Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»“Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн цахим систем” оны шилдэг ИННОВАЦИ-ар шалгарлаа
Нийгэм

“Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн цахим систем” оны шилдэг ИННОВАЦИ-ар шалгарлаа

Урлаг Урлаг26/03/2014Шинэчлэгдсэн:20/02/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
16342358442014032613321678980912014-03-26-13-56[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Нийгэм эдийн засгийн шилдгүүдийг шалгаруулдаг “Bloomberg Awards 2013” шагналтнуудаа тодрууллаа. “Bloomberg Awards 2013”-ын хамгийн эхний цом буюу "Оны шилдэг иноваци"-ийг ITZone компанийн “Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн цахим систем” хүртлээ.

“Шилдэг инноваци” шагнал гардан авалт ITZone компанийн Ерөнхий захирал Н.Баттулга

Монголын Мянганы сорилтын сангийн Хөрөнгийн эрхийн төслийн хүрээнд хэрэгжсэн “еPRS” буюу “Эд Хөрөнгийн Эрхийн Бүртгэлийн Цахим Систем”–ийг ITZone компани амжилттай хэрэгжүүлж, Улсын бүртгэлийн ерөнхий газарт 2013 оны 8-р сарын 19-ны өдөр хүлээлгэн өгсөн билээ. 

Уг төслийн хүрээнд Улаанбаатар хотын 9 дүүрэг, бүсийн 8 тулгуур төвийн Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн хэлтэс, тасгуудыг нийт 11.5 мянган метр урт шилэн кабелиар холбож, 12 сая цаасан материалыг цахим хэлбэрт хөрвүүлэн, архивлаж, мэдээллийн нэгдсэн онлайн систем бүхий дата центрийг байгуулсан байна. 

 

Ингэснээр Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа 30 гаруй хөрөнгийн эрхийн бүртгэлийн нэгжийн 150 гаруй улсын бүртгэгчдийн ажил эрс хөнгөвчлөгдөж, иргэдээс цахим хэлбэрээр өргөдөл, хүсэлтийг хүлээн авах, шийдвэрлэх, нөгөө талаас иргэд шийдвэрлэлтийн явцын талаарх мэдээллийг цахим шуудан, гар утсаар хүлээн авч, зөвхөн гэрчилгээгээ бүртгэлийн газраас авах байдлаар түргэн шуурхай үйлчлүүлэх боломжтой болжээ.

 

ePRS системтэй холбогдон ажиллаж буй байгууллагууд:

1.      Төрийн байгууллагууд

§ Авилгатай тэмцэх газар

§ Мөрдөн байцаах ерөнхий газар

§ ШШБЕГ

§ Цагдаагийн газар

§ Шүүх

2.      Банк, санхүүгийн байгууллагууд

Энэ байгууллагууд цахим системтэй өөрсдийн кодоор холбогдож, үйл ажиллагаатай нь хамааралтай, хязгаарлагдмал хүрээний мэдээллийг авах боломжтой болсон байна.

 

Ийнхүү олон талт ач холбогдлыг өөртөө шингээсэн, улсын хэмжээний томоохон бүтээн байгуулалт“Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн цахим систем”-ийг амжилттай нэвтрүүлсэн мэдээлэл технологийн тэргүүлэгч байгууллага ITZone компанийн хамт олонд цаашид улс орондоо улам ихийг хийж бүтээхийг хүсэн ерөөе.  

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Б.Галаарид: Эрдэмтний ёс зүй, иргэний үүрэг хариуцлагын асуудал анхаарал татаж байна

01/09/2026
Нийгэм Урлаг

Л.Мөнхбаясгалан: Томоко та энэ удаа улаан шугам давлаа

31/08/2026
Нийгэм Урлаг

Ц.Шинэцэцэг “Чамайг тэвэрье” номоо уншигчдын гарт хүргэлээ

27/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Лайонел Ричи тоглолтынхоо дараа эрчимт эмчилгээний тасагт хэвтжээ

01/09/2026

Сара Жессика Паркер “Намайг Кэрри Брэдшоутай андуурдаг нь хамгийн ташаа ойлголт” гэлээ

01/09/2026

Виктория Бекхэмийн компани 18 жилийн дараа анх удаа ашигтай ажиллалаа

01/09/2026

Тэмин “14 настайдаа алдартай болсондоо харамсдаггүй” гэв

01/09/2026

Том Хардигийн рэп цомог эерэг үнэлгээ авч байна

01/09/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.