Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Бүгд найрамдах Тажикистан улсад “Монголын соёлын өдрүүд”-ийг зохион байгууллаа
Нийгэм

Бүгд найрамдах Тажикистан улсад “Монголын соёлын өдрүүд”-ийг зохион байгууллаа

Урлаг Урлаг28/07/2025Шинэчлэгдсэн:20/02/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Тажикистан Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд зохион байгуулсан “Монголын соёлын өдрүүд” арга хэмжээ 2025 оны долдугаар сарын 24-ний өдөр тус улсын нийслэл Душанбе хотноо амжилттай болж өндөрлөлөө.

Арга хэмжээний хүрээнд Үндэсний урлагийн их театрын уран бүтээлчид “Монголын сайхан орон” бүрэн хэмжээний тоглолтоо Тажикистан Улсын Сараддин Айны нэрэмжит Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын тайзнаа толилуулав. Мөн морин хуурын үзэсгэлэн болон гэрэл зургийн үзэсгэлэнг хүрэлцэн ирсэн зочид, төлөөлөгчдөд дэлгэн сонирхууллаа.

Тоглолтыг Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам нээж үг хэлэхдээ “Монголчуудын сэтгэлгээ, амьдралын хэв маяг, домог түүхтэй салшгүй холбоотой амьд хөгжим хэмээн эрт дээр үеэс монгол гэрийн хойморт залран дээдлэгдэж ирсэн бидний үнэт өв морин хуурын хөг аялгуу нь Монголын төдийгүй дэлхийн олон тайзнаа эгшиглэж, соёлын элч болон түгэн дэлгэрч байна” хэмээн цохон тэмдэглээд, тус тоглолтыг зохион байгуулахад дэмжлэг үзүүлсэн Тажикистан Улсын Соёлын яам болон Тажикистаны ард түмэнд гүн талархал илэрхийлэв.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

“Улаанбаатарын хавар” соёл, урлагийн нэгдсэн өдөрлөг төв талбайд болно

24/03/2026
Нийгэм Урлаг

Уран бүтээлчдэд бүдүүлэг, садар самуун үг хэллэгийг олон нийтэд түгээхээс татгалзахыг зөвлөлөө

18/03/2026
Нийгэм Урлаг

Монгол, Хятад орны хоолны соёлыг таниулав

13/03/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Дуучин Ашер Диддиг өмгөөлөн, “Түүнийг буруу ойлгосон, тэр бол түүчээлэгч” гэв

26/03/2026

Реалити шоуны салбар агшиж байгаа ч хит контент үзэгчдийг татсаар байна

26/03/2026

Хүн, нохойн ​​хоорондох холбоо 15 000 жилийн өмнөөс эхтэй болохыг тогтоожээ

26/03/2026

Дахиад л би Зиловын тухай бодох нь…

26/03/2026

Зураач О.Энхтайван бие даасан ес дэх “Би үгүй” үзэсгэлэнгээ дэлгэнэ

26/03/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.