ДБЭТ-ын дуучид Солонгосыг зорих нь ээ. Дуучин Г.Доржхорлоо, Э.Бумхүү, Ж.Бямбажав, Б.Гомбо-Очир нар Тэжонь хотын дуурийн театрт нэг сар дадлага хийж, Италийн найруулагчтай хамтран ажиллаж, “Чио Чио сан” дуурьт тоглох аж. Тэд ирэх сард БНСУ-ыг зорих юм байна.
Дашрамд дуулгахад, ДБЭТ-ынхан Португалийн балетмейстр Хюго Верогоор дэглүүлсэн “Диваажин энд байна” модерн балетийг энэ сарын 23-нд толилуулах бол “Дон Жуан”-ыг тавдугаар сард зарим хувцас хэрэглэлийг шинэчлэн тоглох аж.