Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Нийтийн дууны урлагийн шилдгүүдийг тодруулах “Алтан хуур” наадам айсуй
Нийгэм

Нийтийн дууны урлагийн шилдгүүдийг тодруулах “Алтан хуур” наадам айсуй

Урлаг Урлаг09/04/2014Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Altan_huur_blakad9015128842014-04-09-09-13[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

   Нийтийн дууны урлагийн энэ цаг үеийн шилдгүүдийг тодруулах “Алтан хуур-2014” наадам энэ сарын 22-нд монгол бөхийн өргөөнөө зохион байгуулагдана. Тус наадам нь анх 2005 онд зохион байгуулагдаж 12 номинацид 68 уран бүтээлч өрсөлдөж шилдгүүдээ тодруулж байсан удаатай. Энэ жилийн хувьд “Алтан хуур” наадам нь нийтийн дууны урлагийнхны нэгдсэн улаан хивсний ёслолыг анх удаагаа зохион байгуулж байгаагаараа онцлог бөгөөд тус ёслолд нийтийн дууны урлагийн үе үеийн төлөөлөл болсон дуучид, хөгжмийн зохиолчид, яруу найрагчид, студи продакшнууд, урлаг судлаачид, эрдэмтэн, доктор, шүүмжлэгчид оролцох ажээ. Ийнхүү улаан хивсний ёслол 17:00 цагаас эхлэх бөгөөд шагнал гардуулах ёслолын ажиллагаа, гала тоглолт 20:00 цагаас болж шилдгүүдээ тодруулах юм.

  “Алтан хуур-2014” наадмын шагнал гардуулах ёслолын ажиллагаанд АУЗ Ш.Сүрэнжав, АЖ Б.Зангад, ТШ Б.Шарав, ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл, МУСГЗ Ч.Буянхишиг, МУУГЗ Б.Бямбабаяр, МУСГЗ Ш.Гүрбазар, МУСГЗ Ш.Хүрэлбаатар, МУСГЗ Ч.Ганхуяг, МУГЖ Д.Хоролсүрэн, МУГЖ Ж.Нансалмаа, МУСТА Ц.Ерөө нар оролцох юм. Түүнчлэн хүндэтгэлийн гала концертод МУГЖ Б.Эрдэнэбат, МУГЖ У.Далантай, МУГЖ Э.Бүрнээбаяр, МУГЖ Ж.Болормаа, МУГЖ Г.Ариунбаатар, Ц.Төвшинтөгс, МУГЖ С.Вандан, С.Жавхлан, С.Батсүх, .Дуламсүрэн, С.Ганзориг  нар оролцох бөгөөд МУСТА Д.Хишигбаяр, Б.Болд, Э.Чулуунчимэг, Р.Дэлгэрмаа, Э.Төрмандах, А.Түмэн-Өлзий, Г.Эрдэнэчимэг, МУСТА Ц.Ерөөгийн шавь нар уригдана оролцож ая дуугаа өргөх нээ. Мөн наадмын хөтлөгчдөөр МУСГЗ ЖБатбаяр, Э.Чимгээ, ерөнхий найруулагчаар  МУУГЗ Ч.Ганхуяг, хөгжмийн найруулагчаар МУСТА Б.Алтанхуяг, найруулагчаар МУСТА С.Баярсайхан, Э.Цэнд-Аюуш, ерөнхий зохицуулагч Х.Эрдэнэчимэг, зохицуулагч МУСТА Б.Батхуяг, Зураач Э.Мөнхбаяр нар ажиллах юм.

Ийнхүү тун удахгүй тодрох шилдгүүдийг доорхи 12 төрөлд тодруулах юм.

  1. "Нийтийн дууны шилдэг эрэгтэй дуучин"
  2. "Нийтийн дууны шилдэг эмэгтэй дуучин "
  3. “Нийтийн дууны шилдэг хос дуучин”
  4. “Нийтийн дууны шилдэг яруу найрагч”
  5. “Нийтийн дууны шилдэг хөгжмийн зохиолч”
  6. “Нийтийн дуунд үнэтэй хувь нэмэр оруулсан уран бүтээлч”
  7. “Нийтийн дуучны шилдэг концерт”
  8. “Нийтийн дуучны шилдэг аялан тоглолт”
  9. “Нийтийн дуучны шилдэг цомог”
  10. “Нийтийн дуучны шилдэг студи”
  11. “Нийтийн дуучны шилдэг видео клип”
  12. “Олон нийтийн сэтгэлд хүрсэн дуу”

Наадмын талаархи дэлгэрэнгүй мэдээллийг: 96364147, 86004147, 91182341, 99172341 дугааруудаас лавлаарай.

Таныг урлагийн тэнгэр ивээг…
www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Соёл, урлагийн тоглолт, арга хэмжээний зохион байгуулалтад хяналт тавин ажиллаж байна

02/05/2026
Нийгэм Урлаг

Дорноговь аймгийн Айраг суманд 320 хүний суудалтай Соёлын төв барина

01/05/2026
Нийгэм Урлаг

Бий биелгээг иогтой хослуулах фестивал болно

22/04/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

А.Билгүдэ: Бүжиглэсэн бүх дүр, туршлага нийлээд өнөөдрийн намайг бүтээж буй

18/05/2026

“Eurovision 2026” уралдаанд Болгарын дуучин түрүүллээ

18/05/2026

Зураач, зохиолч Э.Мишээлийн “Үр минь чамайг хүлээж байна” ном “Улаанбаатар грант” хүртэв

18/05/2026

Ордуудын энэ долоо хоногийн зурхай

18/05/2026

К-поп роботуудын парк нээгдэнэ

17/05/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.