Ордуудын энэ долоо хоногийн зурхайг хүргэж байна.
ХОНЬ
Зарим хүмүүс таагүй зан гаргаж магадгүй. Үүнийг тайвнаар хүлээн авах сэтгэл зүйн бэлтгэлтэй байх хэрэгтэй. Эрсдэлтэй байдал танд алдагдал авч ирнэ. Үйл явдлыг өнгөц харахад бүтэмжтэй мэт харагдах ч сэтгэл дундуур үр дүн гарч магадгүй. Санаандгүй газраас дэмжлэг ирнэ. Харин ашиг авчрахгүй ажилд оролцох хэрэггүй. Ихэвчлэн санхүүгийн асуудлаас улбаатай гэр бүлийн асуудалтай зууралдаж магадгүй. Эрч хүч дүүрэн байх тул гэр бүлийнхээ амьдралыг сайжруулах боломж гаргахыг хичээ. Орон байрныхаа нөхцөлийг сайжруулах арга хэмжээ авахад тааламжтай. Эртнээс мөрөөдсөн хүслээ биелүүлэх боломж олгох гэнэтийн таатай мэдээ авна. Эрүүл мэндэд муугаар нөлөөлөх бүх зүйлээс татгалз. Ялангуяа архи согтууруулах ундаанаас хол байгаарай. Долоо хоногийн сүүл рүү бусдын зүгээс сонирхолтой санал ирнэ. Азтай байж амьдралын чухал мөрөөдлөө биелүүлэх боломж гарна. Бүтээлч хүмүүсийг амжилт, урам зориг дагаж байна. Та ажил хэрэг бүтэмжтэй байх тул сэтгэл санааны хувьд өгөөмөр байна. Хувийн амьдралдаа анхаар. Сэтгэл зүрхнээс гарсан үйлдэл нөхцөл байдлыг бүхэлд нь өөрчилж ч болно. Хуучин гомдлоо мартаж, амьдралын шинэ үеийг эхлэхэд таатай байна. Гоо сайхны хэрэгсэл болон тансаг эд зүйлст мөнгөө үрэх хүсэл таныг эзэмдэж болно. Амьдралын аливаа шинэлэг асуудалд идэвхтэй хандахаас бүү ай. Хамгийн гол нь өөртөө итгэлтэй, хүсэл эрмэлзэлтэй байх хэрэгтэй.
ҮХЭР
Өөрөөсөө доод албан тушаалтай хүмүүст их зан гаргах хэрэггүй. Хамт олондоо нэр хүндтэй байвал онцын их хүч заралгүйгээр бүхнийг амжилттай хийнэ. Өндөр албан тушаалтнуудад ая тал зассанаар албан тушаал ахиж болох боловч олон хүнд таны тухай эвгүй сэтгэгдэл төрүүлнэ. Арилжаа наймаанд идэвхтэй оролцвол санхүүгийн байдлаа ахиулах боломж байна. Гэхдээ санхүүгийн хүндрэлд орохгүйн тулд төсвөө нямбай зарцуул. Зарлага тань орлогоо давахгүй байх арга хэмжээ ав. Биеэ сайн хянаж зугаа цэнгэл хөөхгүй байхыг од эрхэс зөвлөж байна. Зарим үед хэцүү сонголтын өмнө зогсох бололтой. Худалдаа арилжааны ажилд хэт өөрийнхөөрөө зүтгэлгүй зах зээлийн одоогийн нөхцөл байдлыг мэдэр. Биелэх боломжтой асуудлуудаар хөөцөлд. Олон нийтийн үйл ажиллагаанд шударга үнэний төлөө тэмцэх нь одоогоор бодит үр дүнд хүрэх аргагүй байж мэднэ. Хувийн эрх ашгийн төлөө явдаг хүмүүсийн хуйвалдаан муугаар нөлөөлж эхэлнэ. Мэргэжлийн харилцаандаа хувийн эрх ашгийг бүү гарга. Чухал ажилд өөрийн мэдлэг чадвар, эрч хүчийг зөв ашигласнаар та байр