Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»“УВЕРТЮРА” хамтлагийн “…ТӨГСГӨЛГҮЙ-ЭХЛЭЛ…” Монгол орон даяар үргэлжилнэ
Уртын дуу

“УВЕРТЮРА” хамтлагийн “…ТӨГСГӨЛГҮЙ-ЭХЛЭЛ…” Монгол орон даяар үргэлжилнэ

Урлаг Урлаг26/03/2014Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
shineer3790718342014-03-26-10-39[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

   Дуунд дуртай дуучин монгол түмний хайр хүндлэл, омогшил бахдалын эзэд болсон Монгол поп опера “УВЕРТЮРА” хамтлаг 5-н жилийн ойдоо зориулж монгол орон даяар аялан тоглолтоо хийхээр болжээ. Өнгөрсөн жил Улсын драмын эрдмийн театрын тайзнаа анхлан тоглож үзэгчдийн хүсэлтээр Улаанбаатар паласын их танхимд дахин тоглосон  “…ТӨГСГӨЛГҮЙ-ЭХЛЭЛ…” нэртэй амьд тоглолтоо ийнхүү монгол эх орныхоо өнцөг булан бүрт суугаа элэг нэгт ахан дүүсдээ толилуулах нээ.

    Аялан тоглолтын эхлэл болгож ирэх дөрөвдүгээр сарын 12-нд Зүүнхараагийн “Мөнгөн хараа” чуулгад 19:00 цагаас, 13-нд Дархан хотын “Залуучууд” театрд 19:00 цагаас, 14-нд  Эрдэнэт хотын “Уурхайчин” театрд 19:00 цагаас тус тус тоглох аж. Түүнчлэн ирэх сард зүүн аймгуудаар аялан тоглолт үргэлжлэх ажээ.

   “…ТӨГСГӨЛГҮЙ-ЭХЛЭЛ…” тоглолтын Ерөнхий зохион байгуулагчаар “Анир” дуу бичлэгийн студи, хамтран зохион байгуулагчаар “Төрийн банк” ажиллаж байгаа бол Ерөнхий найруулагчаар Төрийн шагналт МУГЖ Д.Сосорбарам, Ерөнхий продюсерээр МУСТА Б.Алтанхуяг нар ажиллаж байгаа юм байна.  Мөн тоглолт жинхэнэ амь тоглогдох бөгөөд  Цэргийн дуу бүжгийн чуулгын хөгжимчид тоглолтын хөгжмийг эгшиглүүлэх нээ.

   Энэ дашрамд дуулгахад Монгол поп опера “УВЕРТЮРА” хамтлаг өнгөрсөн 5-н жилийн хугацаанд МУСГЗ Ж.Бадраагийн шүлэг, Төрийн шагналт, Ардын жүжигчин Ц.Намсрайжавын аялгуу “Халуун элгэн нутаг”, Монгол улсын Төрийн шагналт, Урлагийн гавъяат зүтгэлтэн Б.Шаравын аялгуу Л.Өлзийтөгсийн шүлэг “Өнө мөнх орон”, Монгол улсын Төрийн шагналт, Урлагийн гавъяат зүтгэлтэн Б.Шаравын аялгуу Төрийн шагналт МУГЖ Д.Сосорбарамын шүлэг “Цагийн аяс”, Монгол Улсын Хөдөлмөрийн Баатар, Ардын уран зохиолч, Төрийн шагналт яруу найрагч Д.Пүрэвдоржын шүлэг, Төрийн хошой шагналт, ардын жүжигчин, хөгжмийн зохиолч Л.Мөрдоржын алгуу “Дөрвөн цагийн тал”,  МУАЖ Ш.Чимэдцэеэгийн шүлэг, Ш.Батсайханы аялгуу “Тэнгэр ээж минь өршөө”, Төрийн шагналт, яруу найрагч О.Дашбалбарын шүлэг, Хөгжмийн зохиолч, продюссер, хөгжмийн найруулагч МУСТА Б.Алтанхуягын аялгуу “Амьддаа бие биеэ хайрла”, МУУГЗ Т.Сэр-Одын аялгуу, Б.Цогнэмэхийн шүлэг “Тэнгэрийн хүү” жүжгийн дуу  зэрэг олон гайхалтай уран бүтээлүүдийг “Mongolian pop opera” стилээр дуулж амьдруулсан байна.  Ийнхүү “УВЕРТЮРА” хамтлагийн “…ТӨГСГӨЛГҮЙ-ЭХЛЭЛ…”  үргэлжилсээр…

Аялан тоглолтын дэлгэрэнгүй мэдээллийг: “УВЕРТЮРА” хамтлагийн албан ёсны www.UVERTURA.mn сайтаас болон 86683000, 86684000 дугааруудаас лавлаарай.

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Диснэйн баатруудын парад болно

31/05/2025

Жүжигчин, найруулагч Клинт Иствүүд 95 нас хүрлээ

31/05/2025

Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Д.Цэцэрлэг “Эгшиглэнт Цэцэрлэг” тоглолтоо толилуулна

31/05/2025

ФОТО: “Тамгагүй төр” жүжгийн Цэцэр хатны зургаас

30/05/2025

Аймшигт Чаки хүүхэлдэйн дүрийг бүтээсэн жүжигчин Эд Гейл 61 насандаа таалал төгсжээ

30/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.