Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Нийтийн дууны урлагийнхны “Улаан хивсний ёслол” болно
Нийгэм

Нийтийн дууны урлагийнхны “Улаан хивсний ёслол” болно

Урлаг Урлаг20/03/2014Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
1460055_418189424949764_2024645291_n4222690762013-11-20-09-41[www.urlag.mn]8709749002014-03-20-21-53[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

   Нийтийн дууны урлагийн энэ цаг үеийн шилдгүүдийг тодруулж алдаршуулан шагнах “Алтан хуур-2014” наадам ирэх 04-р сарын 22-нд монгол бөхийн өргөөнд зохион байгуулагдана. Тус наадам нь нийтийн дууны урлагийн шилдгүүдийг тодруулж шагнал гардуулах дээд наадам болон зохион байгуулагдаж буйгаараа ихээхэн онцлогтой бөгөөд тус урлагаар овоглосон бүх уран бүтээлчид нэгэн тайзнаа “Улаан хивсний ёслол”-оо хийж байгаа нь анхных бөгөөд эв нэгдлийн элэрхийлэл болж байгаагаараа өндөр ач холбогдолтой юм.

   Улаан хивсний ёслолд нийтийн дууны урлагийн төлөөлөл болсон үе үеийн дуучид, хөгжмийн зохиолчид, яруу найрагчид гэх мэт 100 гаруй эрхэм уран бүтээлчид оролцохоор төлөвлөж байгаа бөгөөд ирэх 04-р сарын 22-нд монгол бөхийн өргөөний гадна талбайд 16:00 цагаас болох юм. Түүнчлэн тухайн өдрийн 19:00 цагаас “Алтан хуур-2014” наадам буюу нийтийн дууны урлагийн энэ цаг үеийн шилдгүүд 15-н номинацид тус бүр тодорч, шагнал гардуулах ёслолын ажиллагаа, гала тоглолтоо зохион байгуулах юм.

   Энэ дашрамд сонирхуулахад "Алтан хуур" наадам  анх 2005 онд зохион байгуулагдаж 12 номинацид 68 уран бүтээлч тус тус өрсөлдөж, 1 Гран при, 15 алтан цомын эздээ тодруулж байжээ. Ийнхүү монголын нийтийн дууны урлагт үнэтэй хувь нэмэр оруулж ард түмний хайр, хүндэтгэлийг хүлээж тус урлагийн нэр хүндийг өндөрт өргөж яваа уран бүтээлчдийн хөдөлмөр зүтгэлийг алдаршуулан шагнасан томоохон арга хэмжээ болжээ. Ингээд 2005 онд анх удаагаа зохион байгуулагдаж байсан “Алтан хуур” наадмын эздийг дахин алдаршуулан танилцуулъя.

1. "Шилдэг эмэгтэй дуучин" номинацид: МУГЖ Т.Баясгалан
2. "Шилдэг видео клип" номинацид: “Логик” Фильм студи
3. "Зохиолын дуунд үнэтэй хувь нэмэр оруулсан дуучин" номинацид: АЖ, дуучин Б.Зангад
4. "Шилдэг цомог" номинацид: МУГЖ дуучин Д.Энхзул
5. "Шилдэг аялан тоглолт" номинацид: МУГЖ дуучин Ч.Бат-Эрдэнэ
6. "Шилдэг концерт" номинацид: МУГЖ дуучин Т.Баясгалан
7. "Шилдэг хөгжмийн зохиолч" номинацид: МУУГЗ Т.Сэр-Од
8. "Шилдэг дууны шүлэг" номинацид: З.Түмэнжаргал агсан
9. "Шилдэг хослон дуулаач" номинацид: Г.Эрдэнэтунгалаг, Т.Батсайхан
10. "Шилдэг урлагийг дэмжигч байгуулга" номинацид: “Монгол тамхи СО” ХХК,
11. "Шилдэг эрэгтэй дуучин" номинацид: МУГЖ У.Далантай
12. "Зохиолийн шилдэг дуу" Гранпри шагнал: ТШ, УГЗ, хөгжмийн зохиолч Б.Шарав нар тус тус шилдгийн шилдгүүдээр шалгарч байсан ажээ.

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Б.Галаарид: Эрдэмтний ёс зүй, иргэний үүрэг хариуцлагын асуудал анхаарал татаж байна

01/09/2026
Нийгэм Урлаг

Л.Мөнхбаясгалан: Томоко та энэ удаа улаан шугам давлаа

31/08/2026
Нийгэм Урлаг

Ц.Шинэцэцэг “Чамайг тэвэрье” номоо уншигчдын гарт хүргэлээ

27/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Сара Жессика Паркер “Намайг Кэрри Брэдшоутай андуурдаг нь хамгийн ташаа ойлголт” гэлээ

01/09/2026

Виктория Бекхэмийн компани 18 жилийн дараа анх удаа ашигтай ажиллалаа

01/09/2026

Тэмин “14 настайдаа алдартай болсондоо харамсдаггүй” гэв

01/09/2026

Том Хардигийн рэп цомог эерэг үнэлгээ авч байна

01/09/2026

Фредди Меркьюригийн нууцлаг дурсамжийг дэлгэх шинэ ном хэвлэгдэнэ

01/09/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.