Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»Д.Амаржаргалын “Есөн эрдэнийн орон” тоглолтонд зочлоорой
Уртын дуу

Д.Амаржаргалын “Есөн эрдэнийн орон” тоглолтонд зочлоорой

Урлаг Урлаг12/03/2014Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
29bb9d9e47711b75big.jpg.300x0_q85_crop_upscale3046531582014-03-12-09-28[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  Нэгэн үе зохиолын дууны хит парадыг “Чи бидэн хоёр”, “Ойрхон л байж шүү дээ, “Ханийн дуу” зэрэг бүтээлүүд тэргүүлж, монгол түмний сонсох дуртай дуу болж мөнхөрсөн нь бий. Тэгвэл тэрхүү дууг дуучин Д.Ширмэнтуяатай хамтран олонд хүргэсэн ҮДБЭЧ-ын гоцлол дуучин, Соёлын тэргүүний ажилтан Д.Амаржаргал бие даасан ес дэх удаагийн тоглолтоо энэ сарын 15-нд “Есөн эрдэнийн орон” нэртэйгээр монголчууддаа толилуулах болжээ.

“UB палас”-ын  концертын их танхимд болох дээрх тоглолтод есөн Ардын жүжигчин уригджээ. Тодруулбал, Ардын жүжигчин П.Цэрэндагва, Б.Зангад, Д.Самбуу, А.Нэргүй, А.Долгор, Ш.Чимэдцэеэ, Ч.Батсайхан, Ө.Баярмагнай, Ч.Мөнхшүр нар оролцох юм байна. Тоглолтын зарим нэг нууцыг задлахад, Ардын жүжигчид Соёлын тэргүүний ажилтан Д.Амаржаргалын хамтаар “Есөн эрдэнийн орон” хэмээх гайхамшигт дуу “амилах” нь.

“Есөн эрдэнийн орон” хэмээх энэхүү гайхамшигт дууны үгийг Ардын уран зохиолч П.Бадарч тэрлэж, аяыг нь Урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Баттөмөр урласан түүхтэй. Эл бүтээлийг үе үеийн уран бүтээлчид өөрсдийнхөөрөө амилуулж ард олондоо хүргэсэн ч бадаг бүрийг нь Ардын жүжигчид дуулсан нь тоотой. Тэгвэл энэ үдэш есөн өнгөөр эгшиглэх болж байна.

Мөн энэ үдэш тоглолтын гол “баатар” Соёлын тэргүүний ажилтан Д.Амаржаргалын шинэ уран бүтээлүүд эгшиглэнэ. Тэрээр урын сандаа 200 гаруй бүтээлтэй бөгөөд олонд хүрч түгэн дэлгэрсэн дуунууд нь эгшиглэх юм байна.

Ардын жүжигчин Б.Зангад түүний тухай “Д.Амаржаргал мэргэжлийн дуучид дотроо цартайд орох уран бүтээлч. Мэргэжлийн өндөр төвшинд өөрийгөө авч яваа. Ардын жүжигчин, Төрийн хошой шагналт хөгжмийн зохиолч Н.Жанцанноровын “Алтан намар” дуугаа би Д.Амаржаргалд өвлүүлнэ. Тэр “Алтан намар”-ыг ард түмний сэтгэлд хүртэл дуулж чадна. Би түүнд найдаж байгаа” гэсэн юм.

Дуучин Д.Амаржаргал Ардын жүжигчидтэй хамтарснаа “Ардын жүжигчдээс суралцах зүйл их бий. Тийм учраас ахмад уран бүтээлчидтэйгээ хамтрах урилга илгээснийг хүлээн авсанд маш их талархаж байгаа” хэмээсэн юм.

 “Есөн эрдэнийн орон” тоглолтод ҮДБЭЧ-ын уран бүтээлчдээс гадна “Хөсөгтөн” хамтлагийнхан мөн оролцох гэсэн шүү.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Boyband хамтлагууд нэгдэж задгай талбайн шоу хийсэн нь дэлхийд ч байхгүй жишиг

06/06/2025

Хүн ам статистикийн цуглуулгууд нь чухал баримт

06/06/2025

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар “Дэлхийн адууны өдөр”-ийг долдугаар сарын 11-нд тэмдэглэнэ

06/06/2025

“Хурд” хамтлаг энэ сарын 21-нд “Бүсгүй” тоглолтоо хийнэ

06/06/2025

“Blackpink”-ийн 2025 оны “Deadline” аялан тоглолтод Азийн найман хот багтлаа

05/06/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.