Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Балет»“Амьдралыг тэтгэгч O2” модерн балет тоглоно
Балет

“Амьдралыг тэтгэгч O2” модерн балет тоглоно

Урлаг Урлаг07/10/2025Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн Сан, Монголын контемпорари балетын хөтөлбөр, УДБЭТ хамтран хүүхдийн сайн сайхны төлөөх балетын үдшийг аравдугаар сарын 16-нд 18.00 цагаас УДБЭТ-т толилуулах гэж байна.

Энэ үдэш Монголын сонгодог болон модерн бүжгэн жүжгийг анх удаа нэг тайзнаас үзэх боломж нээгдэхийн сацуу хүүхдийн эрүүл мэндийг хамгаалахад чиглэсэн үйл хэрэгт хувь нэмэр оруулах боломжтой болно.

“Амьдралыг тэтгэгч O2” модерн балетын тоглолтыг шинэчилсэн найруулгаар анх удаа тоглох гэж байгаа бөгөөд энэхүү бүтээлийг НҮБ-ын Хүүхдийн Сангаас санаачлан бүтээж, 2019 онд Монголд нэг л удаа тоглож байсан юм.

Мөн Монголын үндэсний шилдэг сонгодог урлагийн бүтээлийн нэг болох Монгол Улсын Төрийн шагналт, Ардын жүжигчин Жамъянгийн Чулууны “Уран хас” бүжгэн жүжгийг хэсгээс тоглоно.

Балетын үдшийн тасалбарын нийт орлогыг хөдөө орон нутгийн гэр цэцэрлэгүүдийн нүүрсээр галладаг зуухыг халж, НҮБ-ын Хүүхдийн Сангийн Монгол гэрийн халаалт, дулаалга, агаар сэлгэлтийн CHIP багц суурилуулах ажилд хандивлаж, 1000 гаруй хүүхдэд эрүүл, аюулгүй орчинд өсөж хөгжих боломж олгох юм.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Балет Урлаг

Балетын гоцлол жүжигчин, балетмейстер Х.Гэрэлчимэг Монгол Улсын Ардын жүжигчин цол хүртлээ

16/02/2026
Балет Урлаг

Амралтын өдрүүдээр “Дон Кихот” балет тоглоно

13/02/2026
Балет Урлаг

“Уран хас” балет дахин тайзнаа

28/01/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

ФОТО: BAFTA шагнал гардуулах ёслолын улаан хивсний ёслолоос

23/02/2026

BAFTA шагнал гардуулах ёслолын шилдгүүд тодорлоо

23/02/2026

“Загалмайлсан эцэг” киноны жүжигчин Роберт Дюваль 95 насандаа таалал төгсжээ

23/02/2026

Жүжигчин Жу Бу А анхны хүүхдээ өлгийдлөө

23/02/2026

Эртний Ромын эсрэг аян дайнд ашиглаж байсан зааны яс анх удаа Европоос олдсон байж магадгүйг судлаачид мэдээлжээ

23/02/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.