Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Гадаад мэдээ»“Starbucks” эрүүл мэндийн чиглэлд анхаарч, кокосын усан суурьтай бүтээгдэхүүн гаргана
Гадаад мэдээ

“Starbucks” эрүүл мэндийн чиглэлд анхаарч, кокосын усан суурьтай бүтээгдэхүүн гаргана

Урлаг Урлаг25/08/2025Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

АНУ-ын “Starbucks” компани эрүүл мэндийн чиглэлд түлхүү анхаарч эхэлжээ. Тус компани кокосын усан суурьтай уух зүйлсийн туршилтаа өргөжүүлж, шинээр хэдэн зуун салбарт тус ундааг нэвтрүүлэхээр боллоо.

Тус компани пүрэв гарагаас эхлэн Coco Matcha болон Coco Cold зэрэг нэр төрлийн бүтээгдэхүүнийг АНУ-ын Нью-Йорк, Лос-Анжелес болон Чикаго хот орчмын 400 гаруй салбарт туршилтаар худалдаанд гаргах аж. Энэхүү ундааг кокосын усан дээр матча эсвэл кофены нунтгийг удаан хугацааны туршид усанд тунгаан гаргаж авсан кофены хөөсөөр давхарлан хийдэг байна.

“Starbucks” кокосын усан суурьтай уух зүйлийг анх Нью-Йорк хотод “Starting Five” инновацын хөтөлбөрийн хүрээнд туршиж эхэлсэн бөгөөд таван салбарт энэхүү санааг туршиж, бусад салбарт нэвтрүүлэхээс өмнө бариста болон үйлчлүүлэгчдийн санал хүсэлтийг хүлээн авдаг байна.

Энэ тухай “Starbucks”-ийн Дэд ерөнхийлөгч Дана Пэлликано “Бидний эрүүл мэнд, сайн сайхны төлөөх чиглэл, санаачилга нь зүгээр ч нэг тренд биш. Энэ бол урт хугацааны бодлого. Coco Matcha болон Coco Cold Brew ундааны туршилтыг өргөтгөх нь эрүүл мэнд, сайн сайхны шинэ бүтээгдэхүүн хөгжүүлэх төлөвлөгөөнд хүрэх дараагийн алхам” гэдгийг дурдав.

“Starbucks”-ийн гүйцэтгэх захирал Брайан Никкол хамгийн сүүлийн тайландаа, хүйтэн ундааны борлуулалт өмнөх жилийн мөн үеэс 23 хувиар өссөн гэдгийг мэдэгдэж, энэ нь сүлжээний хамгийн алдартай шинэ бүтээгдэхүүн болсон гэдгийг онцолжээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Гадаад мэдээ Урлаг

Нобелийн долоо хоног эхэллээ

07/10/2025
Гадаад мэдээ Урлаг

Дональд Трампын дүртэй нэг долларын зоосны загварыг танилцууллаа

05/10/2025
Гадаад мэдээ Урлаг

Испанийн эзэн хааны эрдэнэсийг олжээ

04/10/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Сун Е Жин дахин хүүхэдтэй болох талаарх бодлоо хуваалцжээ

07/10/2025

“Бүсгүй” уран сайхны кино бүх IPTV, OTT-д орлоо

07/10/2025

Найруулагч П.Золжаргал, П.Лхагвадулам нар шинэ кино төслүүдээрээ ‘Next Masters Support Program’-д шалгарлаа

07/10/2025

“Ардын дуу мину-3” киноконцерт нээлтээ хийлээ

07/10/2025

“Татар” уран сайхны кино “Улаанбаатар” кино наадмын долоон номинацид нэр дэвшжээ

07/10/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.