Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»“Бодлын үнэр” модерн бүжгэн жүжиг ганцхан удаа тайзнаа амилна
Нийгэм

“Бодлын үнэр” модерн бүжгэн жүжиг ганцхан удаа тайзнаа амилна

Урлаг Урлаг09/04/2014Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
2qsrn62t1s0b3tr2i7o56rqvih9061913852014-04-09-09-24[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Сонгодог урлагт өнгө нэмэн мэндэлсэн хамгийн отгон театр болох  “Их эзэн хааны театр”-ын уран бүтээлчид шинэ бүтээлээ дэлгэхээр зэхжээ. Энэ бол “Бодлын үнэр” модерн балет юм.  

Бүжиг дэглээч Д.Дашлхагвын санаачилгаар байгуулсан “Их эзэн хааны театр”-ынхан жил бүр шинэ модерн балетаа үзэгчдийн хүртээл болгож байгаа билээ. Тэд энэ удаа “Бодлын үнэр” модерн балетийг 4 сарын 20-нд Соёлын төв өргөөнд  үзэгчдийн хүртээл болгохоор бэлтгэж байна. Уг тоглолт нь хоёр хэсэгтэй бөгөөд эхний хэсэгт дэлхийн алдарт сонгодог бүжгэн жүжгийн хэсгээс толилуулах бол хоёрдугаар хэсэг нь модерн балетаар үргэлжлэх аж.

Мөн энэхүү тоглолтод БНСУ-д уран бүтээлээ тууривдаг балетийн жүжигчин Ц.Цолмонбуд оролцох гэнэ. Тэрбээр хамтран бүжиглэгчээ БНСУ-аас урихаар төлөвлөөд байгаа аж.  Энэхүү балетийг БНСУ-ын бүжиг дэглээч Сун Ён Ил дэглэсэн юм байна.

Дашрамд дуулгахад,  “Бодлын үнэр” балетийн тайзыг нэлээд өвөрмөц байдлаар засаж байгаа бөгөөд үзэгчид тайзан дээр хэрхэн бороо оруулж, ус урсгаж болдгийг энэхүү тоглолтоос харах боломжтой ажээ.

Соёлын төв өргөөнд 16.00 цагт ганцхан удаа тоглох "Бодлын үнэр” модерн балетын тасалбар 20, 40, 50 мянган төгрөг юм байна.

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

“Улаанбаатарын хавар” соёл, урлагийн нэгдсэн өдөрлөг төв талбайд болно

24/03/2026
Нийгэм Урлаг

Уран бүтээлчдэд бүдүүлэг, садар самуун үг хэллэгийг олон нийтэд түгээхээс татгалзахыг зөвлөлөө

18/03/2026
Нийгэм Урлаг

Монгол, Хятад орны хоолны соёлыг таниулав

13/03/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Spider-Man: Brand New Day” киноны трейлер түүхэн дээд амжилт тогтоов

25/03/2026

Селин Дионы амьдрал, мэдрэлийн ховор эмгэгийнх нь талаар өгүүлэх кино гарна

25/03/2026

“Netflix”-ийн хоолны шоуны улмаас аяллын салбарын эрэлт огцом өслөө

25/03/2026

“Mild Orange” хамтлаг Улаанбаатарт тоглолтоо хийнэ

25/03/2026

“Ертөнц” физикл жүжгийн 17 уран бүтээлчид 65 сая төгрөгийн мөнгөн шагнал олгоно

25/03/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.