрэм, жүжигчин У.Пүрэвжав нар тогложээ. Мөн киноны дүрүүдэд УДЭТ-ын жүжигчин МУСТА Ц.Цэрэнболд, жүжигчин МУСТА Д.Бямбацогт, Б.Шинэбаяр, Б.Гарамханд, Э.Ууганбаяр, Б.Баярсайхан, Ж.Саранбат, Ж.Дөлбадрах, Т.Пүрэвжаргал, А.Ононгоо, Д.Баярням нарын авъяаслаг уран бүтээлчид тоглосон байна. 









 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Б.Галаарид: Эрдэмтний ёс зүй, иргэний үүрэг хариуцлагын асуудал анхаарал татаж байна

01/09/2026
Нийгэм Урлаг

Л.Мөнхбаясгалан: Томоко та энэ удаа улаан шугам давлаа

31/08/2026
Нийгэм Урлаг

Ц.Шинэцэцэг “Чамайг тэвэрье” номоо уншигчдын гарт хүргэлээ

27/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Виктория Бекхэмийн компани 18 жилийн дараа анх удаа ашигтай ажиллалаа

01/09/2026

Тэмин “14 настайдаа алдартай болсондоо харамсдаггүй” гэв

01/09/2026

Том Хардигийн рэп цомог эерэг үнэлгээ авч байна

01/09/2026

Фредди Меркьюригийн нууцлаг дурсамжийг дэлгэх шинэ ном хэвлэгдэнэ

01/09/2026

“Дисней”-н одоос Холливуудын тэргүүлэх жүжигчин болсон Зендая 30 нас хүрлээ

01/09/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.