сууриа дээшлүүлж чадна. Хувийн амьдралд ер бусын адал явдал хайр сэтгэлийн галыг өрдөнө. Таны хайртай хүнд сэтгэл санааны дэмжлэг хэрэгтэй болно. Долоо хоногийн сүүл рүү санхүүгийн байдлаа засах боломжуудаа алдаж болзошгүй. Өөрийгөө хянаж чадахгүй, түрэмгий байдал гаргавал ойр дотнынхоо хүмүүсийг гомдооход хүрэхийг санаарай. Сэтгэл хөдлөл их байх тул буруу байдлаар өөрийгөө илэрхийлэх магадлалтай. Итгэлтэй хүмүүстээ л өөрийн асуудлыг хэл. Өрсөлдөгч болон атаархагч нарт өөрийн сул талаа бүү мэдэгд. Ивээн тэтгэгчийн дэмжлэгийг авч чадвал ажил хэрэг муугүй байх болно. Албан тушаал дэвших болон бизнес ашиг нэмэгдэх боломж гарна. Хайртай хүмүүстэйгээ хамт эртнээс мөрөөдсөн аялалдаа явах боломж гарч магадгүй. Шинэ газар очиж, зугаалахад тааламжтай. Байгалийн сайханд сэтгэл санаагаа амраа.
ИХЭР
Эхэлсэн ажлаа дуусгаж, хүлээсэн үүрэг даалгавраа нягт нямбай биелүүл. Бодит байдалд нөлөөлөх хандлага өөрчлөгдөх тул болж буй үйл явдлын учир шалтгааныг тодорхойлох хүндрэлтэй байна. Шинэ харьцаа тогтоох, найз нөхөрлөлийн харилцааг сайжруулах зэргийн аль алинд нь од эрхсийн байрлал тааламжтай нөлөөлөх болно. Та нөлөө бүхий хүмүүсийн сонирхлыг өөрийн төсөл төлөвлөгөөнд хандуулж чадна. Хийх ажлаа нарийн чанд төлөвлөж, түүнийгээ ягштал баримтлах юм бол зорьсондоо хүрэх боломж их байна. Ажил хэргийн маргааныг тайван замаар шийд. Хувь хүний асуудалд гол анхаарлаа хандуулахгүй байх нь зүйтэй. Хамтран зүтгэгч нараа зөв сонгохыг од эрхэс зөвлөж байна. Бизнесийн хамтын ажиллагааны үр дүнг ойрын үед үзэхгүй бололтой. Гэвч хэлэх үг, сэтгэл хөдлөлөө барьж бай. Долоо хоногийн сүүл рүү гадаад үзэмждээ анхаарал тавьж, ердийнхөөсөө илүү өөрийгөө тордоно. Олны хүрээлэлд байхдаа сэтгэл хангалуун байна. Эрүү мэндээ анхаар. Хоолой өвдөж болзошгүй. Өвчин таны эрүүл мэнд төдийгүй сэтгэл санаанд таагүй нөлөөлөх болно. Од эрхсийн зөн билгийг дэмжих нөлөө нэмэгдэнэ. Энэ нь хүнд нөхцөл байдлаас гарах боломж олгоно. Зарим хүмүүс нэр алдраараа бахархах гэж ихээхэн эрч хүчээ дэмий үрж байгаагаа ойлгоно. Эсвэл амьдралд хандах үзэл нь гутранги болно. Ийм үед өөрийн дотоод мэдрэмж, эрч хүчийг зөв ашиглавал буцааж хэвийн байдлаа хурдан олж авах болно. Залуу хосууд гэр бүл зохиох эсвэл шинэ өөр шинэ өөрчлөлт хийх шийдвэр гаргах магадлалтай. Хамаатан садан, гэр бүлийн хүмүүсийн харьцааг бэхжүүлэхэд анхаар. Гэр бүлийг хэмжээний уулзалт болон баяр ёслол зохион байгуул. Хамтдаа аяллын төлөвлөгөө гаргах нь таатай байна.
