Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Сонгодог уран зохиол»Үл хөдлөх хөрөнгийн эзэд өмчөө өөрсдөө хамгаалсан нь дээр
Сонгодог уран зохиол

Үл хөдлөх хөрөнгийн эзэд өмчөө өөрсдөө хамгаалсан нь дээр

Урлаг Урлаг08/04/2014Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
463294698432014-04-08-13-21[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  “Тунгалаг тамир” киноны гол дүр Итгэлт баяны хэлсэн шиг Тамирын голын мөсийг долоох шахаж байж олсон хэдэн төгрөгөө үнэ цэнэ бүхий үл хөдлөх хөрөнгө болгож байгаа нь хөгжилтэй буюу хөгжингүй орнуудын баячуудын нийтлэг жишиг. Гэвч Монгол оронд барилгын шинжлэх ухаан хөгжөөгүй, барилгын компаниудад хүлээлгэх хариуцлагын тогтолцоо байхгүй,үл хөдлөх хөрөнгийн үнэлгээний мэргэжлийн институт байхгүй, даатгалын систем хөгжөөгүй зэргийг барилгын бизнес эрхлэгчид овжноор ашиглаж үнэ цэнэгүй барилга обьектуудыг олноор барьж байгаа.

Энэ нь олон арван сая америк долларын үл хөдлөх хөрөнгийн эзэд болон орон сууц худалдан авдаг ард иргэдийг үлэмж хэмжээгээр хохироож байна.Тухайлбал,5000 метр квадрат талбайтай оффис үйлчилгээний зориулалттай барилгыг нэг метр квадратыг нь 700 америк доллараар бариулъя гэж тооцоод 3500000 америк долларын үнэтэй обьектыг олон улсын зах зээлийн үнэлгээгээр үнэлүүлж даатгуулъя гэж бодоход тус байгууллагуудын шинжээчдийн баг ирээд барилгаас багахан хэмжээний дээж авахыг хүснэ. Тэгээд цутгамал төмөр бетон хийцүүдийн арматур болон бетоноос  нарийхан алмазан өрмөөр өрөмдөж багахан хэмжээний дээж аваад явна. Хэд хоногийн дараа таны мэйл хаягаар “Танай барилгыг үнэлэх боломж алга.

Учир нь,танай барилгад хэрэглэсэн арматур, цемент, элс, хайрга, дайрга бүгдээрээ олон улсын химийн стандартад тохирохгүй, огт нийцэхгүй байгаа тул уучлаарай” гэсэн хариу ирнэ. Ингээд танай компаний барилгын тухай мэдээлэл олонд түгж та бодит хохирлоо амсах хувь заяатайгаа эвлэрнэ. Хэрэв таны барилга зочид буудлынхбол жуулчид ирэхгүй, орон сууц бол хүн орохгүй, газар хөдөлбөл хамгийн бага чичиргээнд л ан цав үүснэ гэсэн үг. Өөрөөр хэлбэл Туулын голын мөсийг долоох шахаж  байж олсон хэдэн сая америк доллар үнэ цэнэгүй болно.Ингэж өмчөө үнэгүйдүүлэхгүйн тулд манайхан юу хийх хэрэгтэй вэ гэхээр барилгын амин сүнс болдог дээрх гурвантөрлийн материалыг хөрш орнуудынхаа шинжлэх ухааны институтуудад хүргүүлж барилгад тохирч байгаа эсэх талаарх дүгнэлтийг байн байн гаргуулж, хяналт тавих бүх механизм, санаачлагаа өөрийнхөө гарт авч байх хэрэгтэй.

Манайд нэг метр куб бетон зуурмагт 5000-аас 10000 төгрөгний авлига байнга дагаж явдгийг хөрөнгө оруулагчид,тухайн үл хөдлөх хөрөнгийн эзэд бараг мэддэггүй гэнэ. Тэд голдуу барилгын бизнесийн ажлаа эргэн тойрныхондоо даатгаж, гүйцэтгүүлдэг бөгөөд итгэж ажлаа хийлгэдэг ах дүү, анд нөхөд, ажил хариуцсан албан тушаалтнууд нь хэн өөрт нь ашигтай хувилбарыг санал болгоно, тэр хүний нийлүүлж буй стандартад нийцэхгүй арматур, бүтээгдэхүүнийг авч олон зуун жилийн настай үе дамжин эдэлж хэрэглэх үнэ цэнэ бүхий үл хөдлөх хөрөнгүүдийг нь үнэгүй болгож орхидог байна.Стандартад нийцэхгүй нэг тонн арматурын өртөг нь өнөөдөр Монголд 50000-аас 100000 төгрөгний хооронд байгаа юм.

Ж.Болор

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Сонгодог уран зохиол Урлаг

Монголын сайтын холбоо цахим салбарын шилдгүүдээ тодруулна

08/01/2022
Сонгодог уран зохиол Урлаг

Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ 200-300 төгрөгөөр нэмэгджээ

29/09/2021
Үндэсний хөгжим Урлаг

Арилжааны кино хийхдээ банкнаас зээл авч, орлогоосоо төлнө

19/08/2021

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

ФОТО: “Хатан хуучрын увдис” тоглолтоос

14/05/2025

Дуучин IU шинэ цомгоо олны xүртээл болгоно

14/05/2025

Бүгд Найрамдах Польш Улсад хадгалагдаж буй Монгол Улсын анхны хүн амын түүхэн баримтуудыг эмхэтгэн хэвлүүллээ

14/05/2025

“Гэгээн Муза” олон улсын театрын наадмын нээлтийн үзвэрээр “Орфей” театрын уран бүтээл “1984” постдрамын жүжиг сонгогджээ

14/05/2025

“Халуун бороо” киног бүтээгчдэд талархал илэрхийллээ

14/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.