Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»Р.Кроу: 950 жил амьдарсан хүний дүрийг бүтээнэ гэхдээ эхлээд эргэлзсэн
Уртын дуу

Р.Кроу: 950 жил амьдарсан хүний дүрийг бүтээнэ гэхдээ эхлээд эргэлзсэн

Урлаг Урлаг25/03/2014Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
-25032014-1395721057-1631545886-Russell-Crow7695725292014-03-25-13-49[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Нас сүүдэр 50 гарсан энэ австрали эр амжилтад хүрэхээсээ өмнө хонь маллаж, хөгжим зохиож, шөнийн клубт ди жей хийж, мөрийтэй тоглоомын газарт ажиллаж…

Ер нь хийж болох бүх л ажлыг хийж явжээ. Харин одоо бол тэр “Оскар”-ын шагнал хүртчихсэн, дэлхийн шилдэг жүжигчдийн нэг гэдгээ хүлээн зөвшөөрүүлсэн нэгэн.

Тэрбээр дэлхийд усан галав юүлэх үед амьдралыг аврахаар бурхнаас сонгогдсон Ной гэгч эрийн тухай домгоос сэдэвлэсэн “Ной” бүрэн хэмжээний уран сайхны киног хамгийн сүүлд бүтээгээд байгаа юм.

Кино АНУ-д энэ сарын 26-нд нээлтээ хийх юм. Хойд хөршийн “7 хоног” сэтгүүлийн сэтгүүлч түүнтэй уулзаж, сонирхолтой ярилцлага өрнүүлжээ. Тэд “Ной” киноны зураг авалтын талбай дээр уулзсан байна.

-Сайн уу, Рассел. Жүжигчин хүнтэй зураг авалтынх нь талбайд уулзах болсондоо таатай байна. Хоёр минутын өмнө би таныг гантель өргөж байхыг харлаа. Одоо шөнө дунд болж байна, та дандаа ийм орой бэлтгэл хийдэг хүн үү?
-Тийм ээ, тийм. Сайндаа ч биш, дулаацахын тулд л ингэж байгаа юм. Манай кино усан галавын тухай. Байнга нойтон хувцастай байх хэцүү, даарна. Өнөөдөр гэхэд л дандаа усанд норж байгаа 6-7 план авлаа. Өдөрт 20 цаг ажиллаж байгаа ч хийх зүйл зөндөө байна.

-Зураг авалтыг би ердөө 30 минут л ажиглалаа. Гэхдээ та бүхэн дэлхийн татах хүч, агаарын даралтын эсрэг орчин үеийн технологитой сонин техник хэрэглээд байх шиг ээ?
-Бид яг наад асуудалд чинь их нухацтай хандаж байгаа. Ямар ч хийлдэг тоглоом, усан буу ашиглаагүй. Тропикийн бүсийн жинхэнэ ширүүн бороог бий болгож чадахуйц, усаар дүүргэсэн цистернүүд бидэнд байна. Бидний одоо зогсч байгаа газар бол Исландын галт уулын гадарга юм шүү дээ. Бид энд ирхээс өмнө Исландад зураг авалт хийж байсан. Тэндэхийн галт уулсын бүсэд байдаг байгалийн зүй тогтолтой нийлэхээрээ энэ үнэхээр гайхамшиг болж хувирна. Одоо дээшээ хар даа. Газтай том том бөмбөлөг байгаа биз. Тэд тас харанхуй шөнө ч зураг авалтын талбайг өдөр шиг болгох чадалтай.

-Кинонд библид өгүүлдэг Нойгийн түүх гардаг. Ийм чухал дүрд тоглоно гэхдээ эргэлзэж, айгаагүй юу?
-Эргэлзээ бол мэдээж байсан. Библид Ной 950 жил амьдарсан гэж өгүүлдэг. Суугаад бодсон, “Хм, 950 жил… урт кино болох нь дээ” гэж. Дараа нь зохиолоо уншлаа. Эцэст нь киног Даррен Аронофски найруулах болсныг сонсоод шийдвэрээ гаргасан. Нэгд, би түүний кинонуудад дуртай /энэ найруулагч “Реквием”, “Хар хун” зэрэг кино найруулсан/. Дараа нь тэр “Энэ кино үнэхээр дэлхийн бүх хүмүүст юм бодогдуулна, ямар шашинтай байхаас нь хамаарахгүй” гэж амласан юм. Тэр “Тайвшир даа, Рассел анд минь. Би чамайг нэг завин дээр хоёр анааштай аваачаад хаячихгүй. Бас улавч өмсч, өвдөгцөө нөмрөг хөдрөх хэрэг гарахгүй” гэж амласан юм. Тэгээд хэлсэндээ хүрсэн. Та харж байгаа биз дээ, завь гэхэд зургаан давхар шиг болсон. Модоор ч хийгээгүй, модны өнгөтэй пластик ашигласан. Үнэн гоё болсон байгаа биз дээ. Орж ч болно.

-Сахал чинь их ургажээ?
-Мэдээж сахалгүй байж яаж болох билээ. Дунд сургуулийн сурагч бүр л Ной сахалтай байсныг мэддэг шүү дээ. Өмссөн хувцас ч гэсэн давгүй зохиж байгаа биз дээ.

-Амьтдаа яаж аргалсан бэ. Жинхэнэ амьтад тоглуулсан уу?
-Мэдээж. Тэд тээр тэнд, дотор байгаа. Тэдэнтэй болгоомжтой байгаарай, тэгэхгүй бол миний араатнууд сэтгүүлчдээр хооллох дуртай шүү /инээв/. Тоглосон юм аа. Кинонд гарах бүх амьтдыг компьютер график ашиглаж хийсэн.

Х.Сайхан

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Кремлийн шидтэн” кино нээлтээ хийж, үзэгчдэд хүрлээ

02/09/2025

Д.Мөнхчулуунтатар: Уран бүтээлд нямбай, нандин хандах хэрэгтэй

02/09/2025

Нэрт дуучин Ж.Дорждагвын тухай баримтуудыг хүлээлгэн өгөв

02/09/2025

IBBY Азийн бага хуралд Монголын ном хэвлэлийн төлөөлөл оролцлоо

02/09/2025

Монголын үндэсний музей өвлийн цагийн хуваарьтаа шилжлээ

02/09/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.