МЭЛХИЙ
Илүү нээлттэй байж, найз нөхөдтэйгээ ойрхон бай. Гэхдээ хэн хамаагүйд өөрийн мөрөөдөл хүслийн тухай бүү ярь. Амьдралаа эргэцүүлэн бодож үзэхүйц үйл явдалтай тулгарна. Хүнд тусалбал та өөртөө сэтгэл хангалуун үлдэнэ. Гэр бүлийн асуудлаа шийдвэрлэхэд муугүй үе. Бусдад элдэв янзын гомдол бүү гарга. Зуурдын учралд толгой эргэхгүй бол чадвал хайр сэтгэлийн асуудал хүндрэхгүй байх болно. Ажил дээрээ нэмэлт үүрэг даалгавар авахаас бүү ай. Ажлын цагийг ихээхэн үр бүтээлтэй ашигласнаар бүхнийг амжуулж, өөртөө шаардлагатай цаг завыг гаргаж чадна. Гэхдээ шийдэмгий байдал гаргаж чадалгүй ямар ч ажил хийх сонирхол төрөхгүй бол зөн билигтээ найдаж, чухал ажлуудаа хойш нь тавь. Зарим үл ойлголцлын асуудал үүсгэж болох тул яаруу түргэн шийдвэр гаргах хэрэггүй байна. Энэ үед ажил хэргийн байдал болгоомжтой байж, анхны сэтгэгдэлдээ бүү итгэ гэж анхааруулж байна. Гэхдээ материаллаг алдагдал хүлээх магадлалтай. Иймд мөнгөө гамна. Эрүүл мэндээ анхаар. Янз бүрийн халдварт өвчин тусч болзошгүй. Хувийн ариун цэвэр болон зөв зохион байгуулалтын дэглэмийг сайн сахь. Амьдралын хэвшил дэглэмээ шинэчлээрэй. Долоо хоногийн сүүл рүү ёсорхог, биеэ барьсан эсвэл хэт бусдын үгэнд оромтгой зан байдал бусдад өө сэв гаргах боломж олгоно. Өрсөлдөгч нарын явуулга ил болно. Хайр дурлалын харилцаандаа нухацтай ханд. Бодлогогүй үг, үйлдэл хожим хор уршиг их тарина. Харилцаандаа үнэнч бай. Удаан хугацааны гүн гүнзгий хайрын харилцаа итгэл дээр тулгуурлавал ямар ч саадыг давж чадна. Хэт сэтгэл хөөрөл, санаа бодлоо хуурмаг илэрхийлэх хэв маяг нь хайртай хүнээ түлхэж болзошгүй гэдгийг од эрхэс зөвлөж байна. Залуу хүмүүст гадаадад сурах эсвэл шинэ мэргэжил эзэмших боломж гарна. Од эрхсийн байрлал таны оюун санаанд сайнаар нөлөөлнө.
АРСЛАН
Амжилт гаргах боломж байгаа ч өрсөлдөгч нарын явуулгаас болгоомжлохыг од эрхэс сануулж байна. Эрч хүчтэй шургуу ажиллахад бэлэн байх ч эрүүл ухаантай, нарийн тооцоотой байх нь илүү чухал. Идэвхтэй амьдралтай хүмүүсийг олон өөрчлөлт болон боломж хүлээж байна. Бага зэрэг түрэмгий байдал болон эрсдэлд дуртай байна. Энэ үед хөрөнгө мөнгөө түргэн эргэлдүүлэх сонирхол их байна. Ямар нэг шалтгаангүй таагүй харилцаа үүсэж магадгүй. Муу хүмүүсийн хов жив хэрүүл маргаанд хүргэж болзошгүй. Энэ нөхцөл байдлыг таны ухаалаг бөгөөд мэдрэмжтэй зан даван туулах болно. Эрч хүчээ үр дүнтэй зүйлд дайчлах, болзошгүй гэнэтийн тохиолдлуудад бэлэн байх зэрэг чадвар хэрэгтэй. Долоо хоногийн сүүл рүү тав тухтай байдал аюулгүй сайхан санагдана. Үүний тулд хадгалсан мөнгөө хэрэглэх шаардлага үүснэ. Үйл явдлыг удирдах чадвартай байна. Энэ ур чадвараа гаргахаас татгалзах хэрэггүй. Танд шинэ санал ирнэ. Оюун ухаанаас гадна зүрх сэтгэл зөн мэдрэмждээ итгэж болно гэдгийг од эрхэс зөвлөж байна. Ихэнх хүмүүс өнөөгийн нийгмийн үүрэг хариуцлага, эрх зүйн байдал хүний эрхтэй холбоотой асуудлуудад анхаарлаа хандуулна. Таны нийгмийн идэвх өндөр байх бололтой. Эрүүл мэндэд таагүй нөлөөтэй идэвхгүй байдлаа өөрчлөх хэрэгтэй болно.
