Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Гадаад мэдээ»Японы “ойд умбах” буюу “forest bathing” стресс тайлах эмчилгээ дэлхий даяар түгж байна
Гадаад мэдээ

Японы “ойд умбах” буюу “forest bathing” стресс тайлах эмчилгээ дэлхий даяар түгж байна

Урлаг Урлаг13/08/2025Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Ойд умбах буюу япон хэлээр шинрин-ёкү хэмээх дадал нь бясалгалын нэг төрөл бөгөөд байгальд өөрийгөө бүрэн умбуулж, мэдрэхүйн бүх эрхтнээрээ холбогдохыг зорьдог арга юм. Хэдэн арван жилийн өмнө үүссэн энэхүү арга нь байгальд цагийг өнгөрөөж, стрессийг бууруулж, төвлөрлийг сайжруулдаг гэх судалгаанд үндэслэдэг.

Сүүлийн үед уг дадал нийгмийн сүлжээгээр хурдацтай түгж, ой, ногоон байгууламжид аялж буй хүмүүс өөрийн сэтгэгдлээ хуваалцаж байна. TikTok-д #forestbathing гэсэн хаштагтай 45 мянга гаруй бичлэг нийтлэгдэж, оролцогчид сэтгэцийн эрүүл мэндэд эерэг өөрчлөлт мэдэрснээ хэлжээ.

“Энэ бол тайвширч, байгальтай бүх мэдрэхүйгээрээ холбогдох, тухайн мөчид орших тухай юм” хэмээн АНУ-ын Умард Каролина мужид анхны баталгаат ойд умбах замыг байгуулсан, “Pinnacle Forest Therapy”-гийн үүсгэн байгуулагч, ой эмчилгээний хөтөч Марк Эллисон онцолж байна.

Эллисон удирддаг аялал ихэвчлэн 90 минут үргэлжилж, чимээгүй ажиглалт, бясалгалд төвлөрдөг. Зарим оролцогчид уйлж, хайртай хүнээ дурсах эсвэл уй гашуугаа даван туулах зорилгоор энэ туршлагыг сонгодог байна. Түүний хэлснээр ойд умбах нь анхаарал төвлөрөл, сэтгэл санааг сэргээдэг.

Эллисон хүмүүсийг гар утсаа унтрааж, зураг авах эсвэл сошиал хаяг шалгахгүй байхыг зөвлөдөг. Байгальтай бүрэн холбогдох нь чухал аж. Мөн энэ дадлыг ой, ууланд заавал хийх шаардлагагүй бөгөөд өөрийн хашаа, орон нутгийн цэцэрлэгт ч хийх боломжтой аж. 15 минут ч болов модны дэргэд суух нь ашиг тустайд тооцогддог байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Гадаад мэдээ Урлаг

Хамгийн өндөр ялалтын хаалгыг Вашингтонд барина

12/02/2026
Гадаад мэдээ Урлаг

“NASA” сансрын нисгэгчдэд ухаалаг утас авч явахыг зөвшөөрлөө

11/02/2026
Гадаад мэдээ Урлаг

“Disney”-ийн паркууп анх удаа улирлын орлогоороо 10 тэрбум ам.доллар давлаа

03/02/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Бүх нийтээр даган мөрдөх “Монгол бичгийн зөв бичих дүрэм”-ийг баталлаа

13/02/2026

XIX зууны үеийн эрлэг номун хааны шүтээн зураг Завхан аймгийн музейд хадгалагдаж байна

13/02/2026

“Blackpink” хамтлаг гурав дахь мини цомогтоо зориулсан зургуудаа цацлаа

12/02/2026

Capture dcran Tower Rush jeu 15

12/02/2026

Жүжигчин Зендаяагийн дүр бүтээсэн таван кино энэ онд нээлтээ хийнэ

12/02/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.