Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»“УВЕРТЮРА” хамтлаг Дарханчуудад мэдээлэл хийлээ
Нийгэм

“УВЕРТЮРА” хамтлаг Дарханчуудад мэдээлэл хийлээ

Урлаг Урлаг03/04/2014Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
IMGM0981614087672014-04-03-12-11[www.urlag.mn].JPG
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

   Монгол поп опера “УВЕРТЮРА” хамтлаг 5-н жилийн ойдоо зориулж монгол орон даяар аялан тоглолтоо хийхээр болсон зарласан билээ. Тэрээр “…ТӨГСГӨЛГҮЙ-ЭХЛЭЛ…” нэртэй амьд тоглолтоо ийнхүү монгол эх орныхоо өнцөг булан бүрт суугаа элэг нэгт ахан дүүсдээ толилуулах бөгөөд тус аялан тоглолтынхоо эхлэл болгож ирэх дөрөвдүгээр сарын 12-нд Зүүнхараагийн “Мөнгөн хараа” чуулгад 19:00 цагаас, 13-нд Дархан хотын “Залуучууд” театрд 19:00 цагаас тус тус тоглох нээ. Тэрээр өчигдөр Дархан хотод аялан тоглолтынхоо хэвлэлийн хурлыг зохион байгуулж хүрэлцэн ирсэн хэвлэлийнхэнд болон дэмжигч, фенүүддээ тоглолтынхоо талаархи дэлгэрэнгүй мэдээллийг хүргэсэн юм.

   Хэвлэлийн хуралд “УВЕРТЮРА” хамтлагийнхан бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцсон бөгөөд аялан тоглолтын хамтран зохион байгуулаг “Төрийн банк”-ны Дархан хотын салбарын олон нийттэй харилцах мэргэжилтэн Н.Төгөлдөрзаяа болон тоглолтын дэмжигч байгууллага болох Дархан хотын залуучуудын “4Х” клубын тэргүүн А.Соронзонболд, Дархан хотын уугуул, хөгжмийн зохиолч МУСТА Б.Баасанхүү, MGL MEDIA GROUP www.URLAG.mn сайтын маркетингийн дарга Э.Цэнд-Аюуш нар оролцсон юм. Түүнчлэн хэвлэлийн хурлын үеэр “УВЕРТЮРА” хамтлагийн Дархан хотын фен клубын залуустай уулзалт хийж, тус клубыг хэдэн жилийн өмнөөс байгуулан өнөөдрийг хүртэл идэвхитэй үйл ажиллагааг нь явуулж ирсэн У.Хосбаяр хэмээх залууг тэргүүнээр нь сонгож ажилд нь амжил хүссэн юм.

   Ийнхүү монгол орон даяар үргэлжлэх “…ТӨГСГӨЛГҮЙ-ЭХЛЭЛ…” тоглолтын Ерөнхий зохион байгуулагчаар “Анир” дуу бичлэгийн студи, Хамтран зохион байгуулагчаар “Төрийн банк” ажиллаж байгаа бол Дэмжигч байгууллагаар Дархан хотын залуучуудын “Хурд, хүч, хөдөлгөөн, хөгжил” клуб ажиллаж байгаа бол мэдээллийн албан ёсны түншээр www.URLAG.mn сайт ажиллаж байгаа юм. Түүнчлэн тоглолтын хөгжмийг Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын хөгжимчид 100% амьд эгшиглүүлэх бөгөөд тайзны засал чимэглэл 3D тоноглогдсон байх юм.

Аялан тоглолтын дэлгэрэнгүй мэдээллийг: “УВЕРТЮРА” хамтлагийн албан ёсны www.UVERTURA.mn сайтаас болон 86683000, 86684000 дугааруудаас лавлаарай.


Та бүхнийг урлагийн тэнгэр ивээг…
www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Б.Галаарид: Эрдэмтний ёс зүй, иргэний үүрэг хариуцлагын асуудал анхаарал татаж байна

01/09/2026
Нийгэм Урлаг

Л.Мөнхбаясгалан: Томоко та энэ удаа улаан шугам давлаа

31/08/2026
Нийгэм Урлаг

Ц.Шинэцэцэг “Чамайг тэвэрье” номоо уншигчдын гарт хүргэлээ

27/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Лайонел Ричи тоглолтынхоо дараа эрчимт эмчилгээний тасагт хэвтжээ

01/09/2026

Сара Жессика Паркер “Намайг Кэрри Брэдшоутай андуурдаг нь хамгийн ташаа ойлголт” гэлээ

01/09/2026

Виктория Бекхэмийн компани 18 жилийн дараа анх удаа ашигтай ажиллалаа

01/09/2026

Тэмин “14 настайдаа алдартай болсондоо харамсдаггүй” гэв

01/09/2026

Том Хардигийн рэп цомог эерэг үнэлгээ авч байна

01/09/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.