Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Утга зохиол»Ш.Сүрэнжав : Ерэн баатрын дууль
Утга зохиол

Ш.Сүрэнжав : Ерэн баатрын дууль

Урлаг Урлаг09/04/2012Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
23703838172012-04-09-17-06[www.golio.mn].jpeg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Халх голын хөвөөнд
Ерэн баатар төржээ
Халх голын хөвөөнд
Ерэн баатар нойрсжээ
Хан тэнгэрт цоройж
Ерэн хөшөө гэрэлтжээ
Хөшөө тийш очих
Ардын зам баларсангүй
Хөсрийн өвс ургаж
Аглагшиж ер битүүрсэнгүй

Свердловскийн гудамжаар
Аавтайгаа хөтлөлцөөд
Сэргэлэн оддын учрыг
Асууж явсан орос хүү
Севастополийн цэцэрлэгт
Амрагтайгаа болзоод
Сэтгэл шигээ цагаахан
Алчуур солилцсон хар хүү
Цэргийн шинель өмсөж
Галт тэргэнд суухдаа
Цэцэн буу мөрөвчилж
Газрын холыг зорихдоо
Цэнхэр униарт талын
Наран мандах зүг рүү
Цэлмэг тэнгэр шиг нүдээрээ
Насандаа марташгүй харсан юм
Ханан дахь хуанлын тоо
Гучин есийг зааж
Харандааны үзүүр зураг дээр
Халх голыг зурж
Хайлааст манханы оройгоор
Дарийн утаа маналзаж,
Хатуу хилэнт өдрөөр
Дайсанд үхэл зарласан
Яг тэр мөчид
Ерэн баатар төржээ
Ялалтын тугаа өргөхөд нь би
Эхэлж хорвоод мэндэлжээ.
Ерэн эрийнхээ хойноос
Ерэн эхнэр уйлж
Ерэн эцгийнхээ хойноос
Ерэн хүүхэд сарвайж
Ерэн хүүгийнхээ хойноос
Ерэн эх шаналж
Хичнээн ерэн зүрх
Хэн, хэний зүрх
Хэдий болтол шархалж
Хэцүү бэрхээр өнчрөв
Свердловскийн буудлаас
Ачийгаа үдсэн өвгөн
Севастополийн цэцэрлэгээс
Амрагаа мөрөөдсөн бүсгүй
Москвагийн сургуулиас
Аавыгаа хүлээсэн хүү
Монголоос ирэх шууданг
Хичнээн их харуулдаа бол!
Нижигнэсэн бууны дуугаар
Ерэн баатар төрөхөд
Нэг насаа олоод
Ирж байсан хүү би
Нинжин сэтгэлтний хагацлаас
Уйлах гэж хожимдсонгүй
Нижгэр их ялалтыг
Дуулах гэж хожимджээ.
Гайхамшигт алдры нь дуулъя гэж
Үгээ бодлоо
Гандашүй гавьяагий нь дурсая гэж
Үзгээ авлаа
Хорвоод дуурстал аялая гэж
Хоолойгоо заслаа
Хойч үедээ дурсгая гэж
Сэтгэлээ өглөө
Идэмхий дайсныг хяргасан
Сүрт зэвсэг дотроос нь
Илд буу хоёрыг нь
Сүлд болгон зөрүүлж
Египтийн хааны босгосон
Пирамидаас өндөрт
Ерэн баатрын хөшөө
Эгц дээшээ мандаж байна.
Рябцев В.И 1939-8-25
Степанюк М.С 1939-8-25
Жлудков А.В 1939-8-28
Прядко А.Н 1939-8-30
Энэ олон нэр.
Ерэн баатрын нэр!
Нэр бүхний хойноос
Өнчирч уйлсан нүд
Нэр бүхний цаанаас
Өрөвдөж хайрласан зүрх
Дээгүүр нь үүл нүүж байна.
Дэргэдүүр нь ус урсаж байна.
Хажуугаар нь ой шуугиж байна
Харин эд чив чимээгүй!
Харьтныг алхуулаагүйдээ
Уужирч амарсан юм шиг
Халх голыг өгөөгүйдээ
Сэтгэл нь ханасан юм шиг
Харуулын албандаа
Үнэнч цэрэг хэвээрээ…
Хязгаарын газартаа
Үлдэж хоцорч дээ…

 

1963 он

Шаравын Сүрэнжав

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Утга зохиол Урлаг

Зохиолч, яруу найрагч Б.Батрэгзэдмаагийн “Цэцэгнээс төрөгсөд” роман уншигчдын гарт хүрч байна

01/11/2025
Утга зохиол Урлаг

Л.Түдэв Монголын сэтгүүл зүйд шинэ өнгө, бүтээлч хандлага оруулж ирснийг онцлов

01/11/2025
Утга зохиол Урлаг

2024 оны утга зохиолын шилдэг бүтээлийн эздэд батламж гардууллаа

31/10/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Дэвид Бекхэмд “Хүлэг баатар” цол хүртээжээ

05/11/2025

“Монгол ардын суут” түүхэн баримтат жүжгийг дахин толилуулна

05/11/2025

“Монголын нэг өдөр” зургийг хамгийн өндөр нягтралтайгаар монгол шороон будгаар зуржээ

05/11/2025

Дорнод аймагт нүүдлийн үзэсгэлэн дэлгэлээ

05/11/2025

Ким Кардашьяны ярианд NASA хариу өгчээ

04/11/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.