Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Офицеруудад хүндэтгэл үзүүлэх алдартнуудын нэгдсэн тоглолт болно
Нийгэм

Офицеруудад хүндэтгэл үзүүлэх алдартнуудын нэгдсэн тоглолт болно

Урлаг Урлаг17/03/2014Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
opitser201479957116902014-03-17-16-00[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  Халдах ёсгүй сөөм газрынхаа өмнө халуун амиараа сөхөрч чадах офицер манай улсад цөөнгүй. Тэдний төлөөлөл болох яруу найрагч, Хошууч генерал С.Гүржав, хөгжмийн зохиолч, удирдаач, Хурандаа, МУСТА Б.Ганхуяг, хөгжмийн зохиолч, удирдаач, дэд хурандаа, МУУГҮ Г.Энхбаяр, хөгжмийн зохиолч, Дэд хурандаа, МУУГЗ Т.Сэр-Од, хөгжмийн зохиолч, удирдаач, Дэд хурандаа, МУСТА Т.Ганболд нар хамтран “Офицерууд” тоглолтоо хийхээр төлөвлөжээ. Энэ сарын 26-нд Монгол бөхийн өргөөнд 19:00 цагаас ганцхан удаа зохион байгуулагдах тус тоглолтын зохион байгуулагчаар "Хилийн цэргийн дуу бүжгийн чуулга", "Column pictures" ажиллаж байгаа ажээ.

   Тоглолтод МУГЖ Д.Сосорбарам, АЖ Ө.Баярмагнай, СГЗ И.Болоож, МУГЖ том Жагаа, МУГЖ С.Бархас, Харангын Лхагваа, “Номин талст” хамтлагийн дуучин Т.Дэлгэрмөрөн, “Хар сарнай” хамтлагийг ахлагч С.Амармандах, МУГЖ С.Жавхлан, МУГЖ Г.Батбаяр, МУГЖ Б.Дашдондог, МУГЖ Э.Бүрнээбаяр, МУГЖ Б.Сарантуяа, МУГЖ Б.Ганчимэг, МУГЖ Ч.Бат-Эрдэнэ, МУСТА Б.Батбаатар, МУСТА Ц.Баттөр, МУСТА Г.Эрдэнэтунгалаг, МУСТА Л.Чулуунбаатар, МУСТА А.Төрмандах, дуучин Я.Гэрэлчулуун, Б.Дэлгэрбаяр, Б.Болд, Э.Чулуунчимэг, “Соёл -Эрдэнэ” хамтлаг, “Өргөө” хамтлаг, “Хөх тэнгэр” хамтлаг, “Voice”, “Хилчин” хамтлаг болон ХЦДБЧуулга бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцох юм байна.

   Монгол улсын хилийн төлөө амь биеэ үл хайрлан тэмцэх офицеруудын гайхалтай бүтээлүүд энэ үдэш эгшиглэх бөгөөд хайртай хүнтэйгээ энэ тоглолтыг зориороо.

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Вашингтоны “Nationals” цэнгэлдэхэд монгол наадмын мэндчилгээ дэвшүүлэв

10/07/2026
Нийгэм Урлаг

“Мөнхөд орших Монгол” Төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээв

10/07/2026
Нийгэм Урлаг

Сэтгүүлч Лувсанбямбаагийн Мөнхбаясгалан Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртлээ

08/07/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Black Panther 3” кинонд Дэвид Жонссон Т’Чаллагийн хүүгийн дүрийг бүтээнэ

27/07/2026

“Black Panther” киноны од Чедвик Боузманы ах нар бэлэвсэн эхнэртэй нь өв хөрөнгийн маргаан үүсгэжээ

27/07/2026

“Sick of It All” хамтлагийн гоцлол дуучин Лу Коллер хорт хавдартай тэмцсэний эцэст 59 насандаа таалал төгслөө

27/07/2026

Өнөөдөр Ардын жүжигчин И.Одончимэгийн төрсөн өдөр

27/07/2026

Дуучин Крис Браун танхайрсан үйлдэлдээ гэм буруугаа хүлээжээ

27/07/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.