Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Техник технологи»Хүний бодлыг бичвэр болгон хөрвүүлэх чипийг туршина
Техник технологи

Хүний бодлыг бичвэр болгон хөрвүүлэх чипийг туршина

Урлаг Урлаг24/09/2025Шинэчлэгдсэн:25/09/2025Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Америкийн бизнес эрхлэгч Илон Маскийн үүсгэн байгуулсан “Neuralink” компани хүний бодлыг текст болгон хөрвүүлэх технологийн туршилтыг ирэх сард хийхээр төлөвлөж байгаа тухай ” Bloomberg” агентлаг мэдээлжээ.

Туршилтад хэл ярианы бэрхшээлтэй хүмүүс сайн дураар оролцох бөгөөд тэдний тархинд “Neuralink”-ийн чипийг суулгаж, хиймэл оюуны тусламжтайгаар бодлыг нь цахилгаан дохионд хөрвүүлэн гадны төхөөрөмж рүү дамжуулах туршилт хийхээр төлөвлөжээ. Компанийн ерөнхийлөгч Дижей Со хэлэхдээ, ирээдүйд ийм чипүүд нь хүн бодож байгаа зүйлээ үгээр илэрхийлэхээс илүү хурднаар бодол санааг нь уншдаг болно гэжээ.

“Neuralink”-ийн суулгацууд нь мэдрэл доройтлын өвчтэй, тархинд нь цус харвасан хүмүүст зориулагдсан ажээ. Ийм өвчтөнүүд бодож чаддаг ч амаа хөдөлгөн үг хэлж чадахгүй байх тохиолдол байдаг.
Neuralink-ийн чипийг тархиндаа суулгуулсан хүмүүс бодлын хүчээр компьютерыг удирдан текст бичиж, интернэтээр харилцаж, түүгээр барахгүй видео тоглоом тоглож сурсан гэж И.Маск өнгөрсөн долоодугаар сард ярьж байсан юм. Тэрбээр мөн биеийн хөдөлгөөнөө удирдаж, хөдөлж чадахгүй болсон өвчтөнүүдийг “Tesla Optimus” роботуудтай холбож, биеийн үйл ажиллагааг бүрэн сэргээх боломжтой болгохоор төлөвлөж байгаа талаараа ярьсан байна.
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Техник технологи Урлаг

“Lexus” брэндийн анхны гурван эгнээ суудалтай цахилгаан автомашиныг “Toyota” танилцуулжээ

08/05/2026
Техник технологи Урлаг

“ChatGPT” Японы их сургуулиудын элсэлтийн шалгалтыг хамгийн өндөр оноогоор давжээ

29/04/2026
Техник технологи Урлаг

Помпейн сүйрлийн үеэр амиа алдсан хүний царай төрхийг хиймэл оюуны тусламжтай сэргээн босгожээ

28/04/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Бөөгийн домог” Швейцарт хэвлэгдлээ

13/05/2026

Венецийн биеннальд Монгол Улсын павильоныг нээлээ

13/05/2026

Өнөөдөр “Про” театрын жүжигчин Э.Буд-Эрдэнийн төрсөн өдөр

13/05/2026

ФОТО: “Д.Нацагдорж ба түүний нөхөд” соёл, урлагийн үдшээс

13/05/2026

Реппер ThunderZ “ТЭНГРИ” тоглолтдоо 50 дууг амьд хөгжимтэйгөөр сонордуулна

13/05/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.