ОХИН
Зорилгодоо хүрэхийн тулд оновчтой стратегийг боловсруул. Элдэв эрсдэлтэй, түрэмгий үйл ажиллагаанаас зайлсхий. Ачааллаа зөв хуваарилахыг хичээ. Хэтэрхий яарсан шийдвэр бүү гарга. Биеэ барихгүй бол бодлогогүй алхам хийх магадлалтай байна. Төрийн нэр барьсан хүмүүстэй бүү харьц. Харин ойр дотнын хүмүүс болон хамт ажиллагсадтайгаа хувийн харьцаагаа сайжруулах хэрэгтэй бололтой. Бүтээлч хүмүүс өөрийн уран сэтгэмж болон тэсвэр хатуужлаа ашиглан хүндрэлтэй асуудлаасаа салах боломж байна. Аливаа асуудлыг тайван замаар шийдвэрлэж, сэтгэл хөдлөлөө барихад суралц. Нөхцөл байдлыг зөв үнэлж цагийг нь олж аюулаас зугтах мэдрэмж хэрэгтэй. Өөрийгөө хязгаарлаж хянах нь нэн чухал. Өөрийн үйл хөдлөл, бодол санаагаа хянаж чадвал хэцүү асуудлыг хялбараар даван гарна. Онцгой нөхцөл байдалд ажиллах хэрэгтэй болох бөгөөд хөдөлмөрийг тань хүмүүс зохих ёсоор үнэлэх болно. Та зарцуулсан хүчин чармайлтдаа тохирох хөлс авах гэрээ байгуул. Долоо хоногийн сүүл рүү шинэ орчин нөхцөл таны амлалтын талаар олон зүйлийг эргэн сануулна. Нэг доор бүх асуудлыг шийдэх гэж хичээх хэрэггүй. Бусдын эрх ашгийг хэт хөндөх хэрэггүй. Та биеэ барьж чадахгүй бол хөрөнгө мөнгө алдаж магадгүй. Шаардлагагүй үнэтэй худалдан авалтаас эрс татгалз. Зөрчилтэй нөхцөл байдлаас гарахдаа дипломат арга зам сонго. Эрч хүчээ зөв зарцуулах шаардлагатай байна. Олон ажил руу биеэ хэдэн хэсэг болгон орох хүсэл төрнө. Үр дүн чухал гэдгийг од эрхэс зөвлөж байна. Хайртай хүндээ хэт өндөр шаардлага тавьж болохгүй. Гэртээ нам гүм орчинд тайван амар.
