Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»Дуучин Самандын Жавхлан Ардын жүжигчин цол хүртлээ
Дуу хөгжим

Дуучин Самандын Жавхлан Ардын жүжигчин цол хүртлээ

Урлаг Урлаг28/07/2025Шинэчлэгдсэн:29/07/2025Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл
Увс аймаг байгуулагдсаны түүхт 100 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Монгол Улсын Гавьяат жүжигчин, “Хамаг монгол төсөл”-ийг санаачлагч Самандын Жавхланд Монгол Улсын Ардын жүжигчин цол хүртээлээ.
С.Жавхлангийн хувьд 2003-2015 онд Чөлөөт уран бүтээлчээр Монгол орныхоо бүх аймаг, хотуудаар зургаан удаа тойрч, аялан тоглолт хийж байсан. Мөн Монгол туургатан Өвөр Монгол, Шиньжян Уйгурын өөртөө засах орнууд, Бүгд Найрамдах Буриад Улс, Бүгд Найрамдах Тува Улс, Бүгд Найрамдах Халимаг Улсуудад удаа дараа уригдан, уран бүтээлийн тоглолтоо хүргэж, монгол өв соёлоо сурталчилсан. Ард олны зүрх сэтгэлд хоногшсон 200 гаруй хит дуу, 13 цомог, 15 удаагийн бие даасан тоглолтоос гадна дэлхийн 30 оронд уран бүтээлийн тоглолтоо хийжээ. Түүнчлэн “Хамаг Монгол” төслийн хүрээнд Буриад, Өвөр Монгол, Халимаг, Тува уран бүтээлчидтэй хамтран томоохон уран бүтээлүүдийг хийсэн нь түүний уран бүтээлийн томоохон төслүүдийн нэг юм.
Дуучин С.Жавхлан 2009 онд Монгол Улсын Гавьяат жүжигчин, 2023 онд Буриад Улсын Гавьяат жүжигчин, 2024 онд Халимаг Улсын гавьяат жүжигчин цолоор тус тус шагнуулж байжээ.
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

“BTS” хамтлагийн Жонгүг “Calvin Klein” брэндийн дэлхийн хэмжээний элч төлөөлөгч боллоо

31/10/2025
Дуу хөгжим Урлаг

Ж.Мишээл “Silk way star” олон улсын уралдааны гуравдугаарт эрэмбэлэгдэж байна

31/10/2025
Дуу хөгжим Урлаг

Пак Бо Гум “MAMA Awards”-ыг долоо дахь жилдээ хөтөлнө

30/10/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“BTS” хамтлагийн Жонгүг “Calvin Klein” брэндийн дэлхийн хэмжээний элч төлөөлөгч боллоо

31/10/2025

G Dragon удаxгүй гэрлэнэ

31/10/2025

Ж.Мишээл “Silk way star” олон улсын уралдааны гуравдугаарт эрэмбэлэгдэж байна

31/10/2025

Пи Дидди буюу Шон Комбс шүүхээс сонссон хорих ялаа эдэлж эхэллээ

31/10/2025

Жүжигчин Жесси Айзенберг бөөрний донор болно

31/10/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.