Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Хонконгт “Монголын өдрүүд” зохиогдож байна
Нийгэм

Хонконгт “Монголын өдрүүд” зохиогдож байна

Урлаг Урлаг18/03/2014Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
-18032014-1395138653-2065801756-hosogton9950750102014-03-19-09-38[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  Монголын ардын урлагийн яндашгүй өв сангаас сурталчлах, монгол зоны уламжлалт ахуй, нүүдэлчдийн соёлын өвөрмөц онцлогийг таниулах, Монголд чиглэсэн аялал жуулчлалын урсгалыг нэмэгдүүлэх зорилгоор Хонконгт “Монголын өдрүүд”-ийн цуврал арга хэмжээ энэ сарын 18-наас  эхэллээ.

Уг арга хэмжээг “Дэлхий” Монголын соёлын  ассоциаци болон  Хонконгт  төдийгүй олон улсад үйл ажиллагаа явуулдаг  “Asia Society”, “Royal Geographical Society”, “Oddyssey publications”  зэрэг байгуулагаас   санаачлан БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонконг, Макаод суугаа Монголын Ерөнхий консулын газрын албан ёсны дэмжлэгтэйгээр, иргэний агаарын тээврийн “Хүннү эйр” компанийн ивээн тэтгэлгээр зохион байгуулж байна.
 
Энэ сарын 24-нийг хүртэл 7 хоног үргэлжлэх “Монголын өдрүүд”-ийн үеэр Азийн орнуудын түүх, соёл, уламжлалыг дэлхий нийтэд сурталчлан таниулах зорилго бүхий “Asia Society” байгууллага, Смитсонианы хүрээлэнгээс хамтран гаргасан  “Чингис хаан ба Монголын эзэнт гүрэн” номыг танилцуулах ярилцлага, “Royal Geographical Society” байгууллагаас зохион байгуулах “Монгол Улс-Мөнх хөх тэнгэрийн нүүдэлчдийн Эзэнт гүрэн” номын зохиогч Карл Робинсонтой хийх ярилцлага, Хонконгийн Олон улсын сургуулийн  багш, сурагчдад зориулсан Монголын тухай танилцуулга,  хөөмийн семинар, урлагийн хэсэгчилсэн тоглолт зэргийг зохион байгуулах юм.
 
Мөн “Монголын өдрүүд”-ийн  хүрээнд дэлхийн урлагийн олимпийн алтан медальт, язгуур урлагийн “Хөсөгтөн” хамтлаг уран бүтээлийн дээжээсээ толилуулж байна. 
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

“Улаанбаатарын хавар” соёл, урлагийн нэгдсэн өдөрлөг төв талбайд болно

24/03/2026
Нийгэм Урлаг

Уран бүтээлчдэд бүдүүлэг, садар самуун үг хэллэгийг олон нийтэд түгээхээс татгалзахыг зөвлөлөө

18/03/2026
Нийгэм Урлаг

Монгол, Хятад орны хоолны соёлыг таниулав

13/03/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Spider-Man: Brand New Day” киноны трейлер түүхэн дээд амжилт тогтоов

25/03/2026

Селин Дионы амьдрал, мэдрэлийн ховор эмгэгийнх нь талаар өгүүлэх кино гарна

25/03/2026

“Netflix”-ийн хоолны шоуны улмаас аяллын салбарын эрэлт огцом өслөө

25/03/2026

“Mild Orange” хамтлаг Улаанбаатарт тоглолтоо хийнэ

25/03/2026

“Ертөнц” физикл жүжгийн 17 уран бүтээлчид 65 сая төгрөгийн мөнгөн шагнал олгоно

25/03/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.