Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»Бэд Банни “Super Bowl”-ын завсарлагын үеэр уран бүтээлээ толилуулна
Дуу хөгжим

Бэд Банни “Super Bowl”-ын завсарлагын үеэр уран бүтээлээ толилуулна

Урлаг Урлаг30/09/2025Шинэчлэгдсэн:30/09/2025Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Пуэрто-Рикогийн супер од Бэд Банни ирэх оны Америкийн үндэсний хөл бөмбөгийн лигийн /NFL/ аварга шалгаруулах “Super Bowl” тэмцээний завсарлагын шоуны үеэр уран бүтээлээ толилуулахаар болсон талаар зохион байгуулагчид ням гараг /2025.09.28/- т мэдэгджээ.

Ингэснээр Шакира, Женнифер Лопез нартай 2020 оны завсарлагын шоуны үеэр нэгэн тайзнаа гарч байсан тэрбээр энэхүү нэр хүндтэй тайзнаа хоёр дахь удаагаа гарах гэж байна.

Жинхэнэ нэрийг нь Бенито Антонио Мартинес Окасио гэдэг Бэд Банни хэлэхдээ “Үгээр илэрхийлэхийн аргагүй гайхалтай мэдрэмж төрж байна. Энэ бол надаас өмнө уран бүтээлээ туурвиж байсан хүмүүст зориулагдсан, миний ард түмэн, миний соёл, миний түүхийг үнэлсэн хэрэг юм” гэжээ.

Тэрбээр мөн испани хэлээр “Ve y dile a tu abuela, que seremos el halftime show del Super Bowl” гэж нэмж хэлсэн нь намайг “Super Bowl”-ын тайзнаа гарна гэдгийг эмээдээ хэлээрэй гэсэн утгатай ажээ. Америкийн Репэр Jay-Z-гийн үүсгэн байгуулсан “Roc Nation” энтертайнмент компани уг шоуг дахин зохион байгуулах юм. Тус компани амьд хөгжмийн шоу, нийгмийн шударга ёсны төлөөх санаачилга, тэр дундаа “Super Bowl”-ын завсарлагын шоунд оролцох уран бүтээлчдийг сонгох тал дээр 2019 оноос NFL-тэй түншилж иржээ.

“Бенитогийн Пуэрто-Рикогийн төлөө хийсэн, хийж байгаа зүйл нь үнэхээр их урам зориг өгч байна. Бид түүнийг дэлхийн хамгийн том тайзан дээр гаргах гэж байгаадаа баяртай байна” гэж Jay-Z мэдэгдсэн байна. Финалын тоглолт бол хөл бөмбөг сонирхогчдын хүсэн хүлээдэг үйл явдал мөн хэдий ч завсарлагын шоу нь үзэгчдийн тэсэн ядан хүлээдэг соёлын үзүүлбэр болсон бөгөөд хөгжмийн ертөнцийн хамгийн том тайз гэгддэг энэхүү шоунд хэн оролцох нь жил бүр олон нийтийг таамаг дэвшүүлэхэд хүргэдэг билээ.

Ирэх оны тэмцээний үеэр үзүүлбэрээ үзүүлэх магадлалтай уран бүтээлчдийн дунд Адель, Тейлор Свифт нарын нэр дурдагдаж байсан бөгөөд NFL-ийн комиссар Рожер Гуделл энэ сарын эхээр “Today” нэвтрүүлэгт оролцохдоо “Бид Тейлорыг үзүүлбэрээ үзүүлээсэй гэж үргэлж хүссээр ирсэн. Тэр бол онцгой авьяастай нэгэн, түүнийг ямар ч үед таатайгаар хүлээж авах нь тодорхой” хэмээн ярьж байсан юм. “Канзас Сити Чифс” багийн од Трэвис Келстэй сүй тавьсан дуучин бүсгүйтэй энэ талаар ярилцаж байгаа эсэхийг асуухад Р.Гуделл “магадгүй” гэж хариулж байлаа.

Энэ оны хоёрдугаар сард болсон “Super Bowl”-ын тэмцээний үеэр Америкийн репэр Кендрик Ламар үзүүлбэрээ толилуулсан билээ. Энэхүү шоуны үзэгчдийн тоо бүх цаг үеийн хамгийн дээд үзүүлэлтэд хүрчээ. “Nielsen” компанийн мэдээлснээр, 127.7 сая гаруй хүн үзсэн байна. Ирэх оны “Super Bowl” тэмцээн хоёрдугаар сарын 8-нд Калифорни муж улсын Санта-Клара хотын “Levi’s” цэнгэлдэх хүрээлэнд болох бөгөөд NBC сувгаар шууд дамжуулна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

Дуучин Т.Ариунаа “Зүрх асна” супер шоу тоглолтоо Дархан хотод хийнэ

25/10/2025
Дуу хөгжим Урлаг

“NewJeans” хамтлагийн “боолын гэрээ”-г цуцлахыг шаарджээ

24/10/2025
Дуу хөгжим Урлаг

Лиса Тайландын Аялал, жуулчлалын элч болжээ

23/10/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Соёлын гавьяат зүтгэлтэн, зураач С.Борхүүгийн “Домог амилсан говь” үзэсгэлэнг дэлгэнэ

26/10/2025

Дуучин Т.Ариунаа “Зүрх асна” супер шоу тоглолтоо Дархан хотод хийнэ

25/10/2025

Цуут, бас суут зураач Пабло Пикассо энэ өдөр мэндэлжээ

25/10/2025

Ардын зураач Ү.Ядамсүрэнгийн угсаатны зүйн судалгааны өвийг дэлгэлээ

25/10/2025

Ганцаараа амьдрахад хамгийн таатай хотоор Вичита шалгарчээ

24/10/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.