Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Гадаад мэдээ»Жүжигчин Том Круз кино урлагт оруулсан хувь нэмрийнхээ төлөө Оскарын шагнал хүртэнэ
Гадаад мэдээ

Жүжигчин Том Круз кино урлагт оруулсан хувь нэмрийнхээ төлөө Оскарын шагнал хүртэнэ

Урлаг Урлаг19/06/2025Шинэчлэгдсэн:19/06/2025Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
L
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Жүжигчин Том Крузын кино урлагийн салбарын хөгжилд оруулсан үнэтэй хувь нэмрийг өндрөөр үнэлэн түүнд Америкийн кино академийн хүндэт шагналыг гардуулахаар болжээ. Шагнал гардуулах ёслол арваннэгдүгээр сарын 16-ны өдөр Лос-Анжелес хотын “Ovation Hollywood” төвийн “Ray Dolby” танхимд зохион байгуулагдах аж.

Энэхүү үйл явдал нь Том Крузын зөвхөн кино урлаг, театрт оруулсан хувь нэмрийг нь үнэлээд зогсохгүй түүний каскадёр буюу орлон тоглогчийн ажлыг өөрийн биеэр гүйцэтгэсэн хичээл зүтгэлийг нь онцлон тэмдэглэж буй хэрэг аж. Мөн энэ хүндтэй шагналыг дуучин Долли Партон, бүжиг дэглээч Дебби Аллен, продакшн дизайнер Уинн Томас нар гардан авахаар болсон байна.  Дуучин Долли Партоны хувьд “9 to 5“, “Steel Magnolias“ зэрэг кинонд бүтээсэн дүрүүд болон сайн үйлсийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцсоныг нь үнэлсэн бол бүжиг дэглээч Дебби Алленыг кино урлагийн салбарт бүжгийн илэрхийллийг шинэлэг хэлбэрээр хөгжүүлж, шинэ түвшинд гаргасныг нь сайшаасан юм.

Сонирхуулахад, өнгөрсөн жил Америкийн кино академийн хүндэт шагналыг хөгжмийн зохиолч Куинси Жонс, жүжигчин Жульет Тейлор, найруулагч Ричард Кертис, продюсер Майкл Уилсон болон Барбара Брокколи нар хүртсэн билээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Гадаад мэдээ Урлаг

“Reuters” агентлаг хоёр төрөлд Пулитцерийн шагнал хүртжээ

06/05/2026
Гадаад мэдээ Урлаг

Хамгийн өндөр ялалтын хаалгыг Вашингтонд барина

12/02/2026
Гадаад мэдээ Урлаг

“NASA” сансрын нисгэгчдэд ухаалаг утас авч явахыг зөвшөөрлөө

11/02/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Spotify” BTS-ээс уучлалт гуйлаа

18/05/2026

Тайландын алдартай загвар өмсөгч, жүжигчин Дом Печтамронгчай 22 насандаа лам болохоор шийджээ

18/05/2026

Жүжигчин, дуучин IU төрсөн өдрөөрөө 300 сая вон хандивлалаа

18/05/2026

ФОТО: “A Sound” хамтлагийн “Баяртай” тоглолтоос

18/05/2026

G-Dragon “Team GD” багийн гол ажилтнууддаа Сөүл хотын үнэтэй бүсэд байрлах тансаг зэрэглэлийн орон сууц бэлэглэжээ

18/05/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.