Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Сонгодог урлаг»УДБЭТ-ын дуучин Э.Анхбаяр тайзнаа эргэн ирлээ
Сонгодог урлаг

УДБЭТ-ын дуучин Э.Анхбаяр тайзнаа эргэн ирлээ

Урлаг Урлаг08/08/2025Шинэчлэгдсэн:08/08/2025Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Хибла Герзмавагийн нэрэмжит дуурийн дуучид болон төгөлдөр хуурчдын хоёрдугаар уралдааны шагналтнуудын гала тоглолт есдүгээр сарын 19-нд болно. Эл тоглолтын гол уран бүтээлчид нь дуурийн дуучин Э.Анхбаяр болон Казахстаны Абай нэрэмжит Улсын дуурь, бүжгийн академик театрын гоцлол дуучин Дамир Садуахасов, ОХУ-ын Большой театрын тайзнаа уригдан дуулж байсан Армен Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын гоцлол дуучин Элен Егиазарян тэргүүтэй шилдгүүд байх юм.

Гавьяат жүжигчин, дуурийн дуучин Э.Анхбаяр нь УДБЭТ-ын тайзнаас үзэгчидтэй үндэсний бахархалт бүтээл Б.Дамдинсүрэнгийн “Учиртай гурван толгой” дуурийн Юндэн, Б.Шаравын “Чингис хаан” дуурийн Боорчи, мөн Ж.Вердийн “Травиата” дуурийн Жермон, Ж.Пуччинийн “Богема” дуурийн Марчелло, П.И.Чайковскийн “Евгений Онегин” дуурийн Онегин, Ж.Бизегийн “Кармен” дуурийн Эскамильо, Данкайро, В.А.Моцартын “Дон Жуан” дуурийн Дон Жуан, П.И.Чайковскийн “Гилбэрийн хатан” дуурийн Елецкий зэрэг дэлхийн сонгодог дууриудын дүрүүдээр уулзаж байв.

Үүнээс гадна ОХУ-ын Улан-Үдэ, Японы Токио, Нагоя, Австрийн Вена, Зальцбург хотод, Голланд, Белги, Грек, Италийн алдарт Ла Скала театрын их тайзнаа мөн ОХУ-ын Большой театрын тайзнаа өөрийн бие даасан болон хамтарсан тоглолтонд оролцож байсан юм.

Э.Анхбаяр Отто Эдельманы нэрэмжит уралдаан, Елена Образцовагийн нэрэмжит уралдаан, П.И.Чайковскийн олон улсын уралдаанд эх орноо төлөөлөн амжилттай оролцож, Кардифф хотод болсон ВВС-ийн “Дэлхийн шилдэг дуучин” уралдааны хагас шигшээд шалгарч, олон улсын Хибла Герзмава дуучид, концертмейстерүүдийн уралдааны тусгай шагнал хүртэж байв. Мөн тэрбээр Римский Корсаковын нэрэмжит уралдаанд оролцож, романс, дуурийн төрөлд зэрэг түрүүлсэн анхны дуучин юм.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Сонгодог урлаг Урлаг

Монгол сонгодог” гала концерт толилууллаа

21/08/2026
Сонгодог урлаг Урлаг

Ардын жүжигчин Э.Амартүвшин Итали Улсын төрийн дээд одонгоор шагнууллаа

29/07/2026
Сонгодог урлаг Урлаг

Монголын залуу дуучдыг “Орфей” олон улсын наадам-уралдаанд оролцохыг урьж байна

24/07/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Том Селлек телевизийн дэлгэцнээ эргэн ирнэ

26/08/2026

“How to Lose a Guy in 10 Days” киноны үргэлжлэл хийгдэнэ

26/08/2026

Хөтлөгч Аригун (Х.Ариунбаяр): Энэ эротик кинонууд чинь бүр гамшгийн хэмжээнд ирлээ

26/08/2026

“Гэртээ ганцаараа” киноны Кевин буюу жүжигчин Маколей Калкин 46 нас хүрлээ

26/08/2026

Кантри хөгжмийн домог Долли Партон 80 насандаа таалал төгслөө

26/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.