ЖИНЛҮҮР
Өөрчлөлт хийвэл цаашид тогтворгүй хандлага нэмэгдэх байдал гарна. Биеийн хүчний ажил хийх бол эрүүл мэндээ анхаар. Санаачилга муу байна. Бэрхшээлийн өмнө шантарч, хүнд ажлаас зугтаах байдал илэрнэ. Дасгал хөдөлгөөн хийж, зүрх судасны системээ эрүүл байлгахад анхаарвал зохино. Сэтгэл санаагаар өндөр байвал өвчтэй хүмүүсийн ч бие хөнгөрнө. Сэтгэл санааны тогтвортой, шийдэмгий байдлыг од эрхэс шагнана. Ажил хэргийн төвөгтэй маргаан хэлэлцүүлэгт бэлэн бай. Танд ямар ч бэрхшээл тулгарсан ажил хэрэг бүтээх бүх төлөвлөгөөг баримтал. Удаан хугацааны үр дүнгээс яаран буцах хэрэггүй.Эрч хүч бага байх боловч тулгарсан нөхцөл байдлыг дураар нь бүү тавь. Нөхцөл байдлыг өөрийн боломжоор хяналтдаа ав. Зарим зөрчилтэй харилцаанд түрүүлж буулт хийх хэрэгтэй байж магадгүй. Үйл явдалд тохируулан өөрийгөө хянаж чадвал таагүй байдалд тохирох хариуг өгч чадна. Хувийн амьдрал тийм ч таатай байхгүй бололтой. Гэр бүлийн асуудалтай холбоотой хүндрэл бэрхшээл байна. Үр хүүхдүүдийн хүмүүжилтэй холбоотой асуудал таны санааг зовооно. Долоо хоногийн сүүл рүү шинэ санаагаа танилцуулж, хэрэгжүүлэх түнш хай. Дэмжлэг авахын тулд албан ёсны дагуу хуулийн хүрээнд ажилла. Од эрхэс энэ үед зохион бүтээх болон эрдэм шинжилгээний ажлыг дэмжиж байна. Од эрхэс болон гараг улирлын байдал гадаад өнгө үзэмжид таатай нөлөөлнө. Биеэ авч явах байдалдаа дүгнэлт хий. Ойр дотнын хүмүүстэй харьцах харилцаанд тань уян хатан, дипломат чанар дутагдаж байж болзошгүй юм. Эрүүл мэндээ сайн хамгаалах хэрэгт байна. Идэвхтэй амьдарч эргэн тойрноосоо баяр баясгаланг мэдэр.
ХИЛЭНЦ
Урлаг соёлын хүмүүс уран бүтээлийн үйл ажиллагаанаас таашаал авна. Бизнес эрхлэгч нар түншүүдтэйгээ тохиролцож чадвал багагүй амжилтад хүрч чадна. Мөн мэдээлэл харилцаа болон боловсролын салбарт ажилладаг хүмүүст таатай нөхцөл байдал үүснэ. Харилцаа холбоогоо сайжруулах шаардлага үүснэ. Албан хүчээр аливаа үйлд татагдах магадлалтай. Тийм ч таатай бус ханддаг хүмүүстэйгээ харьцахаас зайлсхий. Шаргуу хөдөлмөрлөж, ажил хэрэгтээ анхаарсан ч таны сонирхлыг зөвхөн үр дүн татахгүй бололтой. Хуучин эсвэл андуу ташаа мэдээллээс болж үл ойлголцол гарна. Энэ нь нөлөө бүхий үйл явдлын хувьд төдийлөн ач холбогдолгүй байх тул санаа зовох хэрэггүй. Хайрын харьцаанд эрхэм нандин чанарыг хадгалахыг чухалчил. Шинэ хосууд ямар ч үед ёс журамтай байхыг хичээ. Олны анхааралд хэт өртөж болохгүй. Туршлага дутах эсвэл эрч хүч хэт ихэдсэнээс сонгосон замаасаа хазайж магадгүй. Таны оюун санааны төлөвшлийг шалгах үйл явдал тохиолдоно. Долоо хоногийн сүүл рүү бусад хүмүүстэй харьцдаг бүхий л харьцаандаа туйлын анхааралтай ханд. Энэ үед та өөрийгөө буланд шахагдсан мэт мэдэрнэ. Өөртөө чөлөөт цаг амралт гарга. Олон зүйлд санаа зоволгүй, нэг зүйл дээр төвлөр. Хамтран ажиллагсдын хооронд зөрчил гарч болзошгүй. Өөрт байхгүй зүйлийг бусдаас бүү нэх. Зарим зүйлийг хүчээр бий болгохыг хичээх хэрэггүй. Зугаа цэнгэлээс аль болох хол бай. Гэр бүлдээ заавал цаг гарга. Хүүхдүүдтэйгээ чин сэтгэлээсээ ярилцах нь зарим талаар залхуутай байсан ч тэднийг ойлгох хамгийн сайн арга тул тэвчээр гарга. Хариуцлагатай, чармайлттай байвал бүх ажил үйлс бүтэмжтэй байх болно. Найз нөхдийнхөө цагаа олсон зөвлөгөөг та хүлээн авах юм бол үл ойлголцол удахгүй тайлагдана.
