Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»П.Анужин: Бид нарын нэрийг барьж од болохыг хүссэн гэсэн
Нийгэм

П.Анужин: Бид нарын нэрийг барьж од болохыг хүссэн гэсэн

Урлаг Урлаг18/03/2014Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
anujin44747602962014-03-18-11-14[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  Телевиз үзэгчдийн сонирхлыг хамгийн ихээр татдаг нэвтрүүлэг бол “Монгол тулгатны 100 эрхэм” гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ. Энэхүү нэвтрүүлгийг анх П.Анужин санаачлан “Херо” энтертайнментийн захирал Б.Баатартай хамтран бүтээсэн гэдэг.

Харин сүүлийн үед түүхч мэргэжилтэй Л.Алтангэрэл гэх залуу "Би 2010 онд “Түмэн хишигтэн” төсөлд орж ажилласан юм.  С1 телевизээр гарч байсан “Түмэн хишигтэн” нэвтрүүлгийг хариуцан авч , зохиол найруулгыг нь бичиж, арын албанд ажилладаг байлаа. Тэгээд энэ нэвтрүүлгийнхээ дараагийн цуврал нэвтрүүлэг болгохоор “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийн санааг анх гаргасан юм. Уг нэвтрүүлгийн нэрийг би “ Монгол туургатны 100 эрхэм” хэмээн нэрлээд, зохиол найруулгыг нь бичсэн. Ингэхдээ энгийн, халуун, дулаан өнгө аястай, үндэсний хэв шинжийг агуулсан нэвтрүүлэг болгоё гэж анотацийг нь гаргасан юм. Тэр бүү хэл хоёр хөтлөгчтэй байна, эрэгтэй хөтлөгчөөр нь Б.Лхагвасүрэн гуайг томилно, "Херо" интертаймэнтээр хийлгэнэ гэж бичсэн юм. Харин эмэгтэй хөтлөгчийн хувьд яг тэрийг сонгоно гэсэн хувилбар байгаагүй ээ" хэмээн мэдэгдэл хийгээд байгаа.

Харин энэ талаар П.Анужин "Манай нэвтрүүлгийн найруулагч Б.Баатар наад хүнтэй чинь уулзаад “Яагаад ийм яриа гаргаад яваад байгаа юм бэ” гэсэн чинь та “Нарын нэрийг барьж од болох гэсэн юм аа” гээд хээвнэгхэн хэлсэн гэсэн. Би өөрийнхөө оюун ухаанаар энэ нэвтрүүлгийнхээ санааг олж “Hero” энтертайнментийн хамт олонд хэлж сонирхуулсан. Тэгээд л бидний энэ ажил үзэгчдийн өмнө нүүр бардам гарч байна. Хэн нэгний гадны нөлөө огт оролцоогүй. Би энэ нэвтрүүлгийнхээ нэрийг “Монгол туургатны 100 эрхэм” гэж өгсөн. Гэтэл Б.Лхагвасүрэн ах “Энэ нэр чинь биш байна. Монгол тулгатны 100 эрхэм” гэвэл зүгээр юм гэж хэлсэн. Ийм ярианаас эхэлж бидний ажил одоо болтол үргэлжилж байна" гэж хариулсныг "Мобайль Ньюс"буландаа онцолж байна.

Д.Ана

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

“Улаанбаатарын хавар” соёл, урлагийн нэгдсэн өдөрлөг төв талбайд болно

24/03/2026
Нийгэм Урлаг

Уран бүтээлчдэд бүдүүлэг, садар самуун үг хэллэгийг олон нийтэд түгээхээс татгалзахыг зөвлөлөө

18/03/2026
Нийгэм Урлаг

Монгол, Хятад орны хоолны соёлыг таниулав

13/03/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Селин Дионы амьдрал, мэдрэлийн ховор эмгэгийнх нь талаар өгүүлэх кино гарна

25/03/2026

“Netflix”-ийн хоолны шоуны улмаас аяллын салбарын эрэлт огцом өслөө

25/03/2026

“Mild Orange” хамтлаг Улаанбаатарт тоглолтоо хийнэ

25/03/2026

“Ертөнц” физикл жүжгийн 17 уран бүтээлчид 65 сая төгрөгийн мөнгөн шагнал олгоно

25/03/2026

Г.Анузул: Иринатай хамт хайрлаж, шаналсан болохоор “Сүүлчийн бороо” жүжигтээ хамгийн их хайртай

25/03/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.