Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Долоон өөр ертөнцийн “Хэрээт төгөл” -өөр аялаарай
Нийгэм

Долоон өөр ертөнцийн “Хэрээт төгөл” -өөр аялаарай

Урлаг Урлаг09/04/2014Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
7dev60ft2q6q16cveb7etlfp528712234412014-04-09-09-46[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Мэргэжлийн урлагийн ууган байгууллага Улсын Драмын Эрдмийн Театрын хамт олон 2010 онд зохиож байсан В.Крансногоровын долоон жүжгийн үргэлжлэл болгон 2014 оны 04 сарын 09-нөөс эхлэн Бэсрэг жүжгийн төслийг хэрэгжүүлэж байгаа бөгөөд энэхүү төслийн хүрээнд бид бүгдийн бахархал болсон долоон найруулагчийн долоон жүжиг багтаж байгаа юм.

“Бэсрэг жүжгийн төсөл”-энэ сарын 9-нд буюу өнөөдөр “Хэрээт төгөл” жүжгээр нээлтээ хийх гэж байна. Төслийн хүрээнд долоон найруулагчийн долоон өөр ертөнцийн хаалга үзэгчдийн өмнө нээгдэж байгаа юм.

Харин өчигдөр тус театрын хамт олон “Бэсрэг жүжгийн төсөл”-ийн талаар мэдээлэл хийлээ. Уг хэвлэлийн бага хуралд Урлагийн гавьяат зүтгэлтэн, зохиолч, найруулагч Н.Ганхуяг, Соёлын тэргүүний ажилтан, найруулагч Ч.Түвшин, Урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч  Ч.Найдандорж, найруулагч Ц.Батнайрамдал, Төрийн соёрхолт ерөнхий найруулагч Н.Наранбаатар, Урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч Б.Мөнхдорж болон Ардын жүжигчин Н.Сувд нар оролцлоо.

Ингээд та бүхэндээ “Бэсрэг жүжгийн төсөл”-ийн хүрээнд тоглогдох долоон жүжгийг танилцуулья.

1. А.Очирбат-“Буруугүй буруутан” УДЭТ-ын Найруулагч УГЗ Б.Баатар, Зураач С.Ариунболд
2. Люсиль Флетчер- Уучлаарай та дугаар андуурч- УДЭТ-ын Найруулагч СТА Ч.Түвшин, Зураач н.Баярмагнай
3. А.Ванпилов – Хэрээт төгөл – Найруулагч УГЗ, Ардын жүжигчин Б.Мөнхдорж, Зураач СТА Т.Аянга
4. Г.Пинтер- Өчигдөр Найруулагч: УДЭТ-ын Ерөнхий найруулагч Төрийн соёрхолт Н.Наранбаатар, Зураач УДЭТ-ын Ерөнхий зураач СТА Т.Ганхуяг
5. Н.Ганхуяг – Бүүвэй – Найруулагч Урлаг судлалын ухааны доктор, профессор, УГЗ Н.Ганхуяг, Зураач Баярмагнай
6. Дарио Фо- Чөлөөт хос- УДЭТ-ын Найруулагч УГЗ Ч.Найдандорж , Зураач С.Ариунболд
7. Николай Коляда- Манекен- Найруулагч Ц.Батнайрамдал, Зураач Чулуунбат гэх долоон найруулагчийн долоон өөр шийдэл, долоон өөр сэтгэмж, долоон өөр өнгө дүр төрх бүхий долоон өөр ертөнцөөр Улсын Драмын Эрдмийн Театрын хамт олон үзэгч түмэндээ бэлэг барих нь ээ.

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Соёл, урлагийн тоглолт, арга хэмжээний зохион байгуулалтад хяналт тавин ажиллаж байна

02/05/2026
Нийгэм Урлаг

Дорноговь аймгийн Айраг суманд 320 хүний суудалтай Соёлын төв барина

01/05/2026
Нийгэм Урлаг

Бий биелгээг иогтой хослуулах фестивал болно

22/04/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Eurovision 2026” уралдаанд Болгарын дуучин түрүүллээ

18/05/2026

Зураач, зохиолч Э.Мишээлийн “Үр минь чамайг хүлээж байна” ном “Улаанбаатар грант” хүртэв

18/05/2026

Ордуудын энэ долоо хоногийн зурхай

18/05/2026

К-поп роботуудын парк нээгдэнэ

17/05/2026

Каннын кино наадмын үеэр Холливуудын од Жон Траволта насан туршийн амжилт бүтээлээ үнэлүүллээ

17/05/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.