Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»“Алтан хуур” наадмын хэвлэлийн хурал өнөөдөр болно
Уртын дуу

“Алтан хуур” наадмын хэвлэлийн хурал өнөөдөр болно

Урлаг Урлаг17/03/2014Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Snapshot_2014-03-13_2314381019162292014-03-17-09-22[www.urlag.mn].png
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

   Нийтийн дууны урлагийн энэ цаг үеийн шилдгүүдийг тодруулж алдаршуулан шагнах “Алтан хуур-2014” наадам ирэх 04-р сарын 22-нд зохион байгуулагдахаар албан ёсны товоо зарлалаа. Тус наадмын хэвлэлийн хурал өнөөдөр 12:00 цагаас “Соёл урлагийн мэдээллийн төв”-д зохион байгуулагдана.

   Хэвлэлийн хуралд урлаг судлаач МУСГЗ Ч.Буянхишиг, Монголын Хөгжмийн Зохиолчдын холбооны тэргүүн МУУГЗ Б.Бямбабаяр, нэвтрүүлэгч МУСГЗ Ж.Батбаяр, ЦДБЭЧ-ын ерөнхий найруулагч МУУГЗ Ч.Ганхуяг, МУГЖ Ц.Төвшинтөгс, МУГЖ У.Далантай, “Анир” студийн захирал МУСТА Б.Алтанхуяг, Асс найруулагч Д.Нямдаваа нар оролцож наадмын зохион байгуулалтын талаархи дэлгэрэнгүй мэдээллийг хүргэх юм. Түүнчлэн “Алтан хуур-2014” наадам доорхи 15-н төрөлд шилдгийн шилдгүүдээ тодруулж алдаршуулан шагнах юм.

1. "Шилдэг урлагийг дэмжигч байгууллага"
2. "Зохиолын дуунд үнэтэй хувь нэмэр оруулсан дуучин"
3. "Шилдэг видео клип"
4. "Шилдэг хөгжмийн найруулга”
5. “Шилдэг дууны студи”
6. "Шилдэг цомог"
7. "Шилдэг концерт"
8. "Шилдэг аялан тоглолт"
9. “Шилдэг чөлөөт уран бүтээлч”
10. "Шилдэг дууны шүлэг"
11. "Шилдэг хөгжмийн зохиолч"
12. "Шилдэг хос дуучин"
13. "Шилдэг эмэгтэй дуучин"
14. "Шилдэг эрэгтэй дуучин"
15. “Гранпри шилдэг зохиолын дуу”

   Дашрамд дуулгахад "Алтан хуур" наадам  анх 2005 онд зохион байгуулагдаж 12 номинацид 68 уран бүтээлч тус тус өрсөлдөж, 1 Гран при, 15 алтан цомын эзэд тодорч байсан бөгөөд тус наадам нь монголын нийтийн дууны урлагт үнэтэй хувь нэмэр оруулсан, олон нийтийн хүндэтгэлийг хүлээж тус тус урлагийн нэр хүндийг өндөрт өргөж яваа дуучдын хөдөлмөр зүтгэлийг алдаршуулсан томоохон арга хэмжээ болж байжээ. Ингээд 2005 онд анх удаагаа зохион байгуулагдаж байсан “Алтан хуур” наадмын эздийг алдаршуулан танилцуулъя.

1. "Шилдэг эмэгтэй дуучин" номинацид: МУГЖ Т.Баясгалан
2. "Шилдэг видео клип" номинацид: “Логик” Фильм студи
3. "Зохиолын дуунд үнэтэй хувь нэмэр оруулсан дуучин" номинацид: АЖ, дуучин Б.Зангад
4. "Шилдэг цомог" номинацид: МУГЖ дуучин Д.Энхзул
5. "Шилдэг аялан тоглолт" номинацид: МУГЖ дуучин Ч.Бат-Эрдэнэ
6. "Шилдэг концерт" номинацид: МУГЖ дуучин Т.Баясгалан
7. "Шилдэг хөгжмийн зохиолч" номинацид: МУУГЗ Т.Сэр-Од
8. "Шилдэг дууны шүлэг" номинацид: З.Түмэнжаргал агсан
9. "Шилдэг хослон дуулаач" номинацид: Г.Эрдэнэтунгалаг, Т.Батсайхан
10. "Шилдэг урлагийг дэмжигч байгуулга" номинацид: “Монгол тамхи СО” ХХК,
11. "Шилдэг эрэгтэй дуучин" номинацид: МУГЖ У.Далантай
12. "Зохиолийн шилдэг дуу" Гранпри шагнал: ТШ, УГЗ, хөгжмийн зохиолч Б.Шарав нар тус тус шилдгийн шилдгүүдээр шалгарч байсан ажээ.

   Жич: Хэвлэлийн хуралд хүрэлцэн ирсэн сэтгүүлчдэд наадмыг сурвалжлах эрхийн мандатыг олгох бөгөөд дэлгэрэнгүй мэдээллийг: 89004147, 86004147, 86005533 лавлаарай.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Blackpink”-ийн 2025 оны “Deadline” аялан тоглолтод Азийн найман хот багтлаа

05/06/2025

“Театр-Студи” ангид жүжигчин элсүүлэх шалгалт энэ сарын 18-19-нд УДЭТ-д болно

05/06/2025

Леди Гагагийн тоглолт Гиннесийн номд бичигджээ

05/06/2025

Төрийн шагналт, Ардын уран зохиолч С.Эрдэнийн бүтээлүүдийг АНУ-ын Конгрессын номын санд тавилаа

05/06/2025

Хөгжмийн их гүрний элч, төгөлдөр хуурч

05/06/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.