Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»“XMF 2026” анх удаа “Монгол шилтгээн”-д хоёр өдрийн camping format-аар зохион байгуулагдана
Дуу хөгжим

“XMF 2026” анх удаа “Монгол шилтгээн”-д хоёр өдрийн camping format-аар зохион байгуулагдана

Урлаг Урлаг17/03/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Улаанбаатар хот — Монголын орчин үеийн хөгжмийн хамгийн нэр хүндтэй наадмуудын нэг Хуур Music Festival (XMF) энэ жил 10 жилийн ойгоо тэмдэглэж, хүрээгээ тэлэн илүү өргөн цар хүрээтэй зохион байгуулагдахаа албан ёсоор зарлалаа.

2017 оноос хойш Хуур Music Festival нь Монголын орчин үеийн хөгжмийн соёлд хувь нэмэр оруулах, залуу үеийн хөгжмийн сонирхлыг дэмжих, уран бүтээлчдийг үзэгчидтэй нь ойртуулах зорилгоор Төв цэнгэлдэх хүрээлэнд жил бүр тасралтгүй зохион байгуулагдаж ирсэн. Тус наадам жил бүр 1–2 өдрийн амьд хөгжмийн хөтөлбөртэй зохион байгуулагдаж, Монголын хөгжмийн салбарын чухал арга хэмжээнүүдийн нэг болж хөгжсөн юм.

Харин 2026 оноос эхлэн наадам шинэ шатанд гарч, байршлаа анх удаа Гачуурт дахь Монгол Шилтгээн рүү шилжүүлж, задгай талбайн camping format-аар бүтэн хоёр өдрийн турш үргэлжлэх олон улсын хэмжээний хөгжмийн наадам болон өргөжиж байна.

XMF 2026 наадам 2026 оны 6-р сарын 26, 27-ны өдрүүдэд зохион байгуулагдах бөгөөд Монголын рок, поп, альтернатив болон орчин үеийн хөгжмийн урсгалын тэргүүлэгч уран бүтээлчид болох The HU, Хурд, Харанга, Никитон, Нисванис зэрэг хамтлагууд XMF-ийн тайзнаа нэгдэж байгаагаараа онцлог юм.

Үүнээс гадна олон улсын уран бүтээлчид урилгаар оролцоно. Тухайлбал:

  • ОХУ-аас AIGEL
  • Казакстан улсаас Yenlik, Akha
  • БНХАУ-аас Nine Treasures

Эдгээр уран бүтээлчдийн оролцоо нь XMF-ийг бүс нутгийн хэмжээнд анхаарал татахуйц олон улсын амьд хөгжмийн наадам болж буйг илтгэж байна.

Зохион байгуулагчдын мэдээлснээр Хуур Music Festival ирэх 5 жилийн хугацаанд Монгол Шилтгээнд тогтвортой зохион байгуулагдах төлөвлөгөөтэй бөгөөд жил бүр чанар, цар хүрээгээ нэмэгдүүлж, олон улсын түвшний фестиваль болгох зорилт тавин ажиллаж байна.

Хуур Music Festival нь Монголын уран бүтээлчдийг дэмжих, тэдний уран бүтээлийг илүү өргөн хүрээнд хүргэх зорилготой бөгөөд энэ жилийн хөтөлбөрт амьд хөгжмийн тоглолтоос гадна соёл, энтертайнмент, чөлөөт цагийн олон төрлийн үйл ажиллагаа багтахаар төлөвлөгдөж байна.

Мөн наадамд хүрэлцэн ирэх үзэгчдийн тав тухыг хангах үүднээс дэд бүтэц, тээвэр, camping болон амарч байрлах хэсгүүдийг тусгайлан тохижуулж, бүх насныханд зориулсан баялаг хөтөлбөрүүдийг бэлтгэж байгаа тул гэр бүл, найз нөхдөөрөө ирж оролцоход ээлтэй наадам байхыг зохион байгуулагчид онцоллоо.

Наадмын дэд хөтөлбөрүүд болон нэмэлт мэдээллийг XMF-ийн албан ёсны сошиал сувгууд болон вебсайтаар тун удахгүй олон нийтэд хүргэх болно.

Хуурын эгшиг, орчин үеийн хөгжмийн хэмнэл, зүрх сэтгэлийг догдлуулах тэр нэгэн зуны мартагдашгүй дурсамжийг XMF 2026 дээр хамтдаа бүтээцгээе.

Холбоо барих: 

Хуур Music Festival (XMF)

Вебсайт: xmf.mn⁠
Facebook: XMF – Xyyp Music Festival
Instagram: xmfofficial

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

“Mxrningstar” хамтлаг ирэх сард сонсогчдоо баярлуулна

16/04/2026
Дуу хөгжим Урлаг

Хвасагийн “So Cute” дууны клип 11 сая үзэлт давлаа

15/04/2026
Дуу хөгжим Урлаг

“Харанга” хамтлаг “Уянгалан дуулагч гитар” анплаггед тоглолт хийнэ

15/04/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Сэтгэлийн уяа” кино дүүрэн үзэгчтэй, нэмэлт суудал шаардсан “гал” уур амьсгалд нээлтээ хийлээ

17/04/2026

Пусан хотноо “Монгол кино өдөрлөг-2026” арга хэмжээ нээлтээ хийлээ

17/04/2026

“UB food festival-2026” олон улсын хоолны өдөрлөг энэ сарын 17-26-ны өдрүүдэд болно

17/04/2026

ФОТО: “Сэтгэлийн уяа” уран сайхны киноны нээлтээс

16/04/2026

Алла Пугачева 77 насны төрсөн өдрөө Кипрт цомхон тэмдэглэлээ

16/04/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.