Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»“Ethnosphere” төсөл ирэх сард нээлтээ хийнэ
Уртын дуу

“Ethnosphere” төсөл ирэх сард нээлтээ хийнэ

Урлаг Урлаг22/03/2014Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
c93cc674e039851dbig2952126072014-03-22-12-46[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  Үндэсний соёл урлагаа хөгжүүлж, мэргэжлийн төвшний цогц бүтээл туурвих зорилготой “Ethnosphere”  төсөл хэрэгжихэд бэлэн болжээ. Соёл, спорт, аялал жуулчлалын яам, Монголын урлагийн зөвлөл болон мэргэжлийн хөгжмийн зохиолч, хөгжимчид, загвар зохион бүтээгчид, зураачдыг хамтатгасан энэ төслийн нээлт ирэх сард болох аж.

Орчин үеийн чиг хандлагатай үндэсний хөгжмийн бүтээл, хувцас загварын шоу, уран зураг нэгдэн Монголыг дэлхий дахинаа сурталчлах цогц бүтээл болох юм.

Энэ төслийн хөгжмийн зохиолууд Дэлхийн оюуны өмчийг хамгаалах байгууллага BMI (Broadcast music Inc)-ээр хамгаалагдсан аж. Элсэх гишүүдээ өөрсдөө сонгон, уран бүтээлийн чанар чансаагаар нь үнэлдэг энэ байгууллагын гишүүн монголд ганц л бий. Түүнчлэн АНУ-д төвтэй Франц, АНУ-гийн хамтарсан хөгжмийн мэргэжлийн корпораци “Universal music group”-ийн салбар “Universal music mastering” студитэй манай уран бүтээлчид хамтран ажиллаж байгаа аж.

Олон улсын төвшинд зохиогчийн эрхээ баталгаажуулж, дэлхийд алдартай хөгжмийн студитэй хамтран ажилласан тохиолдол өмнө нь байгаагүйг дурдах хэрэгтэй. Үндэсний соёл урлагийн нэгдэл болсон “Ethnosphere” төслийн зорилго нь 2012 онд батлагдсан “Төрөөс соёлын талаар баримтлах бодлого”-той нийцэж байгаа юм. Энэ тогтоолд “Монголын нүүдэлчдийн уламжлалт сонгодог, үндэсний соёлоо дэлхийн соёлын ололттой жишиглэн хөгжүүлэх” гэсэн заалт бий. Дашрамд дуулгахад, “Ethnosphere”  хэмээх нэршил 2001 оноос дэлхий дахинд дэлгэрч буй бөгөөд үндэстний түүх, уламжлал, соёл урлагийн нэгдэл гэсэн утгатай гэнэ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

ФОТО: “Baeksang awards” наадмын улаан хивсний ёслолоос

06/05/2025

“Baeksang awards” наадмын шилдгүүд тодорлоо

06/05/2025

Jisoo дэлхийн топ брэндүүдтэй хамтран ажиллаж байна

06/05/2025

“Ламбугайн нулимс” дуурийг УДБЭТ-ын хамгийн залуу удирдаач Ц.Тэлмүүн-Очир удирдана

06/05/2025

Улсын хүүхэлдэйн театрын тавдугаар сарын хуваарийг хүргэж байна

06/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.