Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»“Хурд”-ынхан Азийн рок хөгжмийн наадамд оролцоно
Нийгэм

“Хурд”-ынхан Азийн рок хөгжмийн наадамд оролцоно

Урлаг Урлаг31/03/2014Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
137422-29032014-1396077283-317955056-hurd_hamtlag6636426322014-03-31-10-15[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Хамтлагийнхаа 20 жилийн ойтой золгож буй “Хурд”-ынхан сонин сайхан ихтэй байна. Тэд энэ оны аравдугаар сарын 23-нд Канадад 10 мянган хүний өмнө тоглох гэнэ.

Тодруулбал, Далай ламыг Ванкуверт лекц унших үеэр тэд уран бүтээлээ толилуулах аж.Тэд ойн баяраа тохиолдуулан гаднын орнуудаар аялан тоглож яваа билээ. Вашингтон, Чикаго, ЛосАнжелес, Сан-Франциско, Сиэтл зэрэг АНУ-ын хотуудад энэ сарын эхээр тоглосон бол өнгөрсөн ням гаригаас эхлэн Канадад амьдардаг нутаг нэгтнүүдээ баярлуулж байгаа. Тэднийг Ванкуверт тоглоход нь тус хотын буддын шашны тэргүүн Цэнддок боломж олгосон байна.

Уг хамтлагийн гитарчин, ая зохиогч Д.Отгонбаяр “Цэнддок хамба Далай ламын уулзалтыг зохион байгуулах юм билээ. Ванкувер дэх монголчуудын холбооны тэргүүн Болд хэмээх залуу биднийг түүнтэй холбож өгснөөр ийм урилга авлаа” хэмээсэн. Тэд өнөөдөр Калгар хотод тоглох бол 30-нд Монреаль, 4 сарын 5-нд Торонтод уран бүтээлээ толилуулаад нутгийн зүг жолоо эргүүлнэ.

Дашрамд дуулгахад, “Хурд”-ынхан 4 сарын 28-наас тавдугаар сарын 2 хүртэл үргэлжлэх Азийн рок хөгжмийн наадамд оролцох гэнэ. Шанхай хотод болох “А” зэрэглэлийн уг наадамд Монголоос анх удаа уран бүтээлчид оролцох бөгөөд “Хурд”-ынхан сүүлийнх нь өдөр 40 минут тоглох юм байна.

Мөн тэд удахгүй гаргах цомгийнхоо “Нандин хайр” дууны зургийг Сиэтл хотод авахуулжээ.

Б.Дөлгөөн

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Б.Галаарид: Эрдэмтний ёс зүй, иргэний үүрэг хариуцлагын асуудал анхаарал татаж байна

01/09/2026
Нийгэм Урлаг

Л.Мөнхбаясгалан: Томоко та энэ удаа улаан шугам давлаа

31/08/2026
Нийгэм Урлаг

Ц.Шинэцэцэг “Чамайг тэвэрье” номоо уншигчдын гарт хүргэлээ

27/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Лайонел Ричи тоглолтынхоо дараа эрчимт эмчилгээний тасагт хэвтжээ

01/09/2026

Сара Жессика Паркер “Намайг Кэрри Брэдшоутай андуурдаг нь хамгийн ташаа ойлголт” гэлээ

01/09/2026

Виктория Бекхэмийн компани 18 жилийн дараа анх удаа ашигтай ажиллалаа

01/09/2026

Тэмин “14 настайдаа алдартай болсондоо харамсдаггүй” гэв

01/09/2026

Том Хардигийн рэп цомог эерэг үнэлгээ авч байна

01/09/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.