Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Мэдээ»“Торгоны зам” авто ралли олон улсын уралдаан манай улсад зохион байгуулагдаж байна
Мэдээ

“Торгоны зам” авто ралли олон улсын уралдаан манай улсад зохион байгуулагдаж байна

Урлаг Урлаг17/07/2025Шинэчлэгдсэн:17/07/2025Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“Торгоны зам” Авто ралли нь Оросын Холбооны Улсын Эрхүү хотоос энэ сарын 11-ний өдөр гараагаа эхэлж, тус улсын Эрхүү муж, Бүгд Найрамдах Буриад Улсаар дамжин Монгол Улсын нутагт долдугаар сарын 15-ны өдөр Алтанбулаг боомтоор орж ирж, долдугаар сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод хүрэлцэн ирээд байна.

“Торгоны зам” Авто ралли олон улсын уралдаан 2025 оны долдугаар сарын 15-21-ний өдрийг хүртэл манай улсын Сэлэнгэ, Дархан, Төв, Дундговь, Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий зэрэг аймгуудын нутгаар 5,500 километр замыг туулж, үргэлжилнэ.

ЭНЭ ЖИЛИЙН “ТОРГОНЫ ЗАМ” АВТО РАЛЛИ ОЛОН УЛСЫН УРАЛДААНД:

  1. Оросын Холбооны Улс
  2. Холбооны Бүгд Найрамдах Герман Улс
  3. Канад Улс
  4. Бүгд Найрамдах Хятад Ард Улс
  5. Бүгд Найрамдах Латви Улс
  6. Мексикийн Нэгдсэн Улс
  7. Бүгд Найрамдах Казахстан Улс
  8. Туркменистан Улс
  9. Бүгд Найрамдах Узбекистан Улс
  10. Бүгд Найрамдах Беларусь Улс
  11. Швейцарын Холбооны Улс
  12. Монгол Улс

Дээрх 12 орны 837 хүн, 306 автомашин оролцож байна.

Монгол Улс, Оросын Холбооны Улсын Засгийн газар, “Газпром” Нээлттэй хувьцаат нийгэмлэг, БНХАУ-ын Автомашин, мотоциклийн холбоо хамтран зохион байгуулж буй энэхүү арга хэмжээ нь анх 2009 онд ОХУ-ын Казан хотоос Казахстан Улсын нутгаар дамжин Туркменистаны Ашгабад хот хүртэлх 4628 километр замд 9 хоног явснаас хойш Орос, Хятад, Казахстан, Туркменистан зэрэг Евроазийн улсуудад уламжлал болон зохион байгуулагддаг болж, Монгол Улсад 2019 он, 2024 онд амжилттай зохиогдсон билээ.

“Торгоны зам” Авто ралли нь хээр тал, элсэн цөл, ой мод, уулархаг нутгийн 600-5,000 километр замд 2-15 хоног үргэлжилдэг, суудлын болон ачааны автомашин, мотоциклийн ангиллуудаар, мэргэжлийн тамирчид, сонирхогчид, аялагчдын гэсэн төрлүүдээр олон улсын спортын томоохон уралдаан тэмцээний түвшинд зохион байгуулагддаг, спортын болон эв нэгдэл, нөхөрлөлийн том арга хэмжээ болон өргөжиж, дэлхийн хэмжээнд үзэгчдийн тоо олон саяд хүрч байна.

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Мэдээ Урлаг

Хүүхдийн урлан бүтээх төвийн үнэ төлбөргүй сургалтуудын бүртгэл явагдаж байна

05/09/2025
Мэдээ Урлаг

Нэрт хөгжмийн зохиолч Бямбасүрэнгийн Шаравын нэрэмжит “Сэрсэн тал” дуу хөгжмийн гуравдугаар наадмыг зохион байгуулна

04/09/2025
Мэдээ Урлаг

“Түмэн эх” чуулгынхан стандартад нийцсэн гэр театртай боллоо

01/09/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Хүүхдийн урлан бүтээх төвийн үнэ төлбөргүй сургалтуудын бүртгэл явагдаж байна

05/09/2025

G-Dragon-ы хувийн онгоц маргаан дагуулав

04/09/2025

“Call of Duty” тоглоомоос сэдэвлэсэн кино бүтээнэ

04/09/2025

“Netflix”-ийн “Physical: Asia” шоунд Монголын баг өрсөлдөнө

04/09/2025

“Чингис хааны мартагдсан хотууд” баримтат кино Монголд нээлтээ хийнэ

04/09/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.