Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Үндэсний хөгжим»Gee: Хип хоп бол үнэнийг хэлэх урлаг
Үндэсний хөгжим

Gee: Хип хоп бол үнэнийг хэлэх урлаг

Урлаг Урлаг31/03/2014Сэтгэгдэл байхгүй5 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
-29032014-1396077543-851460112-gee3014809982014-03-31-09-21[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монгол реппер Gee буюу Т.Мөнх-Эрдэниийг дугаарын зочноор урилаа.

Тэрээр саяхан “Geeometry” хэмээх шинэ цомгоо танилцуулсан юм. Түүнтэй уран бүтээл, үзэл бодлынх нь тухай ярилцсанаа хүргэе.

-Шинэ цомог чинь ямар онцлогтой вэ. Энэ тухай яриагаа эхлэх үү?
-Gee-гийн үзэл бодол, уран бүтээлийг илэрхийлсэн шинэ цомог гэж ойлгож болно. 14 дуу багтсанаас 11 нь цоо шинэ бүтээл.

-Таны үзэл бодол гэхээр хурц, ширүүн үгтэй гэж ойлгож болох уу?
-Миний хүрээний сонсогчид намайг, үзэл бодлыг минь ойлгодог, дэмждэг. Тэгээд ч хип хоп бол үнэнийг хэлэх урлаг шүү дээ. Нийгэмд юу болохгүй байна. Тэр бүхнийг уран бүтээлдээ тусгахыг хүсч ирлээ. Үнэн үг хүчтэй байдаг.

-Гэхдээ зарим хүн таныг ойлгохгүй шүүмжлэх тал байдаг?
-Шүүмжилж байг л дээ. Би бол би. Хэлэх гэснээ хэзээд хэлнэ. Хэн нэгэнд таалагдах гэж уран бүтээл хийж үзээгүй. Хүн бүхэнд таалагдах албагүй шүү дээ. Миний дуунуудыг сонсдог нэгэн байхад сонсохыг хүсдэггүй хүмүүс байхыг үгүйсгэхгүй. Зарим хүнд миний амьдралын хэв маяг, үзэл бодол таалагдахгүй байх. Тэр нь ч зөв. Гэхдээ би өөрийнхөө дотоод сэтгэл, үзэл бодлоороо уран бүтээл хийж яваа жирийн л реппер. Тиймээс миний дуунуудыг барьж, цагдахыг хэзээ ч зөвшөөрөхгүй.

-Таны дууг бага насны хүүхдүүд сонсдог шүү дээ. Тэгэхээр эцэг эхийнх нь зүгээс эсэргүүцээд байх шиг ажиглагддаг?
-Би бага насны хүүхдүүдэд надаас үлгэр дууриал авах гэсний хэрэггүй гэж хэлдэг. Тэртэй тэргүй цаагуур чинь мундаг хамтлаг, дуучид байна. Заавал миний дууны үгийг цээжлээд яах юм. Харин зурагтаар зарим дуучид нүцгэлж гүйгээд байгааг зөв үлгэр  дууриал гэж хэлэхэд хэцүү санагддаг шүү. Хүүхэд бүхэн л түүнийг үзэж, дууриаж байгаа. Тэднийг л харин зогсоомоор санагддаг юм.

-Хип хоп гэхээр заавал хараал хэлэх ёстой юм уу?
-Тэр бол миний үзэл бодлоо илэрхийлж байгаа үг. Хараалгүй хип хоп гэж хаана ч байхгүй шүү дээ. Намайг барьж, цагдах гэсний хэрэггүй. Би өөрийнхөөрөө л баймаар байна. Хэлэх үгийг минь хорино гэдэг эрхийг минь зөрчиж байна гэсэн үг. Би өөрт мэдрэгдэж, эмзэглэж байгаа сэдвээ уран бүтээл болгодог.

-Нийгэм үнэхээр болохгүй байна уу. Таныг бухимдуулахаар зүйл тийм олон байна гэж үү?
-Бид хүн хүнээ барьж иддэг, хэцүү нийгэмд амьдарч байна. Амьд явах баталгаагүй, хэнд итгэхээ мэдэхгүй, ажлын байргүй, ажилгүй залуустай. Энэ сайхан нийгэм юм уу. Гэхдээ би юм бүхнийг хар, бараанаар бодохыг хүсдэггүй. Болж, бүтэж байгаа, цэцэглэн хөгжиж байгаа зүйл олон байна. Тэдгээрийг үгүйсгэж болохгүй. Амьдралынхаа төлөө хийж бүтээе гэсэн сэтгэлтэй, хөдөлмөрч залуус байгаа шүү.  

-Монголын хип хоп хамтлагуудыг гадаадын хамтлагийг хуулбарладаг гэж ярих юм. Үүнтэй санал нийлэх үү?
-Хуулбарууд байгааг үгүйсгэхгүй. Тэднийг хип хоп хамтлаг гэхэд хэцүү. Монгол залуус хип хоп гэхээр хэлбэр талаас нь ойлгоод байдаг. Гэхдээ үгүй юм шүү. Энэ чинь хөгжмийн урсгал шүү дээ. Түүнээс өргөн өмд өмсөөд, саравчтай малгай тавьсан бүхэн реппер болчихдог юм биш.

