Монгол цэргийн музей өчигдөр Цэргийн эмнэлгийн танхимтай боллоо. Эртний түүхийн болон Шинэ түүхийн гэх үндсэн хоёр танхимтай байсан тус музей үзүүлэх үйлчилгээний танхимынхаа тоог баяжууллаа. Монгол цэргийн дайны үеийн баатарлаг түүхийг цэргийн эмнэлгээс салгаж ойлгох учиргүй.
Тиймээс Батлан хамгаалах, хууль сахиулах нэгдсэн эмнэлгийн дарга, хурандаа Р.Зоригт тэргүүтэй хамт олон цэргийн түүх, уламжлалыг сурталчлан таниулах үүднээс тус музейн Шинэ түүхийн танхимд “Цэргийн эмнэлгийн танхим”-ыг шинээр байгуулж, үзүүллэгийг дэглэж дууссан байна.
Энэ танхим нь цэргийн эмнэлгийн үе үеийн түүхийг өгүүлэх томоохон бүтээлч ажил болжээ. Цэргийн эмнэлгийн танхимын нээлтийг өчигдөр зохион байгуулж, Монгол цэргийн музейд хүлээлгэн өглөө.
Э.Оргил