Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Музей»2.8 кг жинтэй толгойн гоёл Баянхонгор аймгийн музейн онцлох үзмэрийн нэг
Музей

2.8 кг жинтэй толгойн гоёл Баянхонгор аймгийн музейн онцлох үзмэрийн нэг

Урлаг Урлаг25/09/2025Шинэчлэгдсэн:25/09/2025Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Ламын гэгээний дархан Лувсандоржийн бүтээсэн иж бүрэн толгойн боолт Баянхонгор аймгийн музейн онцлох үзмэрийн нэг.

Энэхүү толгойн боолтны оройвчны дээд тал битүү байгаа нь зэрэг дэвтэй ноён хүний эхнэр өмсөх гоёл болохыг илтгэдэг. Үсний хавчаар, унжлага, оройвч бүхий тус гоёлыг цэвэр мөнгөөр урлаж, түүн дээр шүр шигтгэж чимэглэжээ.

Эхнэр хүний толгойн боолт:

Бүтээсэн цаг: 20 дугаар зууны эхэн

Материал: Мөнгө, шүр, оюу, хуван шигтгээ

Хэмжээ: 6.5х48 см

Жин: 2830 гр

Эрт дээр үед эмэгтэй хүн яс, чулуунаас эхлэн алт, мөнгөн чимгээр гоёдог байсан бөгөөд толгойн боолт нь газар бүр өөр өөр байсан байна. Толгойн боолт нь боолтны шилэвч, сойлт, шанаавч, хом хавчиг, туйвны боолт, туйвны хавчиг гэсэн олон зүйлээс бүрддэг. Сайн дархчууд нь толгойн боолтны хээг дэвсгэргүй хийдэг байв.

Толгойн боолт нь бөмбөгөр дугараг хэлбэртэй. Үүнийг мөнгө буюу алтан шармалаар үйлдэж, шүр, сувд шигтгэн, гоёмсог хээ угалз гаргасан байдаг. Толгойн боолт нь тухайн эхнэрийн ямар зэрэг зиндааг илтгэдэг байсан гэдэг. Хамгийн бага нь 2 кг, том нь 15 кг, түүнээс ч их жинтэй байсан гэдэг ам яриа бий.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Музей Урлаг

Фараоны завийг сэргээн барих ажил эхэлжээ

25/12/2025
Музей Урлаг

Луврын музейн хулгай орсон тагтанд хамгаалалтын тор суурилуулжээ

24/12/2025
Музей Урлаг

“Чингис хаан” үндэсний музей дэлхийд алдартай шинжлэх ухааны хэвлэлийн газартай хамтарна

17/12/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Jellycat” тоглоом Хятадад хүчээ авч байна

07/01/2026

“Physical: Asia” шоу Өмнөд Солонгосын нэр хүндтэй шагналыг хүртжээ

07/01/2026

Токио хотод шинэ оны анхны дуудлага худалдаагаар туна загас 3.2 сая ам.доллароор зарагдаж, дээд амжилт тогтоов

07/01/2026

Их Монгол Улсын 820 жилийн ойг тэмдэглэнэ

07/01/2026

“Аранжин пикчерс”-ын “Задлаагүй захиа” кино бүх кинотеатруудын дэлгэцнээ нэгдүгээр сарын 15-аас эхлэн гарна

07/01/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.