-Тэгвэл манайд хип хоп жинхэнэ утгаараа хөгжиж байна уу?
-Энэ урсгалаар уран бүтээл хийдэг, эрэгтэй, эмэгтэй репперүүд гарч ирж байна. Монголын репперүүдийг би авьяастай гэж үнэлдэг. Тэгэхээр манайд хип хоп хөгжиж байна гэсэн үг. Харин тэдгээр залуусыг зорилгынхоо төлөө тууштай хөдөлмөрлөөсэй гэж хүсдэг.

Монгол хүн бүхний цусанд энэ үзэл байдаг. Гэхдээ би ганцаараа ил гаргаад, хашгираад яваа юм биш. Бид эх орноо хайрлаж, үгээ хэлэхгүй бол бидний өмнөөс хэн хайрлах юм бэ. Газар нутгаа ухуулж, эмс охидоо худалдсаны дараа хашгираад ч яах юм. Нэгэнт оройтсон байна биз.

-Таны хувьд зорилгоосоо ухармаар, шантармаар үе гарч байв уу?
-Намайг ойлгодоггүй, мэдэрдэггүй хүн олон байсан. Одоо ч байгаа. Тэглээ гээд сэтгэлээр унаад, шаналж явсан удаа байхгүй. Зүгээр л өөрийнхөөрөө байя, үзэл бодлынхоо өмнө бат зогсоё гэж боддог. Хэн нэгнээс хараат биш, айх айдасгүй, хүссэнээ хийгээд амьдрах сайхан биз дээ. Би тийм амьдралыг л цогцлоохыг хүссэн.

-Гаднын репперүүдийг хэрхэн судалдаг вэ. Тэднээс үлгэр дууриал авдаг уу?
-Гадаад уран бүтээлчдийг судалдаггүй. Харин тэдэнтэй холбоотой мэдээлэл уншиж, сонирхдог. Учир нь би өөрөө, өөрийнхөө арга барилаар өөрийнхөө ертөнцийг бүтээж яваа.

-Шинэ залуу, хамтлаг, репперүүд танаас зөвлөгөө авахаар ирдэг үү?
-Цахим хуудсаар надад олон хүн ханддаг. Зарим нь дэмжиж байхад, нэг хэсэг нь шүүмжилдэг. Мөн реппер болох сонирхолтой хүүхдүүд ч бий. Надад дуугаа сонсгодог. Би тухайн үед нь тохирсон зөвлөгөө, хариултыг нь өгөхийг хичээдэг юм.

-Таны дуу бүхнээс үндэсний үзэл цухалздаг. Энэ үзэл хүн бүхэнд байх ёстой ч таны хувьд хэтэрхий ил гаргаад байх шиг санагддаг?
-Монгол хүн бүхний цусанд энэ үзэл байдаг. Гэхдээ би ганцаараа ил гаргаад, хашгираад яваа юм биш. Бид эх орноо хайрлаж, үгээ хэлэхгүй бол бидний өмнөөс хэн хайрлах юм бэ. Газар нутгаа ухуулж, эмс охидоо худалдсаны дараа хашгираад ч яах юм. Нэгэнт оройтсон байна биз.

-Та нэг хэсэг дуугаараа реппер Цэцэтэй үзэлцдэг байсан. Ойрд түүнд зориулж өдсөн уран бүтээл хийгээгүй юу?
-Аливаа урлагт өрсөлдөөн байдаг. Ялангуяа дэлхийн алдартай репперүүд дуугаараа өрсөлддөг шүү дээ. Тэр өрсөлдөөн дуучдыг хурцалж, тэндээс жинхэнэ дуу төрөх нь бий. Цэцэ эхэлж над руу дайрсан дуу хийсэн. Би хариуг нь өгсөн. Түүнээс би сайн, чи муу гэсэн яриа бидний дунд байхгүй шүү.

-Танд хайр дурлалын тухай, гэгээлэг сэдэвтэй дуу дуулах бодол байна уу?        
-Миний дуунд хайр, дурлалын тухай гардаг шүү дээ. Заавал хайртай гэж дуулж байж уран бүтээлч болдоггүй биз дээ. Тэртээ тэргүй хайр гэсэн сэдвийг бүх дуучид дуулчихсан.   

Ч.Гантулга

Эх сурвалж: Зууны мэдээ

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Үндэсний хөгжим Урлаг

Арилжааны кино хийхдээ банкнаас зээл авч, орлогоосоо төлнө

19/08/2021
Үндэсний хөгжим Урлаг

Э.Цэнд-Аюуш: Соёлын салбарын залуучууд яамныхаа бодлого, үйл ажиллагаанд саналаа хүргүүлэх боломж бүрдлээ

22/06/2021
Үндэсний хөгжим Урлаг

Д.Бямбажав: Утга зохиолын шүүмж судлал хоцрогдсон учраас чанаргүй уран бүтээл олон болсон

04/06/2021

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Best of Khusugtun” пянзны нээлт боллоо

16/05/2025

Олон улсын сарнайн үзэсгэлэнг анх удаа Хятадад дэлгэжээ

15/05/2025

“Guys” хамтлаг “Good luck” дууныхаа клипийг шинэчлэн цацлаа

15/05/2025

Rosé “Billboard”-ийн 25 долоо хоног дараалан бичигдсэн анхны к-поп уран бүтээлч боллоо

15/05/2025

78 дахь удаагийн каннын кино наадмын дэргэдэх “Marché du film” кино маркет эхэллээ

15/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.