Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Утга зохиол»“Доктор Мэрагийн гэмт хэрэг” номоос онцлох нь
Утга зохиол

“Доктор Мэрагийн гэмт хэрэг” номоос онцлох нь

Урлаг Урлаг24/09/2025Шинэчлэгдсэн:25/09/2025Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Эдогава Рампогийн “Доктор Мэрагийн гэмт хэрэг”  номыг орчуулагч Д.Дашмөнх орчуулан монгол уншигчдынхаа гар дээр тавиад буй билээ.

Тэрбээр энэ тухай “Орчин үеийн Японы уран зохиолд хамгийн их нөлөө үзүүлсэн зохиолчийн нэг бол Эдогава Рампо гэхэд хилсдэхгүй. Адал зохиолын титэмгүй хаан гэж өргөмжилж болох Таро Хираи зохиол бичиж эхлэхдээ өөртөө Эдогава Рампо гэдэг нэр авсан нь Америкийн суут зохиолч Эдгар Аллан Погийн нэрийг ханзаар бичсэн дуудлагын япон хувилбар байжээ. Тэрбээр айдас хүйдэс, адал бодол, гэмт хэргийн түүхүүдийг японжуулан бичиж чадсан нь урлагт шинийг авчирч, уншигчдыг байлдан дагуулсан билээ…Таныг толинд харж байтал тусгал тань гэнэт нүдээ анивал яах вэ. Түүнийг дуурайх уу, айн цочих уу…Төсөөлөөд үз л дээ. Энэ номонд багтсан нэгэн зохиолд энэ асуултын хариулт байж ч магад. Ямартай ч  Рампогийн зохиолуудыг уншсан уншигчдын гайхширч гүйцдэг сэтгэгдэл энэ номноос төрвөл…”

“…Давчуу тэр “хавцал” өдөрт ердөө хэдхэн минут л нарны гэрэл үзнэ. Би яльгүй хэтрүүлж байж магадгүй. Гэхдээ л үнэхээр хэн ч тэдгээр өрөөнд байрлах дургүй, ялангуяа тавдугаар давхрын эвгүй байрлалтай өрөөнүүд үргэлж хоосон байсан юм. Завтай цагтаа би бийр будаг, цотонгоо аваад тийшээ очно. Тэнд сууж байхдаа цонхоор эсрэг талынхаа байшинг харах бүрд сэтгэл нэг л тавгүйцдэг байсныг хэлэх хэрэгтэй байх. Яг толинд туссан тусгал харж байгаа юм шиг, ямар нэгэн муу ёр агуулсан сэтгэгдэл төрөөд байсан нь тун удахгүй биелэлээ олсон юм даа…”

“ДОКТОР МЭРАГИЙН ГЭМТ ХЭРЭГ”-ийн хэсгээс…

“...Энэ хором ирнэ гэдгийг би мэдэж байсан юм. Энэ бол үүрд мөнхийн гоо үзэсгэлэнгийн тэрхэн хормыг эзэмдэж авах миний зол завшаант мөч байлаа. Би урьдчилан бэлдсэн шөвгөө аваад бүхий л хүч чадлаараа түүний өтгөн үсэн доогуур шилэн хүзүү рүү нь зоов. Ялдам инээмсэглэл нь тэр чигээрээ нүүрэндээ хадгалагдан үлдэж…Тэгээд тэр үхэв…”

                                    “СЭРҮҮН ЗҮҮД”-ийн хэсгээс…

“…Би түүнд бүх үнэнийг хэлэв. Нөхөр нь ор сураггүй алга болсонд тооцогдож байх үед хөөрхий бүсгүйд хайрт Танимуратайгаа хэзээ нэгэн мцагт эргэн уулзана гэсэн найдвар байсан байх. Гэвч орхигдсон байшингаас олдсон нүүрийг нь  танихгүй болтол зэрэмдэглэсэн цогцос бол түүний хайрт нөхрийнх нь гэдэг нь тодорхой болсноор хань нөхөр нь өөдгүй алуурчин биш болохыг баталсан ч түүнийгээ үүрд алдсан байлаа…”

“АНАР ЖИМС”-ийн хэсгээс..

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Утга зохиол Урлаг

Зохиолч, яруу найрагч Б.Батрэгзэдмаагийн “Цэцэгнээс төрөгсөд” роман уншигчдын гарт хүрч байна

01/11/2025
Утга зохиол Урлаг

Л.Түдэв Монголын сэтгүүл зүйд шинэ өнгө, бүтээлч хандлага оруулж ирснийг онцлов

01/11/2025
Утга зохиол Урлаг

2024 оны утга зохиолын шилдэг бүтээлийн эздэд батламж гардууллаа

31/10/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“LUMINO” хамтлаг Европоор аялан тоглоно

05/11/2025

Уран сийлбэрчдийн “Цой” үзэсгэлэнг 12 дахь жилдээ дэлгэлээ

05/11/2025

“Надад ирээгүй хайр”-ын Алдар буюу жүжигчин Ч.Түвшинтөгс гэж хэн бэ?

05/11/2025

Олон улсын зах зээлд к-поп сэдэвт худалдааны борлуулалт эрс нэмэгдлээ.

05/11/2025

Дэвид Бекхэмд “Хүлэг баатар” цол хүртээжээ

05/11/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.