Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Театр»Улсын хүүхэлдэйн театр “Байкальский Талисман” олон улсын наадамд шилдгээр шалгарлаа
Театр

Улсын хүүхэлдэйн театр “Байкальский Талисман” олон улсын наадамд шилдгээр шалгарлаа

Урлаг Урлаг12/06/2025Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Улсын хүүхэлдэйн театрын уран бүтээлчид энэ зургаадугаар сарын 1-10-ны өдрүүдэд ОХУ-ын Эрхүү хотод зохион байгуулагдсан “Байкальский Талисман” олон улсын үндэсний театруудын наадамд амжилттай оролцлоо. Тус хамт олон эл наадамд Т.Энэрэлийн зохиол, Б.Даваасүрэнгийн найруулга “Морин хуур” жүжгээрээ оролцсон байна.

Өнөө жилийн наадамд оролцогчид үндэсний уран зохиол, тууль, ардын аман зохиол зэрэг эх сурвалжаас сэдэвлэсэн жүжгүүдийг үзэгчдэд толилуулснаараа онцлог байсан аж.

Гурав дахь удаагаа зохион байгуулагдаж буй тус наадамд ОХУ, Монгол, Беларусь, Хятад, Армени зэрэг улсуудын төлөөлөл 20 гаруй театрын 400 гаруй уран бүтээлчид оролцсон бөгөөд ОХУ-ын Эрхүү хотод А.Вампиловын нэрэмжит  Хүүхэд, залуучуудын театр, Охлопковын нэрэмжит драмын театр, Загурскийн нэрэмжит хөгжмийн театр, Иркутскийн театрын коллеж, Иркутскийн драмын театрын тайзнаа тоглож, 5000 гаруй үзэгчдэд толилуулсан аж.

Наадмыг зохион байгуулагчид, шүүгчид Улсын хүүхэлдэйн театрын “Морин хуур” жүжигт жүжгийн онцлох чанар, жүжигчдийн ур чадвар, үзэгчдийн сэтгэлд хүрсэн байдлыг үнэлэн олгодог “Серебреной Омуль” шагналыг олгосон байна.

Ташрамд дурдахад, Улсын хүүхэлдэйн театрынхан “Морин хуур” жүжгээ 2024 онд нээсэн бөгөөд эл уран бүтээл нь “Гэгээн муза-18” олон улсын театрын наадмын хүүхэлдэйн жүжгийн төрөлд шилдэг бүтээлээр шалгарсан бүтээл юм.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Театр Урлаг

Монгол, Солонгосын уран бүтээлчдийн хамтарсан “Долоон нар” хүүхдийн жүжиг нээлтээ хийлээ

27/07/2026
Театр Урлаг

“Монгол хаан” жүжиг “Broadway”-д тоглох сонгон шалгаруулалтад тэнцлээ

15/07/2026
Театр Урлаг

Хөвсгөл аймгийн Хөгжимт драмын театрын 50 жилийн ой тохиолоо

15/07/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Детектив зохиолын “хаан” Хигашино Кэйго таалал төгсжээ

29/07/2026

“Хү” хамтлаг Монголын хөгжмийн түүхэнд шинэ түүх бичнэ

29/07/2026

Жүжигчин Мүн Гын Ён гэрлэжээ

29/07/2026

Өнөөдөр “Хувьсал” продакшны жүжигчин, найруулагч Г.Бямбасүрэнгийн төрсөн өдөр

29/07/2026

Ардын жүжигчин Э.Амартүвшин Итали Улсын төрийн дээд одонгоор шагнууллаа

29/07/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.