Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Гэрэл зураг»Монголын сагсан бөмбөгийн 3х3-ын эмэгтэйчүүдийн шигшээ багийн тамирчдыг Гавьяат тамирчин цолоор шагналаа
Гэрэл зураг

Монголын сагсан бөмбөгийн 3х3-ын эмэгтэйчүүдийн шигшээ багийн тамирчдыг Гавьяат тамирчин цолоор шагналаа

Урлаг Урлаг02/07/2025Шинэчлэгдсэн:02/07/2025Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гаргаж, сагсан бөмбөгийн 3х3 төрлөөр ДАШТ-ээс мөнгөн медаль хүртсэн эмэгтэй шигшээ багийн тамирчин М.Цэрэнлхам, О.Хулан, Б.Ариунцэцэг, Н.Нандинхүсэл нарыг Монгол Улсын гавьяат тамирчин цолоор шагналаа.

Харин 3х3-ын эмэгтэйчүүдийн шигшээ багийн дасгалжуулагч, Канадын иргэн Стив Сирт хоёр улсын найрсаг харилцааг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг ньүнэлж “Найрамдал” медаль гардуулав.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх шагнал гардуулсныхаа дараа үг хэлэхдээ, “Та бүхэн эх орныхоо нэр хүнд, монгол хүний үнэ цэнийг өндөр түвшинд хүргэлээ. Дэлхийн аваргын тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн тамирчид, багш дасгалжуулагч та бүхэнд монгол түмний нэрийн өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлье. Энэ тэмцээнийг зохион байгуулах эрхийг авсан, Монголын сагсан бөмбөгийн холбоо, 3х3-ын холбоо болон Нийслэлийн ЗДТГ, хамтран ажилласан хувь хүмүүс, байгууллагуудад гүн талархал илэрхийлж байна. Сүүлийн жилүүдэд манай сагсан бөмбөгийн холбоо эв эетэй байж, өндөр амжилт үзүүлж байгаад төрийн тэргүүний хувьд маш их баяртай, бахдалтай байна. Хаана эв нэгдэл байна. Тэнд хүч чадал оршдог. Эх орон, элэг нэгтнүүдээ баярлуулан, багийн спортын дэлхийн аваргын тэмцээнээс мөнгөн  медаль хүртэж, бахдам сайхан амжилт гаргалаа. Багийн арын албаныхан, Монголын сагсан бөмбөгийн холбоо, 3х3 сагсан бөмбөгийн холбоо, аав ээжид нь баяр хүргэе. Олимпоос медаль авах болтугай, дэлхийн аварга болохыг хүсэн ерөөе. Монгол эмэгтэйчүүд ямар хичээл зүтгэлтэй байдгийг та бүхэн харуулж, хүүхэд залууст зөв үлгэр дуурайл үзүүлэн тул Монголын төр та бүхний хөдөлмөрийг өнөөдөр үнэлж байна. Монгол Улс мөнх тэнгэрийн дор мандан бадраг” гэв.

Дээрх дөрвөн тамирчны тухайд сагсан бөмбөгийн спортынхноос гавьяат тамирчин цол хүртсэн анхны эмэгтэй гавьяатууд болж байна. Мөн багийн спортын төрөлд багаараа гавьяат цол хүртсэн анхны тохиолдол боллоо.

Харин Стив Сир дасгалжуулагч сүүлийн хоёр жилийн турш Монголын эмэгтэй шигшээ багийн тамирчидтай ажиллаж байгаа юм.

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Гэрэл зураг Урлаг

ФОТО: Гэрэл зурагчин Б.Мятавын Монголын байгаль, зэрлэг амьтдыг сурталчилж буй бүтээлүүдээс

21/08/2026
Гэрэл зураг Урлаг

Өнөөдөр Дэлхийн гэрэл зургийн өдөр тохиож байна

19/08/2026
Гэрэл зураг Урлаг

Нэрт туульч Цагаадайн Цэдэвийн ховор гэрэл зургуудыг олон нийтэд дэлгэлээ

06/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Мишель Родригес “Холливуд надад чөтгөрийн ертөнц шиг санагддаг байсан” гэв

21/08/2026

Реппер Lil Pump Украины цахим мэдээллийн санд бүртгэгджээ

21/08/2026

Роберт Дауни Жуниор “Төмөр хүн”-ий дүрээрээ эргэн ирнэ

21/08/2026

Жүжигчин Ким Кэттралл 70 нас хүрлээ

21/08/2026

“Demon Hunter” хамтлаг “Netflix”-ийг шүүхэд өглөө

21/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.