Аманда Сайфрид сексийн нууцаа дэлгэв 1 цаг 20 минутын өмнө W Magazine сэтгүүлд өгсөн ярилцлагадаа 28 настай жүжигчин Аманда Сайфрид өөрийн залуу халуун насны нууцаас дэлгэжээ. Түүгээр бол Аманда 15 насандаа охин биеэ хөндүүлсэн гэнэ.
Түүнийг хүүхэн болгосон эр бол “Миний бүх хүүхдүүд” цуврал кинонд хамтдаа тоглосон Мик Альберт аж. Ингээд л түүний нэр холбогдсон хүмүүсийн жагсаалт жүжигчин Доминик Купер, Жош Хартнет, Райан Филлипп нараар үргэлжилжээ. Гэхдээ бүсгүй “Би хэн нэгэнтэй дотно харилцаатай байгаа тохиолдолд өөр бусадтай унтах бодол төрдөггүй. Надад үнэнч хүмүүс таалагддаг. Хүүхэд байхдаа би дэндүү ичимхий нэгэн байлаа. Өөрийгөө царай муутай гэж боддог байсан. Дээр нь эцэнхий нэгэн байв. Тиймээс том болоод уяанаасаа алдуурсан болов уу. Сая би Меган Фокстой кинонд тоглохдоо түүнтэй үнсэлцсэн. Надад их таалагдсан шүү. Меган бид хоёр адилхан үнсэлцдэг юм билээ” хэмээн Сайфрид аймшгийн “Женниферын цогцос” киноны зураг авалтыг тайлбарлажээ.
Эх сурвалж www.wikimon.mn