НУМ
Бусадтай илэн далангүй ярилцвал та өөрийнхөө алдаа дутагдлыг ч олж харна. Олон нийтийг хамарсан ажилд оролцвол юу хийж чадахаа харуулах болно. Хэрэв та нийгмийн зөрчилдөөнтэй асуудал, шударга бус харилцааг зохицуулах ажилд оролцох юм бол төлөвлөгөөгөө хэрэгжүүлж чадна. Тэвчээртэй байж, болж буй үйл явдалд сэтгэлийн хөөрлөөр бүү ханд. Аахар шаахар асуудлыг бүү дэвэргэ. Хувь заяагаа өөрчлөхөд бүх чадлаа зориул. Тэгвэл та хүсэж мөрөөдсөн зүйлдээ зайлшгүй хүрнэ гэдгийг од эрхэс зөвлөж байна. Санхүүгийн хүндрэл тохиовол бусдаас тусламж авах хэрэгтэй байх. Цаг үеийн байдлаас болж бусдын хараат болохоос сэргийл. Шинэ танилаас илүү холбоо тасарсан ч хуучны хамтрагч тань цагаа олж тусламжийн гараа сунгана. Бусдын зөвлөгөөг сонсохгүй бол түргэдэх магадлалтай. Өдөөн хатгалгад бүү авт. Энэ нь танаас хүсээгүй зан ааш гаргахад хүргэнэ. Од эрхсийн нөлөөгөөр таны ур чадвар өндөр түвшинд очоод байна. Долоо хоногийн сүүл рүү ажил хэрэгт худал хуурмаг, үл зохицох асуудал гарвал хариу шийдвэртэй арга хэмжээг нэн даруй ав. Гэхдээ од эрхэс олон ажил зэрэг хөөцөлдөх идэвхтэй үйл ажиллагаагаа бага зэрэг сулруулахыг зөвлөж байна. Танд болон хамтрагчд нарт тань багагүй ашиг авчрах хэлэлцээр бүтэх магадлалтай. Ганц бие хүмүүс амьдралынхаа ханьтай учрах бололтой. Гэр бүлдээ сайн харьцаа тогтоох явдал чухал. Ойр дотнын хүмүүстэйгээ харьцаагаа бэхжүүлэх боломж гарна. Гэр бүл, эрүүл мэнддээ анхаарлаа хандуул. Гэр бүлийн дотно сайхан харилцааг халамжгүй байдал болон хий хардалт эвдэнэ. Ойр дотнын хүнээсээ бэлэг авна. Од эрхсийн ивээлээр танд гэнэтийн аз дайрах юм уу хайр дурлалынхаа асуудлыг зохицуулах сайхан боломж гарна. Боломжийг бүү алд, санаачилгыг гартаа ав. Нийтэч, эв зүй олох чадвар өндөр байна. Залуу хүмүүсийн хувьд амжилт гаргах таатай нөхцөл бүрдэж байна. Сурч мэдэх хүслийг од эрхэс ивээнэ.
