Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Утга зохиол»Р.Чойном: Ээжээс зүүдэнд ирсэн захидал
Утга зохиол

Р.Чойном: Ээжээс зүүдэнд ирсэн захидал

Урлаг Урлаг07/04/2014Шинэчлэгдсэн:20/02/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
6fb8def7755779b7437450e84c2dfd1d_x38453260242014-04-07-11-59[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Чойном агсан амьд ахуйдаа энэ "Ээжээс зүүдэнд ирсэн захидал" гэх сайхан шүлгийг уншиж байжээ. Эх хүний үрээ гэсэн сэтгэл, зэмлэл, хайрыг өгүүлэх энэхүү сайхан шүлгийг та бүхэндээ хүргэж байна.

Холын замд яваа хонгорхон хүү минь ээ
Амрах заяагүй тэнэсэн алагхан үр минь ээ
Умрын цэнхэр хангайд уйлж явна уу, дуулж явна уу
Улаанбаатарын шуугиан дунд унаж явна уу, сэхэж явна уу

Ирсэн захиаг чинь үзвэл ижийгээ зовно гээ юм уу
Бие сайн гэсэн байх юм, би уугаагүй ээ гэсэн байх юм
Ууж хөлчүүрч байгааг чинь зүүдээрээ би үзсээр байна
Унаж шартаж байгааг чинь зөнгөөрөө би мэдсээр байна

Уу л даа миний хүү уу
Улаанбаатарт биш энд
Уухдаа ээжийнхээ дэргэд уу
Унасан ч чамд амар шүү дээ үр минь

Согтоод ээжийгээ шахсан дугарааг чинь
Солгой гар дахь шилэндээ юүлсээр
Маргааш өглөө шарыг чинь тайлж
Махтай бантан хийж өгөхөд

Багадаа чихэр аваад инээдэг шигээ
Баярладаг биш үү миний хүү
Байтлаа одоо юунд зугатаагаав
Балгалаа гэж намайг зэмлэнэ гээ юу

Зохиолч гээд хүн бүхэн магтаж
Зоргонд нь согтоогоод шоолж байхад
Зовохдоо ээж нь зэмлэдэг юм
Зовлонг чинь би мэднээ

Анх чамайг бүүвэйлэхдээ би
Архиар биш хөхнийхөө сүүгээр
Амлуулаж байсан эхийн хувьд
Аашлах өдөр байлгүй л яахав

Тэгэхдээ би хүүгийхээ хүслийг
Тэмцүү дүүрэн байгаасай гэж
Нүгэл бүхэнтэй чинь эвлэрч
Нүдээ ч өгөхөөс буцахгүй шүү үр минь ээ

Ээждээ ир, бушуухан ир
Энд хот газраас дутах юмгүй
Эсэглэн ундаан, сайн хоол
Эрхэм сайн нөхөд ч байна

Хонгор хүү минь чи одоо болтол
Хорвоогийн хамаг сайн нөхөд
Хотод л би гэж бодож
Хотойж бодож явдаг юм биш биз

Шагналын чинь мөнгийн буухад
Шаазгай шиг шуугин цуглаад
Мөнгийг чинь дуусах сацуу
Мөндөр шиг арилж, солонго татдаг

Овоо гэгдээд мандаж явахад чинь
Орчлон дээр ганцхан чамайг л гэдэг
Осол гараад буурах үед чинь
Огт бид үерхэж яваагүй ээ гэлцдаг

Хаврын тэнгэр шиг тийм нөхөд
Хаанаас ч олдоно шүү дээ үр минь
Хань нөхөд бол мөнгө биш
Ханш өртөг гэж байх ёсгүй

Хөдөөнийхэн маань бол яахав дээ
Хөл хөөрцөг болж жүжиглэж чаддахгүй
Хөрвөл халдаггүй, халвал хөрдөггүй
Хөрслөг чанарлаг улс шүү дээ

Алагхан үр минь ир дээ, ир
Аагтайхан сархадаа уу даа, уу
Азай буурал ээжийгээ зовоохоор
Аль дураараа дургинхан дургин жаргаж үз дээ үр минь 

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Утга зохиол Урлаг

Р.Эмүжин “Сэнтий” дөрвөн боть түүхэн романаа уншигчдад хүргэлээ

07/05/2026
Утга зохиол Урлаг

Хан Ганы “Цагаан хоолтон” роман уншигчдын хамгийн дуртай номоор шалгарчээ

06/05/2026
Утга зохиол Урлаг

Соёлын гавьяат зүтгэлтэн Б.Элбэгзаяа “Мөр үзэж болдоггүй газар” уран бүтээлийн шинэ номоо хэвлүүллээ

06/05/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Харри Поттер” цувралын хоёрдугаар бүлгийг хийнэ

08/05/2026

BTS хамтлагийг Мексикийн Засгийн газрын ордонд зочлох үеэр гадаа нь 51 мянган хүн цугларчээ

08/05/2026

Жүжигчин К’Орианка Килчер найруулагч Жэймс Камероныг “Аватар”-ын Нейтиригийн дүрийг бүтээхдээ царайг нь ашигласан гэж шүүхэд ханджээ

08/05/2026

Шакира хөлбөмбөгийн ДАШТ-ий сүлд дууг дахин дуулжээ

08/05/2026

Кайли Женнерийг гэрийн үйлчлэгч нь ажлын байрны дарамт, ялгаварлан гадуурхалтын хэргээр шүүхэд өгчээ

07/05/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.