Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Музей»“Ил музей” байгуулах ажилд “Чингис хаан” үндэсний музей хамтарна
Музей

“Ил музей” байгуулах ажилд “Чингис хаан” үндэсний музей хамтарна

Урлаг Урлаг17/06/2025Шинэчлэгдсэн:17/06/2025Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2022 онд дэлхийн үнэт өв, түүх, соёлын дурсгалт газар Орхоны хөндийд шинэ Хархорум хотыг сэргээн байгуулах зарлиг гаргасны дагуу өчигдөр Хархорум хотын бүтээн байгуулалтыг албан ёсоор эхлүүллээ.

Хот байгуулах томоохон бүтээн байгуулалтын хүрээнд хамгийн түрүүнд эзэн Чингис хааны байгуулсан Хархорумын туурь дээрээс үндэсний хэмжээний цогц экспедиц Цогт их сүмийг сэргээх, хуучин хотын туурь дээр ил музей байгуулах ажлыг хийхээр төлөвлөжээ.

Энэ үеэр “Чингис хаан” үндэсний музейн захирал, академич С.Чулуун хэлэхдээ, “Одоо хүмүүс хуучин Хархорум хотын туурийг Эрдэнэ зуу гэж ойлгож байна. Хархорум хотын гадна 900 метрийн урттай хэрэм байсан бөгөөд Хааны ордон нь Эрдэнэ зуу хийдийн доор байсан. Хархорум хотод Буддын, Исламын, Христосын зэрэг олон шашин зэрэгцэн оршиж байсан дэлхийн бараг анхны хот. Өөрөөр хэлбэл энх амгаланг тогтоож оршоосон дэлхийн 1500-гаад урчууд ур ухаанаа шалгадаг хот байсан. Хархорум хотоос гарсан шийдвэр нь Евроазийн уудам тал нутагт үйлчилж байсан хүчирхэг хот” гэдгийг тодотгов. Тэрбээр хуучин Хархорум хотын туурьт Монгол-Германы археологичид хамтран малтлага судалгаа хийсэн. Нийт Хархорум хотыг 100 хувь гэж үзвэл 10 хувьд нь ч малтлага судалгаа хийж чадаагүй байна. Тиймээс цаашдаа үндэсний хэмжээний экспедиц ажиллуулах маш том боломж байгаа. Үүнд суурилж “Ил музей” байгуулах хуучин Хархорум хотыг цогцоор нь сэргээж харуулах зорилготой” гэв.

Иймд хуучин хотын туурь дээр Ил музей байгуулах ажлыг “Чингис хаан” үндэсний музей, ШУА-ийн харьяа мэргэжлийн хүрээлэнгүүд, эрдэмтдийн зөвлөл хамтран үндэсний шинжилгээний ангийг хэрэгжүүлэхээр болжээ.

Хот байгуулахтай холбоотойгоор Өвөрхангай, Архангай аймгийн нутаг дахь Орхоны хөндийд 189 мянган га газрыг улсын тусгай хэрэгцээнд аваад байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Музей Урлаг

Занабазарын бүтээлүүдээс Италийн алдарт музейд дэлгэнэ

19/08/2025
Дотоод мэдээ Урлаг

Гиннесийн амжилтын эзэд Н.Мөнхшүр, Н.Энхшүр нар “Чингис хаан” үндэсний музейд өөрсдийн булантай боллоо

15/08/2025
Гадаад мэдээ Урлаг

Египетийн Их музей ирэх арваннэгдүгээр сард албан ёсоор нээгдэнэ

15/08/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Tyler, the Creator “Darling, I” дууныхаа видео клипийг цацлаа

20/08/2025

“House of Guinness” цувралын нээлтийн тов зарлагдлаа

20/08/2025

“Plave” хамтлаг мансууруулах бодисын эсрэг хөдөлгөөнд нэгдлээ

20/08/2025

Японы Токио “ажил+амралт”-ыг хослуулсан хамгийн шилдэг хотоор шалгарчээ

20/08/2025

“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалийн хөтөлбөр

20/08/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.