МАТАР
Тулгарсан асуудалд сэтгэлээр унахаас болж хууч өвчин сэдрэх магадлалтай. Халдварт өвчнөөс сэргийл. Хоол ундаа зөв тохируулж, дархлаагаа сайн дэмж. Сэтгэл санаагаа байнга өргөх зүйл бодож олоорой. Зарим жижиг асуудлыг хойш нь тавь. Амьжиргаагаа сайжруулах зорилгоор дарга удирдлагадаа хандахад тохиромжтой цаг. Мөнгө санхүүгийн чадавхаа өсгөх үйл ажиллагаанд эерэг өөрчлөлтүүд гарна. Авьяас чадвараа ашиглан хариуцлагатай ажлыг өөр дээрээ ав. Амжилттай ажилласнаар та нийгмийн байр суурь болон гэр бүлийн харилцаагаа бэхжүүлэх болно. Од эрхэс хичээл зүтгэлтэй байгаа хүнд тусалж, ээдрээтэй асуудлаа шийдэх боломж өгнө. Улс төрийн салбарт болон удирдах түвшинд ажил эрхэлдэг хүмүүс амжилттай ажиллах болно. Нөхцөл байдалд зохицох болон бусдад нөлөөлөх чадвараа өвөрмөц байдлаар харуулах боломжтой. Долоо хоногийн сүүл рүү таныг стресст оруулж мэдэх уур амьсгал үүсэж байна. Хүндрэл бэрхшээлээс бүү эмээ. Ажил, амьдралаа сайжруулах гэсэн таны шийдэмгий чанар, хүчтэй хүсэл биеллээ олох болно. Мэргэжлийн ур чадвараа харуулахын тулд биеэ их дайчлах тул уулзалт, харилцаанд бүрэн татагдан орох болно. Хэлэх үгээ сайн хянахгүй бол ойр дотнын хүмүүсээ гомдоож мэднэ. Аль болох бага ярьж их зүйл хийхийг хичээ. Хөрөнгө мөнгөний төлөө өөрийн нөөц бололцоо болон эд эсийг хайр найргүй үрэх хэрэггүй. Таныг амжилтад хүрэхэд хамт олон болон найз нөхөд туслах болно. Таатай гэнэтийн үйл явдлууд тохиолдох магадлалтай. Гэнэтийн бэлэг хүлээн авбал энэ нь таны огт таамаглаагүй зүйл байх болно.
ХУМХ
Эд хөрөнгөтэй холбоотой таагүй явдал гарч болзошгүй. Хамтрагчтайгаа илэн далангүй харилцан ярилцах нь энэ таагүй хандлагыг зөөлрүүлнэ. Хувийн асуудлууд эхний ээлжид тавигдах боловч тэдгээрийг нийгмийн үйл ажиллагаатай сайн хослуулах шаардлагатай. Оюун санааны хөгжилд онцгой анхаарал хандуул. Албан тушаал нэр төр олох амбицаа тодорхой түвшинд хэрэгжүүл. Хамт ажиллагсдаа удирдаж чадахаа харуулахад анхаарал тавь. Од эрхсийн байрлал таны оюун ухааны үйл ажиллагааны өндөр чадвар болон үнэнч шударга, өөрийгөө хүндлэх мэдрэмжийг сэргээнэ. Ивээн тэтгэлэг олох болон албан тушаал дэвших тал дээр ямар нэг ахиц гарах болно. Ажил хэргийн шинэ төсөл хэрэгжүүлэх гэж буй бол нөлөө бүхий хүмүүсээс санхүүгийн дэмжлэг авах нь тохиромжтой. Санхүүгийн зах зээл дээр мөнгөө эргэлдүүлэх арга зам хайна. Хуучин өрөө төл. Гэрээтэй холбоотой санхүүгийн үүргээ хатуу биелүүл. Хайр сэтгэлийн асуудал ээдрээтэй байдалд орж магадгүй. Хайр сэтгэлийн харилцаанд үнэнч зан дутагдана. Шалиг байдал танд гай авчирна. Хууч өвчтэй хүмүүсийн өвчин сэдэрч магадгүй. Өөрийн эрүүл мэнддээ цаг зав гарган, эмчийн зөвлөгөө ав. Орчны эрүүл ахуй болон хооллолтдоо онцгой анхаар. Эрүүл, зөв хооллолтоос таны эрүүл мэнд бүрэн хамаарна. Долоо хоногийн сүүл рүү буруу мэдээлэлд үндэслэн үнэлэлт дүгнэлт гаргах, яарсан хариу өгөх зэрэг нь хүнд байдалд оруулж мэднэ. Таны ганган гоёмсог эд зүйлс сонирхох, тансаг тохилог хэрэгцээгээ хангах хүсэл нэмэгдэнэ. Чөлөөт цаг гарган гэр орноо тохижуулах, үл хөдлөх хөрөнгө худалдан авах зэрэг нь тааламжтай байна. Сэтгэл санаа болон бие махбодын хэт ачааллаас зайлсхий. Од эрхсийн тохиол зугаа цэнгэлд тохирохгүй байна. Хөнгөн хийсвэр байдлаас болж алдаа эндэгдэл гаргаж болзошгүй.
