Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Гадаад мэдээ»G-Dragon “PUBG” тоглоомтой хамтран ажиллана
Гадаад мэдээ

G-Dragon “PUBG” тоглоомтой хамтран ажиллана

Урлаг Урлаг03/09/2025Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Өмнөд Солонгосын уран бүтээлч G-Dragon “KRAFTON” компанийн “PUBG” болон “PUBG Mobile” тоглоомтой хамтран ажиллахаар боллоо. “PUBG: Battlegrounds” болон “PUBG Mobile” тоглоомд шинэлэг контент, арга хэмжээнүүдийг хамтран хэрэгжүүлэхээр болсноо зарлалаа.

Энэхүү хамтын ажиллагааны талаар анхны мэдээллийг G-Dragon-ы Лас-Вегаст болсон тоглолтын үеэр танилцуулсан бөгөөд энэ нь хөгжмийн болон тоглоомын ертөнцийг холбосон ээлжит томоохон төсөл болж байна. Уран бүтээлчийн хувьд энэ нь тоглоомын салбарт оролцож буй анхны ажил нь юм.

“KRAFTON”-ийн мэдээлснээр хамтын ажиллагааны хүрээнд 2025 оны есдүгээр сарын 19-нөөс эхлэн тусгай трейлер, тоглоом доторх шинэ контент болон урамшуулалт үйл ажиллагааг албан ёсны сувгуудаар цацах юм. Өмнөд Солонгосын реппер, дуучин Квон Жи Ён (G-Dragon) нь K-pop урлагийн түүхэн дэх хамгийн нөлөө бүхий уран бүтээлчдийн нэгээр нэрлэгддэг. Тэрбээр 2006 онд “BIGBANG” хамтлагийн ахлагчаар уран бүтээлийн гараагаа эхлүүлж, Солонгосын хөгжмийн соёлыг дэлхийд таниулахад чухал үүрэг гүйцэтгэсэн билээ.

Сүүлийн жилүүдэд “PUBG” тоглоом к-поп уран бүтээлчидтэй олон талын хамтын ажиллагааг өрнүүлж байна. Өнгөрсөн сард “KRAFTON” цахим спортын арга хэмжээнд зориулан виртуал хөвгүүдийн хамтлаг “PLAVE”, охидын хамтлаг “Aespa”-тай хамтарсан бөгөөд “PUBG Nations Cup”-ийн финалын үеэр “Aespa” тайзнаа тоглолтоо хийсэн юм.

Мөн өмнө нь “BabyMonster”, “BlackPink” хамтлагуудтай хамтарч байсан ч цахим спортын онцлогт чиглэсэн тусгай идэвхжүүлэлт хийгдээгүй байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

Ариана Гранде цацаагүй дуу, бичлэгүүдийг нь задруулсан хакеруудыг шүүхэд өглөө

29/07/2026
Дуу хөгжим Урлаг

“Хү” хамтлаг Монголын хөгжмийн түүхэнд шинэ түүх бичнэ

29/07/2026
Дуу хөгжим Урлаг

“Roxette” хамтлаг Хойд Америкт хийх 40 жилийн ойн аялан тоглолтоо цуцаллаа

28/07/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Ким Кардашиан хуульчийн шалгалтад унасан тухайгаа хошигнон ярив

29/07/2026

Дакота Жонсон Мэрилин Монрогийн дүрд хувирчээ

29/07/2026

Хван Жүн Миний агентлаг цуурхал тараасан этгээдэд хуулийн хатуу арга хэмжээ авна

29/07/2026

50 Cent “Fightland” цувралаар кино урлаг, боксын ертөнцөд эргэн ирлээ

29/07/2026

Том Холланд өөрийнх нь тоглосон зарим киног үзэх хэрэггүй гэв

29/07/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.