Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»Конгрессийн номын санд Монголын залуучуудын түүх хадгалагдлаа
Уртын дуу

Конгрессийн номын санд Монголын залуучуудын түүх хадгалагдлаа

Урлаг Урлаг04/04/2014Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Library-1_500x5004216309262014-04-04-11-34[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл
  Монголын залуучуудын байгууллагын түүхийг өгүүлсэн I,II,III,IV боть номыг АНУ-ын Вашингтон хот дахь дэлхийн хамгийн алдартай номын өргөө болох Конгрессийн номын санд хадгаллаа.
Энэхүү хүндэт үүргийг МХЗЭ-ийн ахмад ажилтан О.Батсайхан өнгөрсөн 2-р сарын 5-ны өдөргүйцэтгэж номнуудыг хүндэтгэлтэйгээр хүлээлгэн өгсөн байна. Мөн 2012 онд Монголын залуучуудын байгууллагын 90 жилийн ойд зориулан гаргасан “Үлдэх мөртэй залуу нас” гэрэл зургийн цомгийг гардуулж байсан юм.Монголын залуучуудыг дэлхийн номын өргөөнд үлдэх мөртэй болгох хүндэт үүргийг биелүүлсэн эвлэлийн ахмад ажилтан О.Батсайханд МЗХ-ны Ерөнхийлөгч Аюушийн Мөнхбат Монголын залуучуудын нэрийн өмнөөс талархаж буйгааилэрхийлсэн юм.Дээрх алдарт номын сангийн талаар товч өгүүлэхэд АНУ-ын нийслэлийг Вашингтон руу шилжүүлэхтэй холбоотой хуулийг АНУ-ын ерөнхийлөгч Жон Адамс (John Adams) баталжээ.
1800 онд батлагдсан  энэ хуулинд Конгрессийн номын сан байгуулах тухай заалт орсон байлаа.  Энэхүү номын санд орох иргэдийн тоо хязгаартай байсан бөгөөд  АНУ-ын ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч, Сенатын танхимийн гишүүд, Төлөөлөгчдийн танхимийн гишүүд л нэвтрэх эрхтэй байлаа. Иймээс ч Конгрессийн номын сан гэж нэрлэгдэх болжээ. 1814 онд иргэний дайныүед  Конгрессийн номын сан бүхэлдээ шатсан  бөгөөд үүний дараагаар  АНУ-ын нутаг дэвсгэр дээр хэвлэгдсэн ямар ч номноос заавал нэг ширхэгийг Конгрессийн номын санд илгээж байх зарлигийг 1870 онд баталсан байна. Энэ журам одоо ч АНУ-д хүчин төгөлдөр мөрдөгдөж байна. Өнөөдөр АНУ-ын Конгрессийн номын сан дэлхийн хамгийн том номын сан гэж тооцогддог юм. Тус номын санд 470 хэлээр хэвлэгдсэн 33,012,750 ширхэг ном, хэвлэл, баримт бичиг хадгалагдаж байгаа юм байна.
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“AMA 2025” буюу Америкийн хөгжмийн шагнал гардуулах ёслол болж өндөрлөлөө

28/05/2025

“Хаан ордны хавар-2025” тусгай хөтөлбөрөөр түүх, өв соёлыг таниулж байна

28/05/2025

“Cannes lions 2025” Монгол Улсыг онцолно

28/05/2025

“Тамгагүй төр” жүжгийг ирэх аравдугаар сард Япон Улсад тоглоно

28/05/2025

“Хар сарнай” хамтлагийн ахлагч, дуучин, бүжигчин С.Амармандах энэ өдөр мэндэлжээ

28/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.