ЗАГАС
Ажил төрөлд тохиолдох гэнэтийн саад тотгор, өрсөлдөгчдийн далд явуулга нөхцөл байдлыг тодорхойгүй болгоно. Мөн гадаад нөхцөл байдлын өөрчлөлт нь энгийн иргэний санхүүгийн байдлыг муутгаж магадгүй. Ажлын хэмнэлээ та өөртөө тохируулан сонго. Сэтгэл санааны таагүй байдал, уриалгахан бус зангаас болж үл ойлголцол хүйтэн хөндий байдал бий болж болзошгүй. Эрүүл мэнд муудаж магадгүй. Шинэ ажил хэрэг бүү эхэл. Хуримтлагдсан ажлуудаа дуусга. Өмнөх ажлыг зохих хугацаанд нь биелүүлбэл үр дүн гаргаж чадна. Өөрийгөө дөвийлгөх зангаасаа болж ойр дотнынхонтойгоо муудалцах магадлалтай. Найз нөхөд, ойр дотнын хүмүүстэйгээ хамт байх цаг гарга. Мэргэжлийн ур чадвараа дээшлүүлэх, нэр хүндээ бэхжүүлэхэд тохиромжтой. Худалдаа арилжаа хийхэд саад бэрхшээл тохиолдож мэднэ. Сэтгэл санааны байдалдаа анхаарал тавь. Өөдрөг байвал эрүүл мэнд таны санааг тийм ч их зовоохгүй. Хийсэн ажлаасаа бага хэмжээний мөнгө олсон ч өөрийгөө амжилттай байгаа мэтээр төсөөл. Долоо хоногийн сүүлээр хамтрагч нарын харьцаа муудаж, зарим хүмүүстэй холбоо тасална. Таныг гүтгэж гүжирдэж магадгүй тул хэрүүл маргаанаас зайлсхий. Эргэлзээ сэжиг бүхий хэлэлцээр, нууц далд арилжаа наймаанаас зайлсхий. Эс тэгвээс энэ нь таны эсрэг явуулга болон хувирна. Хайр дурлалын харьцаанд онцгой анхаарал хэрэгтэй болохыг од эрхэс зааж байна. Гэр бүлтэй хүмүүс хүлээсэн үүргээ сайн ойлгоно. Амьдралаа эрс өөрчлөх хүсэлтэй байсан ч энэхүү үүрэг хариуцлага таныг тэнэг алхам хийлгэлгүй тогтоон барих болно. Өөрийгөө чөлөө завгүй байлгавал их ажил амжуулаад зогсохгүй, шинэ эрч хүч олж авна. Өөртөө шүүмжлэлтэй, ойр дотнынхондоо шударга хандаарай. Ганц бие хүмүүсийг сайхан хайр хүлээж байна. Мөрөөдлийн хүнтэйгээ санамсаргүй танилцана. Хайр дурлал, янаг амрагийн асуудалд болгоомжтой бай. Хожим нь амаа барих аз туршсан алхам хийх хэрэггүй.