Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Утга зохиол»Ч.Лодойсамбуугийн “Хугархай эрүүний шөл” номын нээлт боллоо
Утга зохиол

Ч.Лодойсамбуугийн “Хугархай эрүүний шөл” номын нээлт боллоо

Урлаг Урлаг17/03/2026Шинэчлэгдсэн:17/03/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу чуулганы завсарлагааныг тун бү­тээлч өнгөрүүлж, намтар номоо бичжээ. “Хугархай эрүүний шөл” хэмээх өвөрмөц нэртэй энэхүү номынхоо нээлтийг тэрбээр өчигдөр /2026.03.16/УИХ-ын хаврын чуулгантай зэрэгцүүлэн “Улаанбаатар галарей”-д хийсэн юм.

Чуулган завсарламагц тэрбээр хотоос зайдуу, зусланд байрлан 20 хоногийн турш ажилласан байна. Ном бичих үйл явц нь хэрхэн өрнөж, үргэлжилснийг түүний юүтүб хуудаснаас үзэж болно. Тэрбээр сэтгүүлч мэргэжилтэй, өдөр тутмын “Зууны мэдээ” сониноос ажлын гараагаа эхэлсэн нэгэн. Тиймээс өөрийнхөө амьдрал, түүхийг ийнхүү бичиж үлдээхээр шийджээ. Түүний номын редактороор Төрийн шагналт зохиолч, нийтлэлч, сэтгүүлч Б.Цэнддоо ажилласан байна. Мөн “Непко” компани дизайн, хэвлэлт зэргийг хариуцсан аж.

Туршилтын хэвлэлийн дараа гишүүний номын хавтастай холбоотой маргаан нийгмийн сүлжээнд гарсан юм. Учир нь номын хавтас нь 2008 оны олон улсын кино фестивалийн постерыг хуулсан байв. Энэ талаар тэрбээр “Миний номын хавтас, дизайн, хэвлэлт гээд бүх зүйлийг “Непко” компани хариуцсан. Гэхдээ би өөр нэг компаниар хавтсаа хийлгэхээр хандсан юм. Тэдний өгсөн зураг нь өөрсдөө хийсэн биш, хуулсан постер байжээ. Өөрөө сайн хянаагүй учраас энэ бол миний алдаа” гэжээ. Ингээд “Непко” компанийн хийж өгсөн хавтасны зургийг сонгон номоо хэвлэсэн юм билээ. Мөн номынхоо аудио хувилбарыг өөрөө уншсан гэнэ. Эл аудио хувилбар нь өчигдөр мөн “М book” дээр нээлтээ хийсэн байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Утга зохиол Урлаг

Оросын агуу зохиолч Лев Толстойн эшлэлүүд

09/09/2026
Утга зохиол Урлаг

“Аарууру” тууж уншигчдын гарч хүрч байна

09/09/2026
Дуу хөгжим Урлаг

Фредди Меркьюригийн нууцлаг дурсамжийг дэлгэх шинэ ном хэвлэгдэнэ

01/09/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Ф.С.Торховын “Монгольская палитра” үзэсгэлэнг дэлгэж байна

11/09/2026

Гэрэл зурагчин Б.Ирээдүй бие даасан анхны үзэсгэлэнгээ толилуулна

11/09/2026

“Хөөмийлөхүй, хайлахуйн харилцан шүтэлцээ” ном уншигчдад хүрлээ

11/09/2026

Хён Бин “Made in Korea 2”-т илүү ширүүн төрхтэйгөөр эргэн иржээ

10/09/2026

Брэд Питт ноходтой “ярилцав”

10/09/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.