Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»“Фронт хэмээх Энгэлийн Бадам” номыг архивын баримтад тулгуурлан бичжээ
Нийгэм

“Фронт хэмээх Энгэлийн Бадам” номыг архивын баримтад тулгуурлан бичжээ

Урлаг Урлаг07/07/2025Шинэчлэгдсэн:20/02/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“Тод номын гэрэл төв”-өөс эрхлэн гаргасан “Фронт хэмээх Энгэлийн Бадам” номын нээлт Үндэсний төв номын санд өнгөрсөн пүрэв гараг /2025.07.04/-т боллоо.

Энэхүү ном нь Э.Бадам гэдэг хүний намтар судлал, уг гарал, удам угсаа, төрж өссөн нутгийн талаар дурдсанаараа онцлогтой.

Энэ тухай МУБИС-ийн түүхийн тэнхимийн дэд профессор, түүхийн ухааны доктор На.Сүхбаатар хэлэхдээ, “Тод номын гэрэл төвөөс намтар судлал цувралын 29 дэх ботийг гаргаж байна. Фронт хэмээх Энгэлийн Бадам гэж хүний тухай судалсан бүтээл юм. Э.Бадам гуай дэлхийн хоёрдугаар дайны үед “Бүхнийг ялалтын төлөө”, “Бүхнийг фронтод” хөдөлгөөнийг улс орон даяар өрнүүлэхэд хамгийн эхэнд оролцож, Зөвлөлтийн ард түмэнд тусламж дэмжлэг өгснөөрөө алдартай хүн. Энэ хүний талаар өмнөх судалгаа, сонины материалд байсан тоо баримтыг архивын баримтаар батлахыг оролдсон. Зарим хүн нэг удаагийн тусламжийг сэтгэлийн хөөрлөөр өгсөн гэж авч үздэг. Тийм биш юмаа. Э.Бадам гуай гурван удаагийн тусламж, дэмжлэгийг фронтод өгсөн хүн юм. Эхлээд 1941 оны багийн хурал дээр 10 морь, 10000 төгрөг бэлэглэсэн. Дараа нь 1944 онд зургаан тэмээ, 5450 төгрөг бэлэглэж, 14 морь худалдсан. Гурав дахь удаад нь 81 морь худалдаж, 10 тэмээ, 1600 бог мал бэлэглэсэн. Мөн 1940 онд 6000 гаруй мал тоолуулж байсан” гэв.

Э.Бадам гуайн зээ хүү Д.Лхагвасүрэн ярихдаа, “Социалист нийгмийн үед хөгшин ээжийн тухай сонин, сэтгүүлд гарсан нийтлэл, өгүүлэл олон байлаа. Хэд хэдэн баримтат кино гарсан. Материал цуглуулах явцад миний анзаарсан зүйл нь мэдээлэлтэй холбоотой тухайн байгууллага, архив, музей зэрэгт очиход мэдээлэл дутмаг байсан. Иймд бидний өвөг дээдэс, ахмад үеийнхний Монгол Улсын төлөө хийж бүтээсэн бүхий л үйлс түүхийн хугацаанд мартагдах ёсгүй. Түүний нэг болох дэлхийн хоёрдугаар дайн буюу бидний хэлж заншсанаар Аугаа эх орны дайны хүнд жилүүдэд Монголын ард түмэн хэрхэн оролцсон, түүнд миний хөгшин ээж яаж оролцож, ямар гавьяа байгуулсныг хүмүүст таниулах хэрэгтэй гэж бодсон” гэв.

Э.Бадамын намтар, амьдрал ахуйг харуулах түүхэн баримт бага учир түүний нөхөр Х.Мягмар болон өөрийнх нь ахан дүүс, үр хүүхдүүдийн ураг садны холбоо хэлхээ, угийн зураглал, зарим товч намтраар дамжуулан түүний амьдрал дээрх дүр байдлыг гаргажээ. Тэрбээр эгэл жирийн малчин бүсгүй бөгөөд насны эртэд зовлон үзэж, өнчин дөрвөн хүүхдээ өсгөн хүмүүжүүлсэн, ууч уудам сэтгэлтэй, хол ойрыг ялгах ойлголт дүүрэн эмэгтэй байжээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Бий биелгээг иогтой хослуулах фестивал болно

22/04/2026
Нийгэм Урлаг

ФОТО: “UB Food Fesival 2026” олон улсын хоолны өдөрлөгөөс

17/04/2026
Нийгэм Урлаг

Нийслэлийн “Хаврын баяр” маргаашаас эхэлнэ

31/03/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Принсийн шинэ дуу нас барснаас нь 10 жилийн дараа гарлаа

23/04/2026

Канны кино наадам “Тельма, Луиза хоёр”-т хүндэтгэл үзүүллээ

23/04/2026

Рианна анх удаа охинтойгоо хамт сэтгүүлийн нүүр чимлээ

23/04/2026

“Цагаан хадны өнгө” баримтат кино Трибекагийн наадмын уралдаант хэсэгт шалгарлаа

23/04/2026

Монгол-Германы графикийн уран бүтээлчдийн хамтарсан төсөл хэрэгжиж эхэллээ

23/04/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.